Монголыг өвлийн улиралд зорин ирсэн жуулчны тоо 20 мянга давжээ

Монголыг өвлийн улиралд зорин ирсэн жуулчны тоо 20 мянга давжээ

Монголыг өвлийн улиралд зорин ирсэн жуулчны тоо 20 мянга давжээ
Монгол Улсыг зорин ирсэн гадаад жуулчдын тоо 2026 оны нэгдүгээр сарын байдлаар 21,066 жуулчин байна. Энэ тоон статистик нь 2026 оны эхний сард жуулчдын урсгал тогтворжиж, өвлийн аялал жуулчлал идэвхжиж байгааг харуулж байгааг салбарынхан онцолж байгаа юм. Өнгөрсөн 2025 онд жуулчдын оргил үе зуны улиралд тохиож байсан бол 2026 он 20 мянга давсан үзүүлэлттэйгээр эхэлж, өвлийн аялал жуулчлалын бодит үр дүн юм. Монгол Улсыг зорин ирсэн гадаад жуулчдыг улсаар нь ангилбал,
  • ОХУ – 9209
  • БНХАУ – 7161
  • БНСУ – 1353
  • Герман – 554
  • Япон – 462
  • Казахстан – 303
  • АНУ – 291
  • Турк – 182
  • Беларусь – 175
  • Филиппин – 175
  • Австрали – 120
  • Франц – 110
  • Их Британи – 89
  • Вьетнам – 53
  • Канад – 49
  • Энэтхэг – 48
  • Өмнөд Африк – 44
  • Хонконг (БНХАУ) – 41
  • Узбекистан – 41
  • Индонез – 36

ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам өмнө нь хэвлэлд мэдээлэл өгөхдөө "Аялал жуулчлалын компаниудад арилжааны банкуудаар дамжуулан зургаан хувийн хүүтэй зээл олгохоор төлөвлөж, үүнд 180 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан" гэдгийг онцолсон. Ингэснээр энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг болно гэдгийг салбарын төлөөлөлүүд хэлж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-13 202.126.91.228

оросууд аялаж зугаалж биш дамжин өнгөрөх худалдаа наймааны ажилаар л явж байгаа байх даа. Энэ тоо хилээр л орж гарсан гадаадыг иргэдийн тоо юм биш үү.

Avatar

зочин 2026-01-13 66.181.191.144

Хөдөөний жуулчны баазуудын ноолийг нэг загвараар янзал, Хамгийн их гутааж байгаа зүйл бол энэ, Мөн хөгжөөх цэнгүүлэх ажиллагаа, анхаарал, Гадаадынхан зөвхөн идэх гэж монголд ирдэггүй,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж