Японы ерөнхий сайд Санаэ Такаичи, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мён нар Мягмар гаригт хоёр улсын харилцааг илүү гүнзгийрүүлэх талаар хэлэлцэж, бэлэг солилцлоо.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мён нэгэн цагт бөмбөрчин байсан Санаэ Такаичид бөмбөрийн сэт бэлэглэж, нөхөрлөлөө дахин баталгаажуулав. Бөмбөрийн сэтийг Өмнөд Солонгосын "Markers" брэнд бүтээсэн бөгөөд хос цохиур нь лакан эдлэл урлаачийн бүтээл юм. Ли, Такаичи нар албан бус уулзалтынхаа үеэр к-поп дууны аяыг бөмбөрөөр тоглож, гарын үсэгтэй цохиурыг хоорондоо солилцжээ.
Ли Жэ Мён бөмбөрийн сэтээс гадна улаан хүн орхоодойн бүтээгдэхүүн, исгэсэн шар буурцгийн нухашаар бэлтгэсэн бүтээгдэхүүнийг Такаичид бэлэглэсэн байна.
Харин Такаичигийн нөхөрт аяга халбага тавагны хүрэл сэт, "Samsung"-ийн хамгийн сүүлийн үеийн загварын "Galaxy Watch Ultra" ухаалаг цаг бэлэглэжээ. Аяга халбага тавагны хүрэл сэт нь Солонгосын уламжлалт бүтээгдэхүүн бөгөөд хос хоёрт эрүүл энхийг ерөөж буй бэлгэдэлтэй. Ухаалаг цагийг ч бас эрүүл мэнддээ хяналт тавиасай гэсэндээ өгсөн аж.
Эдгээр бэлгийн хариуд Такаичи Өмнөд Солонгосын ерөнхийлөгчид "Casio"-ийн бугуйн цаг өгчээ. Тус цаг нь нарны эрчим хүчээр цэнэглэгддэг бөгөөд сэргээгдэх эх үүсвэрээс гаргасан пластик хийцтэй. Энэ сонголт нь явган аялалд дуртай ерөнхийлөгч Ли Жэ Мёнд яг тохирч байгааг Хөх ордноос мэдээлжээ.
Харин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Хэ Кюнд Нара хотод төвтэй "Akashiya" компанийн гоо сайхны багцууд болон гоо сайхны цүнх бэлэглэжээ. "Akashiya" нь уран бичлэгт зориулсан бийр үйлдвэрлэлээрээ алдартай брэнд юм.
3,548.92






















































Орчуулга 2026-01-14 73.181.84.37
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Япон улсад айлчлал хийж байгаа шүү.