Үндэсний аудитын газраас Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын үйл ажиллагаанд шалгалт хийсэн байна. Шалгалтаар олон зөрчил дуталдал илэрсэн. Замбараагүй удирдлагын томилгоог дагаад мэргэшсэн хүний нөөц дампуурсан талаар аудитын тайлангаас харж болно. Иргэний нисэхийн байгууллагыг бодлогоор хангах Зам, тээврийн яамны Иргэний нисэхийн бодлого, зохицуулалтын газрын гүйцэтгэх удирдлагыг 2014-2025 онд нийт 11 удаа өөрчилсөн. ИНЕГ-ын бүтцийг сүүлийн найман жилийн хугацаанд долоон удаа, гүйцэтгэх удирдлагыг зургаан удаа өөрчлөхдөө ихэнх тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийг томилж, удирдлагын ажилласан дундаж хугацаа нэг жил дөрвөн сар байжээ.
Улмаар хамгийн мэргэшсэн салбар байх ёстой ИНЕГ хүний нөөцийн дутагдал, техникийн хоцрогдолд орсон. Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн аюулгүй байдлыг хангах чадваргүй болох эрсдэлтэй гэж дүгнэжээ. Ингээд аудитын тайлангаас сийрүүлье.
Хамгийн ноцтойгоос нь эхлэхэд, 2010 оноос хойш Олон улсын иргэний нисэхийн байгууллагын аудитаар илэрсэн зөрчилтэй дутагдлаа арилгаж чадаагүй. Өнгөрсөн 2025 онд хийсэн урьдчилсан шалгалтаар ноцтой эрсдэлтэй байгууллагаар бүртгэгдэх эрсдэлтэй гэж тодорхойлсон. Үр дүнд нь 2026 онд хийгдэх Олон улсын иргэний нисэхийн байгууллагын үнэлгээгээр хүлээн зөвшөөрөгдөхгүй байх эрсдэлийг дагуулжээ. Энэ тохиолдолд Монгол Улсын нисэхийн салбар олон улсын өмнө эрхээ сэргээхэд дор хаяж 10 жилийн хугацаа зарцуулах шаардлагатай аж.
Энэ хугацаанд хүний нөөцийн чадавхаа сайжруулахад санхүүгийн асуудал тулгарсан. Санхүүгийн асуудлаа шийдвэрлэх ёстой навигацийн орлого буюу Монгол Улсын агаарын хилээр дамжин өнгөрсөн нисэх онгоцны төлбөрөөр нарийн мэргэжлийн хүний нөөц бэлтгээгүй гэдгийг аудитын тайланд онцолсон. Бүр тодруулбал, иргэний нисэхийн салбарт 2020 оноос хойш навигацийн орлогоор нарийн мэргэжлийн хүний нөөц бэлтгээгүйн улмаас инженер, техникийн ажилтнуудын хомсдолд орсон талаар дүгнэж байжээ.
Энэ хугацаанд ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК хариуцлагагүй ажиллаж олон улсын явах чиглэлийн зорчигчдод үзүүлж буй аюулгүй байдлын үйлчилгээний хураамжийн он дамжсан авлага 4.3 тэрбум төгрөгт хүрсэн байна. "Хүннү эйр", "Изинис эйрвез", "Аэромонголиа", "МИАТ" компани бүгд олон улсын зорчигч нэг бүрийн таван ам.долларын төлбөрөө төлөөгүй.
Нөгөө талдаа "Аэромонголиа" тэргүүтэй компаниудаас өр барагдуулахын тулд “Моннис интернэшнл” компаниас тансаг зэрэглэлийн “Nissan Y63” тэргүүтэй найман автомашин авч Зам, тээврийн хөгжлийн яам болон ИНЕГ-ын хэрэгцээнд ашиглахаар гэрээлжээ. Мөн "Зорт эйр" ХХК, "Хүннү эйр" ХХК зэрэг компаниудын агаарын хөлгийн хууль, журам зөрчин ангилал зөрүүлэн бүртгэж авсаар байгаа аж.
Энэ мэт Монголын иргэний нисэхийн салбар дампуурч байхад Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан арга хэмжээ авалгүй сайдаараа улиран ажилласан байдаг. Аудитаас Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг навигацын орлогыг зориулалтын дагуу зарцуулж, Монголын иргэний нисэхийн байгууллагын олон улсын өмнө хүлээсэн үүргийг биелүүлэх албан даалгавар өгсөн байна.
Д.МЯГМАРДОРЖ
3,548.92






















































зочин 2026-01-13 202.9.41.111
М И А Т – н шинэчилэл хийж байгаа нэрийн дор удирлагуудаа солиж байгаа гэнээ. ХОВД АЙМГИЙНХАН МУНДАГ ЮМ АА. З Г Х Э Г – дарга бөгөөд САЙД . Бямбацогт мундаг хүн шүү. НУТГАА ГЭСЭН ҮНЭНХҮҮ ЧИН СЭТГЭЛТЭЙ ХҮН ЮМ ДАА.
Нэргүй 2026-01-13 103.229.121.51
Хувийн сонирхол нь дийлээд ажлаа хийхгүй гарыг зайлуул. Нударган феодал болтлоо баяжлаа. Одоо болоо. Хангалттай.
Нэргүй 2026-01-13 66.181.189.206
Хэн нэг сайдаас шалтгаалахгүй улс төрчид улс төрийн намуудын хамаг бүтэхгүй өлөн гарууд бүгд мэргэжлийн салбарууд руу хошуу сарвуугаа шургуулж өөр өөрсдийн мангуу гарын цүнхчдээ хүчээр шахаж салбарын ажлыг унагах гэж бүх үеийн сайд дарга нарт улс төрийн дарамт үзүүлдэг өлөн байдлыг зогсоохгүй бол ямар ч мундаг сайд дарга томилогдоод нэмэргүй. Улс төрчид мэргэжлийн байгууллагуудаас савраа татаж сурцгаах хэрэгтэй. Шахаагаар томилогдсон малнууд нь ядахад ажиллаж сураагүй мангуучууд.
Нэргүй 2026-01-13 103.229.121.24
Энэ мэтийн новшнуудыг сайдаар тавиад байдаг Хүрэлсүх, Занданшатар нар л эцсийн хариуцдагыг нь хүлээх ёстой шүү!!! Гэвч цагаа тулахаар бултана л даа!!
иргэн 2026-01-13 43.228.129.134
Цэвэр мэргэжлийн байх ёстой салбаруудаасаа улс төрийнхөн савраа тат.
Нэргүй 2026-01-13 103.57.95.102
Дагва даргын үед л нисэх сайхан хөгжиж байсан. Хан уул МАН хорооны дарга Батмөнх гэгч нисдэггүй нисэгч дарга болж гарч ирээд л намын томилгоо замбараа алдаж эхэлсэн. Батмөнх дарга байхдаа ёстой нэг улстөртэй хольсон доо. Үүнээс нүүдлийн шувууд овоорсон заваан газар болсон.
зочин 2026-01-13 202.9.40.193
И Н Е Г – БҮҮР ДАМПУУРСАН МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮС НЬ ЗАЙГАА ТАВИАД ХӨӨГДӨЖ ТУУГДААД БАС БОЛООГҮЙ УЛС ТӨРИЙН НӨЛӨӨ МАШ ИХ МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮС ИЙГ НЬ ДАРАМТЛААД БАЙХГҮЙ БОЛГОЖ ДУУССАН. ОДОО ЭНЭ САЛБАР НЭГ ТОМ ОСОЛ СҮЙРЭЛ ГАРЧ БАЙЖ Л УХААРАХ БАЙХ ДАА. ИЙМ ЮМ БИТГИЙ БОЛООСОЙ ГЭЖ ЗАЛБИРЧ БАЙНА . ТЭГЭЭД УДИРДЛАГА НАР НЬ БҮГД МЭРГЭЖЛИЙН БУС ДАНДАА ӨӨР ӨӨР МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮС АРГА БАЙХГҮЙ ЧАНГА САХИЛГА БАТТАЙ ОЛОН ЖИЛ ЯВСАНЫ ХҮЧИНД ТОГТОЖ БАЙГАА ГЭДГИЙГ УХААРАХ ЦАГ ОЙРТОЖ БАЙГАА ШҮҮ.ЖИЛД 2-3 УДАА НАВИГАЦ ШАЛГАНА
Нэргүй 2026-01-13 103.212.118.92
ene huniig zugeeer buudchij boldogguim u
ахмад ажилтан 2026-01-13 103.229.120.145
Хайран сайхан иргэний нисэхийн салбарыг маань ийм болгох гэж, хэлэх үг олдохгүй байна.
Нэргүй 2026-01-13 59.153.114.102
төрийн хачиг хувхлз болсон хүн дүрмт ороолонгуудыг цаазлан цэвэрлэ. өөр гарц байхгүй
Нэргүй 2026-01-13 103.57.95.102
Нтсэх хэзээ хөгуих вэ гэхээр улс төр оролцохгүй бол хөгжинө
Зочин 2026-01-13 66.181.190.121
ҮАГ ирээд л яваад өгөх юмаа. Уг нь зөндөө асуудал байгаа даа
Нэргүй 2026-01-13 103.57.92.251
Хүсэж бгаа биз ?яаж иим ёс зүйгүй , монгол улсаа зарах хүсэлтэй иим сайдуудыг гаргаж ирдэг бна уу? МАН
зочин 2026-01-13 66.181.191.144
Арай ёс зүйтэй, хүн чанартай, бага эвдэрсэн, шуналд бага автсан улс орны төлөө гөсөн сэтгэлтэй хүмүүс, МАН дотор л байх шиг байна,Ардчилагч гэх зүсээ хуиргасан бүлэг этгээдүүдийн дотор ёстой авах юм алга, Бусдыг аймшигтай гүтгэнэ, Шуналаа дийлэхээ байсан, Яг мах харсан өлөн чоно мэт харагддаг
Нэргүй 2026-01-13 103.57.95.102
Archaagui namchid MAN dotor l baidag.
Нэргүй 2026-01-13 202.126.91.202
монголын баялагыг ямар төлбөргүй иргэдэд сохор зоос өгдөггүй 9 эхнэртэй гэгдэх баялагын хулгайчыг занданшатар ягд хайрл.д бдг юм бол хортой могойн зулзага эхийгээ залгидаг шиг занданшатараа залгина даа….энэ хулгайчын хөрөнгийг хурааж төр иргэдэд оногдох хувийн өг үгүй бол өөрсдөө зайл!!!!
Зочин 2026-01-13 66.181.189.99
Уул ухаж баяжсан хүнийг төрөөс зайлуулбал ямар вэ?
Нэргүй 2026-01-13 202.21.108.9
Энэ хулгайчийг зайлуулаач Харбины гэрэээнд нөлөөлсөн шүү
Нэргүй 2026-01-13 103.212.119.219
Энийг одоо төрөөс зайлуулаачээ Монголчууд шуналыг нь барагдуулж дийлэх үү
Нэргүй 2026-01-13 66.181.177.148
МОННИСИЙН ЧУЛУУНБААТАР ГЭЖ ОВЛИГОГҮЙ МӨНГӨӨ ГАЙХУУЛСАН НӨХӨР БАЙДАГ ЮМ БН
Нэргүй 2026-01-13 188.162.254.15
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж !!!!!!!!!!
зочин 2026-01-13 192.82.65.103
Энэ бирд төмөр замын салбарыг тогон дээрэмдэж дампууруулсан одоо нисэхийг самарч байгаа юм бна л да
Нэргүй 2026-01-13 202.126.89.203
Нударганчуудын ЗГ-ыг огцруулах хэрэгтэй. Чойжилсүрэн Дэлгэрсайхан Ж.Энхбаяр Бямбацогт мэтийн 3-4 удаа үр дүнгүй сайд хийгчид дахиад л сайд хийж байгаа нь доромжлол. Хүрэлсүх хэзээ сайд томилохоо болих вэ…
yag l unendee 2026-01-13 66.181.186.200
Ард түмнийхээ хүслийг биелүүлэх гэж хувийн карьер,нэр хүндээээ дэнчин тавиад хулгай худалтай тууштай тэмцэнэ гэх Занданшатар,Энхбаяр 2-ийг огцруулана гэж балайрч байхаар жаахан ухаалаг ард түмэн бол Энэ 2-тойгоо нэгдээд дархлагдсан дархан эрхээр хамгаалагдсан хог шаар болсон хулгайчидтайгаа тууштай тэнцэх учиртай. Харамсалтай монгол хүнд эдийн засгийнхаа эрхий төлөө шудрага үнэний төлөө тууштай тэмцдэггүй, мөнгө,албан тушаал амалвал дайсантайгаа ч нийлээд явах гарууд хогоороо нэг байна доо
Нэргүй 2026-01-13 66.181.189.23
Хувьдаа төмөр замтай Дэлгэрсайхан ЗТХ-ийн сайд , Хувьдаа цахилгаан станц барьж байгаа Чойжилсүрэн ЭХ-ий сайд хийж байгаа энэ засгийн газар ашиг сонирхлын зөрчил гээчийн хуулийг уландаа гишгэсэн үйлдэл гэдгийг Зандан бро яагаад өөрчлөхийг хүсэхгүй байна. Учрал арилгадаг баатар болсон чинь "ААВ"-даа загнуулсан уу таг чимээгүй. Хүрэлсүх ЗГ-ын гишүүдийг томилох оо хэзээ болих вэ. Занданшатар сайд томилсон уу. Данх ч энэ талаар гоншигносон
Баянчуудын башир арга их ээ. 2026-01-13 66.181.186.200
:Данх Дэлгэрсайхан,Чойжоо 2-.ийг олж сайдад дэвшүүлж,тэргүүн баян 2-оос их хэмжээний мөнгө саадаг нэг үгээр хэлбэл саалийн үнээ нь. Санаагаар бол Зандаа, Энхбаяр 2 хулгай худалтай тэмцэхдээ толгойноос зайлуулах сонирхол байж таарна. Хүсэлд хясал гэж Эвгүй хөдөлвөлвөл өөрсөдөө ч хөнтрүүлж мэднэ.баячууд бачтай мөнгөөр зодож хар массыг хөөргөн дэвэргээд хийгүйг хийсэн,хийснийг нь гүтгэх харлуулж үнэ цэнэгүй болгохтархи угаалтыг өргөн хүрээтэй хийж огцруулна гэх башир арга толгойд нь бэлэн байгаа.
