Трамп: Иранчууд аа, тусламж замдаа явж байна

Трамп: Иранчууд аа, тусламж замдаа явж байна

Трамп: Иранчууд аа, тусламж замдаа явж байна

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр (2026.01.15) иранчуудыг эсэргүүцлээ үргэлжлүүлэхийг уриалж, өөрсдийг нь хүчирхийлж буй хүмүүсийн нэрсийг заавал санаж явахыг онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр мөн "Тусламж замдаа явж байна" гэж мэдэгджээ. Энэхүү мэдэгдэл нь Ираны шашны удирдлагатай засаг захиргаа сүүлийн жилүүдэд гараагүй байсан хамгийн том эсэргүүцлийн жагсаал болж буйтай зэрэгцэн гарч байна. Харин Ираны засгийн газар Трампын мэдэгдлийн хариуд түүнийг улс төрийн тогтворгүй байдал өдөөж, хүчирхийлэлд турхирч байна хэмээн буруутгав.

Трамп "Truth Social" платформ дээрээ "Ираны эх орончид оо, эсэргүүцлээ үргэлжлүүлж, байгууллагуудаа өөрсдийн мэдэлд ав! Тусламж замдаа явж байна” гэж бичсэн.

Гэхдээ ямар тусламж болох талаар тодорхойлоогүй байна. Тэрбээр мөн жагсагчдын "утга учиргүйгээр" хөнөөх явдал зогсох хүртэл Ираны албан тушаалтнуудтай хийх бүх уулзалтаа цуцалсан гэдгээ мэдэгдэв, Дараа нь иранчуудад хандан “Алуурчид болон хүчирхийлэгчдийн нэрийг хадгалж аваарай. Учир нь тэд үйлийн үрээ эдлэх болно” гэж хэлжээ. Ираны нэгэн албан тушаалтан улс даяар хоёр долоо хоногоос илүү хугацаанд үргэлжилж буй үймээн самууны үеэр ойролцоогоор 2,000 хүн амиа алдсан гэж мэдэгджээ. Энэ нь эрх баригчид анх удаа нийт хохирогчдын тоог зарласан явдал боллоо.

АНУ-д төвтэй хүний эрхийн "HRANA" байгууллага баталгаажуулсан 2,003 нас баралтаас 1,850 нь жагсагчид байсан гэж үзэж байна. Тус байгууллагын мэдээлснээр, 16,784 хүн баривчлагдсан нь Даваа гаригт зарласан тооноос эрс өссөн үзүүлэлт юм.

Сэтгүүлчид Трампаас  Ираны жагсагчдад ямар тусламж хүргэх талаар асуухад "Та нар өөрсдөө ойлгох болно" гэж хариулсан байна. Тэрбээр Ираны эсрэг дарамт шахалт үзүүлэх арга хэмжээнүүдийн дунд цэргийн ажиллагаа ч багтаж байж магадгүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. “Хүн амь үрэгдсэн тоо их байгаа бололтой, гэхдээ бид одоогоор бүрэн баттай мэдэхгүй байна” гэж Трамп Детройтоос Вашингтоны бүс нутагт буцаж ирэхдээ хэлээд, Мягмар гаригийн орой Иран дахь эсэргүүцлийн талаарх тайланг авсны дараа илүү ихийг мэднэ гэв. “Бид нөхцөл байдалд тохируулан арга хэмжээ авна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Мөн АНУ-ын Төрийн департамент Мягмар гаригт Иранд байх америкчуудыг нэн даруй орхин гарахыг, боломжтой бол Турк эсвэл Армениар дамжин хуурай газраар гарахыг уриалжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-14 122.201.31.84

ИРАНЫ АРААС ХОЙД СОЛОНГОС ОРООСОЙ!

Avatar

Лондон зураач 2026-01-14 86.169.199.112

Хомейныг чихдэх байх оо, ккк. Жирийн иргэдээ а**х юм бол цусыг чинь холино гэж амалсан. Трамп ах амалснаа биелүүлдэг.

Avatar

Зочин 2026-01-14 103.57.95.231

хамгын аймшигтай дарангуйлагчдыг энэ ертөнцөөс устгах хэрэгтэй иран бол бяруу болоогүй бж бухын баасаар баасан хэдэн терристууд дуусга хэрэгтэй ирээдүйд бас нэг орос л гэсэн үг

Avatar

Нэргүй 2026-01-14 202.126.89.99

хамгийн алдартай дарангуйллын системүүд нуран унах замдаа оржээ. Ираны дэглэм унавал дараа нь хойд солонгос л үлдэх нь

Avatar

зочин 2026-01-14 103.57.93.87

Дээрэмчин, а******н амеркчүүд сөнөж газрын хөрснөөс арчигдаасай билээ.

Avatar

Монгол оркуус 2026-01-14 59.153.87.54

Орос ах нарын тусламж бас замдаа яваа байх. Путин ах хүн мужтай хүн бишээ

Avatar

Нэргүй 2026-01-14 202.131.241.34

пүтин модон жорлонгийн ялгадасаа л явуулдаггүй юм бол юугаараа тусладагийн

Avatar

зочин 2026-01-14 66.181.191.144

Трамп дэлхийн 3 дугаар дайн өдөөх гээд л ядаад байна, АНУ барууны хөрөнгөтнүүд дэлхийг ганцаар ноёрхох бусдыг колончлох цаг өнгөрсөн, Ямар аймшигтай түрэмгий этгээдүүд болохоо даян дэлхийд нотлон харуулж байна, Монголчууд хоёр хөршдөө дайсагнаад хол явахгүй

Avatar

Нэргүй 2026-01-14 203.98.77.143

Таны үгийг дэлхий сонсохгүйээ битгий санаа чилээ хэхэ

Avatar

Нэргүй 2026-01-14 66.181.180.80

Naad laluud hoorondoo alaltsaj baigeldee. Yamar yumnii tuslamj baidagiin. Naad balarj sonoj baigaa Iraniig sergeen bosgoh mongo bii yu? Barag 20n saya huntei niislel ni undnii usgui gazar luu shigej baigaa hotiig nuilgeh chadal bii yu? Oros Hyatad 2t nil uldeegeech. Ene laluud tedenteigee ch oilgoltsohgui sh dee

Avatar

Зочин 2026-01-14 103.57.95.231

хаха украйндаа чацага алдсж бж юун иран б**с пүүтэн өөрөө өнхрөнө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж