Юн Сук Ёлд цаазын ял оноохыг хүсчээ

Юн Сук Ёлд цаазын ял оноохыг хүсчээ

Юн Сук Ёлд цаазын ял оноохыг хүсчээ

Өмнөд Солонгосын прокурорууд ерөнхийлөгч асан Юн Сук Ёлд цаазаар авах ял оноохыг шүүхээс хүсчээ. Түүнийг төрийн эргэлт зохион байгуулсан гэх хэргээр буруутгаж байгаа бол Юн прокурорын дүгнэлтийг няцаасан хэвээр байна. Сөүлийн Төв дүүргийн шүүх дээр өчигдөр (2026.01.13) Юнтэй холбогдох хэргийн эцсийн хэлэлцүүлэг болсон. Эл үеэр прокурорууд Юныг төрийн эргэлт зохион байгуулсан гол хүн байсан гэж мэдэгдсэн байна. Тэд түүнийг эрх мэдлээ хадгалж, улс орныг дарангуйллын замаар удирдах зорилготой байсан гэж буруутгасан байна.

Юн уг хэргийг үгүйсгэж, цэргийн онц байдал зарласан нь бэлгэдлийн чанартай арга хэмжээ байсан бөгөөд сөрөг хүчний намын буруу үйлдлүүдэд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой байсан гэж тайлбарлажээ.

Өмнөд Солонгосын хуулиар төрийн бослого удирдсан хэрэг нь хамгийн хүнд гэмт хэрэгт тооцогддог бөгөөд цаазын ял эсвэл бүх насаар хорих ял оноох боломжтой. Прокурорууд эдгээрээс нэгийг нь заавал санал болгох ёстой байдаг тул Юнд цаазын ял хүссэн байна. Өмнөд Солонгос улс сүүлийн 30 орчим жил цаазын ял гүйцэтгээгүй. Өмнө нь цаазын ял оноосон ч дараа нь хөнгөрүүлсэн тохиолдлууд бий. Прокуроруудын мэдэгдсэнээр, хэдийгээр тухайн үйл явдлын үеэр хүний амь үрэгдээгүй ч Юны үйлдэл улс орны аюулгүй байдалд ноцтой аюул учруулсан гэж үзэж байна.

Юн парламентын гишүүдийг баривчлах тушаал өгсөн гэж мэдүүлсэн цэргийн командлагчийн мэдүүлгийг нотлох баримтаар танилцуулсан.

Мөн сэтгүүлч, хөдөлмөрийн идэвхтэн, улс төрчдийн нэрс бүхий зуу гаруй хүнийг "устгах" тухай дурдсан баримт бичгийг шүүхэд дэлгэсэн байна. Юны шүүх хурал тухайн үеийн засгийн газрын бусад өндөр албан тушаалтнуудын хэргүүдтэй нэгтгэн зохион байгуулагджээ.

Прокурорууд батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хёнд бүх насаар хорих ял, харин цагдаагийн дарга асан Чо Жи Ход 20 жилийн хорих ял оноохыг хүсжээ.

Шүүхийн шийдвэрийг хоёрдугаар сард гаргахаар төлөвлөж байна. Гэхдээ шүүгч прокуроруудын санал болгосон ялыг заавал дагах албагүй. Юн одоогоор хэд хэдэн эрүүгийн хэрэгт холбогдон саатуулагдсан хэвээр байна. Тэрбээр эрх мэдлээ алдсан ч дэмжигч баруун жигүүрийн бүлгүүд түүнийг сөрөг хүчний эсрэг тэмцсэн “золиос” хэмээн үзсээр байна.

 

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-14 122.201.31.84

ӨМНӨДҮҮД ДАРАНГУЙЛАЛЫГ ТЭВЧИДЭГГҮЙ БОЛ ХОЙДУУД НЬ ЯАЖ ТЭВЧЭЭД БАЙДАГ ЮМ БҮҮ МЭД!

Avatar

Нэргүй 2026-01-14 66.181.179.37

ӨМНӨД СОЛОНГОС НЬ ОРОСООС ИЛҮҮ БҮТЭЭМЖТЭЙ АЖИЛЛАЖ ОРОСЫНХ ШИГ ДНБ-ТЭЙ БОЛЖ ЧАДСАН. ХАРИН ГАЗАР ДООРОО АСАР ИХ БАЯЛАГТАЙ ОРОСУУД НЬ ХОЙДУУДЫГ ДЭМЖЭЭД ДЭМЖЭЭД МӨН Л ӨЛСГӨЛӨН ЯДУУ, ҮГЭЭГҮЙ ГУЙЛГАЧИН БАХЬ БАЙДГААРАА. УЧИР ЮУ ВЭ ГЭВЭЛ ХОЙД СОЛОНГОС НЬ ОЛСОН БҮХ МӨНГӨӨ ЦӨМИЙН ТУРШИЛТ ГЭДЭГ ЯМАРЧ АШИГГҮЙ БАЛАЙ ЮМАНД ЗАРЦУУЛААД САЛХИНД ХИЙСГЭЧИХДЭГ БОЛОХООР ТЭР.

Avatar

Нэргүй 2026-01-14 66.181.191.42

ккк. үнэн мал юмаа та нар

Avatar

Нэргүй 2026-01-14 122.201.31.84

ТЭР ХОЙД СОЛОНГОСТОО ОЧИЖ АМЬДАР!

Avatar

Хүн 2026-01-14 59.153.112.25

Сэтгэгдэл бичсэн шээснүүд хаана амьдарч байгаа бол гэж. Золбин үгээ золгүй илгээсэн байх

Avatar

Хүн 2026-01-14 59.153.112.25

Сэтгэгдэд бичсэн шээснүүд хаана амьдарч байгаа бол гэж. Золбин үгээ золгүй илгээсэн байх

Avatar

Нэргүй 2026-01-14 122.201.31.28

Аргагүй л хууль цаазтай улс юм лаа

Avatar

Нэргүй 2026-01-14 103.229.121.51

МАнайд хэдэн хулгайчыг цаазалчихмаар байх юм…

Avatar

зочин 2026-01-14 103.140.11.85

энэ хүн өөрөө прокурор байсан хүн. Хамтрагчид нь л дэвсэлчих юм аа. Энэ Со нарыг маш хүн муутай гэдэг үнэн байна.

Avatar

Иргэн 2026-01-14 66.181.177.141

хууль цаазтай улс сайхан юмаа атаархаж бна

Avatar

Нэргүй 2026-01-14 66.181.179.75

Солонгосчууд дарангуйллыг хэзээ ч тэвчихгүй нь харагдаж бна. Ер нь одоо дэлхий нийтээрээ ардчилал, хүний эрхийг хүсэж бна. Ираныг хар

Avatar

Нэргүй 2026-01-14 122.201.31.84

ТЭГТЭЛ ХОЙД СОЛОНГОС НЬ ИД ШИДИЙН ЮМ ШИГ ОРШИЖ Л БАЙНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж