Импортоор 2025 онд 90151 суудлын автомашин орж иржээ

Импортоор 2025 онд 90151 суудлын автомашин орж иржээ

Импортоор 2025 онд 90151 суудлын автомашин орж иржээ

Монгол Улс 2025 онд нийт 11.3 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсны 18.7 хувийг нефтийн бүтээгдэхүүн, 13.6 хувийг суудлын болон ачааны автомашин эзэлсэн талаар Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Тус онд улсын хэмжээнд 2.1 тэрбум ам.долларын нефтийн бүтээгдэхүүн худалдаж авсан нь өмнөх оны үзүүлэлтээс хоёр хувиар буурчээ. Үүнд автобензиний импорт 839.5 мянган тонн болж, өнгөрсөн оныхоос 6.5 хувиар буурсан бол дизель түлшний импорт 1.82 сая тоннд хүрч, 11.2 хувиар өссөн байна.

Импортын бүтээгдэхүүний статистикийг ажиглахад суудлын автомашины тоо хэмжээ өмнөх оныхоос буурсан үзүүлэлт гарсан нь Улаанбаатар хотод 10 жилээс дээш насжилттай автомашинд дугаар олгохгүй байх шийдвэрээс үүдэн 2024 онд огцом нэмэгдсэн импорт 2025 онд эрс багасжээ.

Ингэснээр өнгөрсөн онд 123 мянган ширхэг байсан суудлын автомашины импорт 2025 онд 90,151 ширхэг болж, 32.8 мянгаар буюу 27 орчим хувиар багассан байна. Импортолсон автомашины 76 хувь нь бензин, хосолмол хөдөлгүүртэй. Харин цахилгаан хөдөлгүүртэй автомашин 320 ширхэг бүртгэгджээ. Ачааны автомашины импорт мөн адил буурсан бөгөөд 2024 оны оргил үед хүрсэн үзүүлэлт 2025 онд 27.3 хувиар багасаж 20,965 ширхэг орж ирсэн байна. ГЕГ-ийн мэдээлснээр 2025 онд Япон Улсаас импортолсон барааны нийт үнийн дүнгийн 94 хувь нь автомашин байв. Нефть болон автомашины 2025 оны импортын үзүүлэлтээр автобензинийн татан авалт буурч, дизель түлш нэмэгдэж, суудлын болон ачааны автомашины нийлүүлэлт огцом багассаныг эдийн засагчид бодлогын зохицуулалт болон эдийн засгийн эргэлт, өрхийн хэрэглээний өөрчлөлттэй шууд холбоотой гэж дүгнэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үх 2026-01-14 202.55.188.88

ЯПОН МАШИНД ХОРИГ ТАВИАЧЭЭ !!!

Avatar

И 2026-01-14 103.212.117.21

Японы төмрийн хогийг Монголруу зөөхөө болимоор юм. 5аас дээш насжилттай, буруу хүрдтэй машиныг хориочээ

Avatar

Нэргүй 2026-01-14 202.126.89.89

Монгол эрчүүд том бэлэг эрхтэнтэй Япон эрчүүдээс ичдэггүй юм уу? Японы хуучин машиныг их дуртай авах юм.

Avatar

элбэгдорж наахуу нь байна. 2026-01-14 103.168.34.164

Япон,солонгосын төмрийн сэгнүүдийг оруулж ирэхийг бүр хориглох хэрэгтэй. Үхсэний чинь ардчилал, хүний эрх гэж хуцаад байгаа юм бэ?. Япон,солнгосын төмрийн хаягдлаас болж хэдэн хүн амиа алдаж байгааг харсаар байж арга хэмжээ авахгүй яадаг малан төр засаг вэ? Нэг эмэгтэй гэнэт өвдөөд бие нь учир битүүлгээр хордсон байсан чинь 2011 онд японы атомын цахилгаан станцад осол гарч цацрг идэвхт хорт бодис тарахад тэнд байсан хуучин төмрийн сэгийг манай наймаачин нэртэй малнууд оруулж ирж зараад хохироожэ

Avatar

зочин 2026-01-14 66.181.166.196

10 жилтэй машин гэдэг ч одоо бас л хэт хуучиндаа орно шүү, 5 жил болгох хэрэгтэй, буруу талдаа жолооны хүрдтэй тэргийг хоривол харин одоогийн оросын уначахаад байгаа шаварт араас нь унах болно шүү, оросууд одоо чанаргүй, гарын ая даахгүй хятад машинд зах зээлээ хэт чөлөөтэй нээснийхээ горыг амсаж үглэж дуулцгааж байна ш дээ

Avatar

Нэргүй 2026-01-14 66.181.160.116

Buruu rulitei mashin oruulahaa boliyooo

Avatar

хотын иргэн 2026-01-14 66.181.188.240

Тэгээд хотын дарга болон бие биенээ хараагаад түгжрээд л байх нь дээ

Avatar

Нэргүй 2026-01-14 202.70.37.221

Жилд 20-30 мянга орж ирж байхад л болно. Татвараа сайн нэм. Нийтийн тээврээ харин саадгүй хурдан элбэг болгохдоо анхаар. 1р эгнээгээ чөлөөл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж