“Өргөө”-д гайхамшиг 3D-гээр үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

“Өргөө”-д гайхамшиг 3D-гээр үргэлжилнэ

Кино урлагт өнгөгүй буюу хар цагаан дүрслэлээс өнгөт кино зураглал гарсан үеийг түүхэнд тод тэмдэглэн шинэ хувьсгал гэж байсан шиг 3D системийн тусламжтайгаар киног үзэх нь орчин цаг үед бий болоод байгаа хоёр дахь их хувьсгал болж буй энэ цаг үед “Өргөө” кино тетар 3D системийг нэвтрүүлээд байна. Кино фанатууддаа хүргэх анхны кино нь “Resident Evil-Үхлийн дараах амьдрал” кино байх гэнэ.
Суурьлуулсан технологийн хувьд “Masterimage 3D” систем нь орчин үеийн 3D технологийн тэргүүний шийдэл болохыг цаг хугацаа өнгөрөх тусам батлан харуулж байна. 3D системийн тусламжтайгаар хэрэглэгчдэд дүрслэлийг бодит юм шиг үзүүлэх боломжыг кино театрт ашиглаад зогсохгүй бүх төрлийн LCD дэлгэц, гар утас, зарим салбар шинжлэх ухааны үндсэн хэрэглээ болоод байна.
“Masterimage 3D” системийн тусламжтайгаар дэлхий нийтэд нийт 2033 кино театрт 3D кино үзэгчдэд хүргэж байна. Тус технологийн давуу тал нь хамгийн тод, хурц 3D стереоскоп дүрслэлийг үзэгчдэд мэдрүүлж чаддагаас гадна хэрэглээнд хамгийн тохиромжтой, өртөг багатай 3D нүдний шилний шийдлийг санал болгодог билээ. Өндөр стандартаар бүтээгдсэн тус шилийг харааны шилтэй болон шилгүй ямар ч хүн зүүж удаан хугацаагаар кино үзэхэд тохиромжтой байдлыг бодолцож бүтээсэн байна.
“Өргөө” кино театр нь энэ сарын 17-ноос эхлэн найруулагч Paul W.S.Anderson-ий бүтээсэн “Resident Evil-Үхлийн дараах амьдрал” киног 3D-гээр гаргахаар бэлтгэж байна. Тус киноны гол дүрд Milla Jovovich, Ali Larter, Wentworth Miller, Kim Coates, Spencer Locke, Boris Kodjoe, Shawn Roberts нар тогложээ. Кинонд гол дүрийн баатар Alice зомби болгон хувиргах вирус тархсан ертөнцөөс амьд үлдэгсдийг аварч аюулгүй болгохоор аялалаа үргэлжлүүлнэ. Alice болон түүний багийнхан Umbrella Corporation-ий толгойлогч Albert Wesker-ийн эсрэг тулалддаг байна.
М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж