Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 29-ний хуралдаанаар хэлэлцэгдсэн Өвөл, хаврын хурдан морины уралдааныг нээх эсэх асуудлаарх Засгийн газрын тогтоол албажсан байдаг. Уг тогтоолд өвөл, хаврын улиралд зохион байгуулагдаж буй хурдан морины уралдаанд 18-с доош насны хүүхдийг оролцуулахгүй байх шийдвэр батлагдсан юм. Тухайлбал, өнгөрөгч 2024 онд 11 мянга гаруй унаач хүүхэд бүртгэгдсэнээс 1000 гаруй нь өөрийнхөө морь, үлдсэн нь гэрээгээр эсвэл тохиролцож өвөл, хаврын морин уралдаанд морь унасан байжээ.
Түүнчлэн, Гэр бүл, хүүхэд хөгжил хамгааллын газар, аймаг, нийслэлийн засаг дарга нар руу хурдан морины унаач хүүхэд хагас, бүтэн өнчин эсэх, үрчлэгдсэн, эрсдэлт бүлэгт хамаардаг эсэх гэх мэт бүртгэлийг дэлгэрэнгүй хийх зөвлөмжийг хүргүүлсэн байдаг.
Хэрэв өвөл, хавар хүүхдийг морины ажил, сунгаа, бэлтгэлийн үед оролцуулбал зөрчлийн арга хэмжээ авч ажиллах зохицуулалт үйлчилнэ.
Уралдаанч хүүхэд бүрт бүтэн жилийн хугацаатай, 100,000 төгрөгийн хураамжтай, 20 сая төгрөгийн нөхөн төлбөр олгох даатгалыг заавал хийлгэх ёстой. Мөн хурдан морины уралдаанд хүүхдийг оролцуулахдаа эцэг эх, уяач, хүүхдийн хооронд гуравласан гэрээ заавал байгуулах шаардлагатай юм.
Өнгөрсөн 29 жилийн хугацаанд 52 унаач хүүхэд амь насаа алдсан нь зөвхөн бүртгэгдсэн тоо юм. Бүртгэгдээгүй тохиолдлууд байхыг үгүйсгэхгүй гэдгийг албаныхан дурдсан юм.
3,548.92





















































21 2026-01-14 202.131.225.197
Торгуулсан ч унуулаад байвал яахуу хэрхэн таслан зогсоох вэ
Нэргүй 2026-01-14 203.91.115.45
Өвлийн уралдаанд морь унаад үзчихвэл салахын аргагүй дээ, юун бөмбөг хөөх, бөмбөг цохих, цанаар гулгах, буудалцаж тоглох жинхэнэ салхи татуулсан эрчүүдийн наадгай
Нэргүй 2026-01-14 203.91.115.45
Жийпнүүд хөөрөлдөн дагаж давхилдаад л… хөгшин гэхгүй л морь унамаар санагддаг
Нэргүй 2026-01-14 103.212.119.118
Яадын тэр торгууль гээд байгаа хэдэн цаасыг чинь өгөөл уралдуулнаа штээ
зочин 2026-01-14 202.9.46.96
наадахаас өөр зүйл мэддэггүй үхэр монголчууд…..өвлийн хүйтэнд мал зовоохоо зогсоо…
Нэргүй 2026-01-14 203.91.115.45
Хаврын морь уралдах сургаар
Хөвсгөл мөрөн Халиунаа сойх гэж цагаасаа эрт гэсдэг
Хан Хөхий Зээрдээ тэнхрүүлэх гэж цасаа эрт гөвдөг… гээд өөдрөгөөр дүрсэл дээ
Нэргүй 2026-01-14 202.131.225.197
УИХ-ын гишүүн Баасанжаргал хүүхдийг тэгэж их хамгаалдаг байсан юм бол скүүтер, мопедээр өнгөрсөн 3-4 жилд маш олох хүүхэд дайруулж тахир дутуу болсон тэр үед нэг ч гарч ирээгүй, хүүхдүүдийг хамгаалаагүй, нэг ч журам, хууль ярьж телевизээр гарч ирсэнгүй,. Тийм байтал хүннү сүннүгийн үеэс морио унаж ирсэн монгол хүн, хүүхэд, монгол уламжлалыг уландаа гишгэсэн, хүүхдийн хамгаалал нэгдүгээрт гэдийг хүн бүхэн хүлээн зөвшөөрнө, харин бэртэж, гэмтэхээс хамгааллыг нь маш сайн болгох ёстой болохоос хорь
Нэргүй 2026-01-14 172.56.2.46
29 жилп 50 хүүхэд амь насаа алдсан гэж шаал худлаа ЗХИОМОЛ ТОО бнаа, тэрнийг тоолдог бүртгэдэг газар ч гэж байгаагүй !!!
Хурдан морьны уралдааныг баяёуудын тоглоом гээ АТААРХСАН нөхөдийн л явуулага л доо.
Гэрээгэр хурдан морь унах нь хүүхдийн эрхийн зөрчил биш шүү дээ, хүүхэд үндэснийхээ спортоор хичээллэж байгаа ердийн үзэгдэл юм.
зочин 2026-01-14 66.181.166.196
Зөрчлийн хуулиар торгоод бүтэхгүй ээ, уяач нарт эрүүгийн хэрэг үүсгэж, эрүүгийн хуулиар шийддэг байхгүй бол байдал дээрдэхгүй дээ, уг нь бол хэдэн уяачид овоо хэдэн жилийн ял өгөөд шоронд явуулахад л аяндаа шийдэгдэх асуудал ш дээ
ЖИНХЭНЭ ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2026-01-14 202.21.110.94
ЭНЭ ЖИЛИЙН ӨВЛӨӨС ЭХЛЭН УЯАЧ НАР ӨӨРСДӨӨ СОЙСОН ХҮЛГЭЭ УНАЖ УРАЛДАНА…
Асуудал алга 2026-01-14 59.153.87.54
уяач нар ландаараа уралдчих