Нэргүй 2026-01-13 202.72.245.121
Энэ хувхай бирдийг зайлуулаач ээ.өөрийнхөө ажлыг л хийж бушуухан өөрийн бизнесээ амжуулах гэж саад хийж яваа хүн дээ
зочин 2026-01-13 66.181.191.144
Ардчилагч гэх тэнэг толгойт урвагчид л төрд гарвал,зөвхөн нисэх салбар биш монгол бүхэлдээ дампуурна, Хөршүүдтэйгээ энх тайвнаар зэрэгцэн оршиж чадахгүй , тэгээд хүч тамир дорой,энэ хоёр том гүрний дунд байгаа атлаа, хөршүүддээ дайсагнах санаатай, Хэвлэлээр энэ хоёр орны эсрэг дайсагнаж солиорно Баруун бол том хөрөнгөтнүүдийн түрэмгий орнууд гэдгийг мэдсээр байж,Украин барууныг дагаж, орост дайсагнаснаар бүр дайн өдөөснөөр улс орноо сүйтгэж байна, Иргэдээ тартагт нь тултал зовоож байна
зочин 2026-01-13 66.181.191.144
Сургамж ав малуудаа Ядаж бага зэрэг даруу бай,Хэдэн хэсэг хуваасан улс төрийн тэмцэл монгол орныг хохироож байна Урагш нь алахуулахгүй байна
Нэргүй 2026-01-13 58.140.99.160
энэ ажлаа хийж чадахгүй байгаа сайд нэртэй луйварчид чинь одоо засаг барьж байгаа намын гишүүд юм биш үү ? гэтэл хаа хамаагүй ардчилсан хүчнийхтэй одоогийн дампууралыг холбоод байгаа нь яасан учир юм бол оо
Зочин 2026-01-13 66.181.188.17
эх суурийг нь тавьсан одоо ч үр угсаа нь тасраагүй хоролон сүйтгэх ажиллагаагаа явуулсаар байна даа
Нэргүй 2026-01-13 103.57.95.102
Мангар мал
Нэргүй 2026-01-13 103.229.122.79
2016 оноос хойш уруудах тал руугаа орсон доо. Арай дөнгүүр залуучууд нь улс төрийн шахаа, ажлаа мэддэггүй нам дагасан нөхдүүд ирж ажил бужигнуулаад байхаар бүгд ажлаасаа гараад гадагшаа явцгаасан. тэр сайхан сургаад авсан боловсон хүчин байхгүй болохоор одоо 100 жилийн түүхт байгууллага өөрөөрөө өнхөрч байгаа хэзээ нэг чулуу таарч зогсохыг таашгүй дээ. Мэргэжлийн биш намын цүнхчдийн байгууллага болсон. тоочвол нүдний булай болноо
Нэргүй 2026-01-13 103.57.95.102
Олон сахйан залуус гарсан даа. Долдой чадваргүй долоогч нар л үлдсэн. Агаарын навигацийн олон сайн инженер чадварлаг удирдагч нар граад явсаэ. Одоо байгаа гаруудаас юу ч гарахгүй.
Зочин 2026-01-13 66.181.189.206
аэродромын эргүү Булганцэрэн, НХАлбаны мангуу Төвшинбаяр гэх мэтийн ажилдаа тэнцэхгүй мулгуугаараа алдартай бүтэлгүй долоогч гаруудыг улс төрчдийн шахаагаар алба хэлтэсийн даргаар томилоод байхаар чадалтай мэргэшсэн нөхдүүд яаж үлдэхийн.