“Монгол сурагчид англи хэлний мэдлэгээрээ 116 орноос 84-т эрэмбэлэгдсэн"

“Монгол сурагчид англи хэлний мэдлэгээрээ 116 орноос 84-т эрэмбэлэгдсэн"

“Монгол сурагчид англи хэлний мэдлэгээрээ 116 орноос 84-т эрэмбэлэгдсэн"

Хиймэл оюун ухаанд суурилсан “EF EFEKT” онлайн англи хэлний сургалтын төсөл өнөөдөр /2026.1.13/ нээлтээ хийв.


Боловсролын сайд П.Наранбаяр хэлэхдээ “Шинжлэх ухаан технологийн хурдацтай хөгжилд англи хэлийг дэлхийн нийтийн мэдээллийн хэл гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Англи хэлийг зөвхөн нэг хичээл биш дэлхийд гарах цонх гэдгээр нь харах хэрэгтэй. Нийгмийн хөгжлийг дагаад боловсрол, хөдөлмөрийн зах зээл олон улсын хамтын ажиллагааны бүхий л салбарт англи хэлийг нэхдэг болж байгаа. Англи хэл эзэмшихийг цаг үе биднээс шаарддаг болж байна. Англи хэлийг 1992 оноос хойш монголын боловсролын салбарт оруулж ирсэн. Харамсалтай нь, Дэлхийн банкны 2025 онд хийсэн судалгаагаар Монгол Улсад суралцагчдын англи хэлний мэдлэг шалгах сорилын эрэмбээр 116  орноос 84-т эрэмбэлэгдсэн. Ийм учраас бид анхаарах хэрэгтэй.

УИХ-аас 2023 онд баталсан Боловсролын ерөнхий хуульд  сургалтын үндсэн гадаад хэлийг англи хэл байхаар тусгаж өгсөн. Үүнтэй холбогдуулаад өнгөрсөн хичээлийн жилийн ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар ангиас эхлэн англи хэлийг нэмэлт хөтөлбөрөөр зааж байгаа.

Хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс олон улсын түншлэл, хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж, англи хэлний боловсролыг хөгжүүлэх зорилгоор АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран “Англи хэлний мэргэжлийн төв”-ийг МУИС-д байгуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлсэн. Мөн НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх төслийг сүүлийн хоёр жилийн хугацаанд зохион байгуулж байна.  Хот, хөдөөгийн боловсролын чанарт үүсч байгаа ялгааг бууруулах үүднээс иргэдийн бие даан суралцах боломжийг дэмжсэн цахим боловсролын тогтолцоог өргөн хүрээтэй хөгжүүлэх нь боловсролын салбарын зорилт болж байгаа. Энэ хүрээнд бүтээмэл оюуныг ашигласан англи хэлний “EF EFEKT” аппликэйшин бүтээсэн нь  маш чухал ач холбогдолтой. Бүтээмэл оюун гэдэг биднийг хөтөлдөг хөтөч болсон” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Бүс нутагтаа төдийгүй олон улсад эдийн засгийн өрсөлдөх чадвараа хөгжүүлэхийн тулд тогтвортой бөгөөд ил тод нээлттэй, гадаад бодлогоор дамжуулан олон талт хамтын ажиллагаагаар өргөжүүлэх бодлогыг төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа. Тийм учраас иргэд бид энэ бодлогоос хоцрохгүйн тулд дэлхийн хэл болсон англи хэлийг төгс эзэмших зайлшгүй шаардлага бий. Дэлхийд амжилттай ажиллаж буй компаниудын 80 хувь нь англи хэлийг өдөр тутмын үйл ажиллагааны хэрэглээ болгон ашиглаж байгаа, үүний үр дүнд 87 хувь нь ашиг орлогоо нэмэгдүүлж, амжилттай үйл ажиллагаагаа тэлж байгаа” гэв.

Н.ЦОЛМОНБААТАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-01-13 103.212.162.166

Англи хэл дэлхийн харилцааны ГОЛ хэл цаашид байхаа болино. Өмнө нь ч Англи хэл дэлхийн харилцааны хэл байхад учир дутагдалтай гэсэн шүүмж гардаг байсан. Цаашид ямар хэл давамгайлах нь 2027 онд тодорхой болно. Тэр нь Хятад хэл биш.

Avatar

Нэргүй 2026-01-13 66.181.190.232

СӨБ, сургуульд хүүхдүүдийг амьдралд бэлтгээч. амьдралын наад захын мэдлэгтэй болгооч. хэдэн багш нар нь өвлийн ид хүйтэнд формоо бүрэн өмсөлгүй өмдтэй ирлээ гэж 3 цаг хичээлийг таслуулж зогсоож шийтгэсэн бн. дээрэлхэл наад багш нараас чинь гараад бгаан биш үү.

Avatar

Нэргүй 2026-01-13 66.181.190.232

Моггол хэл, үндэсний хэл бичиг, түүх, уран зохиолыг сайн заалгаач ээ.

Avatar

Зочин 2026-01-13 66.181.190.232

хот хөдөөгийн сурагчдыг яг ижил хуваариар амрааж болдоггүй юм уу.

Avatar

Зочин 2026-01-13 202.126.89.132

хэл яахаа улс төрч нэртэй авилгачид танай намын төвд.Та нар бөөсөнд хутга гаргах юмаа Бзс -г луйвардсан олигаохуудад чи бол багадна.Чаддагаараа шударга бүсгүйг хална.хахара арчаагүй шёнок ккк

Avatar

х***а шүдтэй х***а царайта эрлийзүүд ХҮНамд их бнаа. 2026-01-13 66.181.184.110

хммм

Avatar

х***а шүдтэй х***а царайтай яг л х***а. 2026-01-13 66.181.184.110

хмммм

Avatar

Нэргүй 2026-01-13 202.9.46.35

Монголд эрүүл мэнд, боловсрол, цахилгаан 3 хамгийн чухал тэргүүн эгнээнд анхаарч хөгжүүлэх салбарууд, бусад нь энэ 3 салбарыг дэмжих хөгжүүлэхэд чиглэх ёстой. Боловсрол дээр одооны хүүхдүүдийг монгол хэл ч үгүй, аннли хэл ч үгүй сургаж бна да.

Avatar

Нэргүй 2026-01-13 202.126.88.111

Монголчууд англи хэлний мэдлэгээрээ энэтхэгчүүдийг ба сингануудыг бут цохих хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2026-01-13 38.42.106.107

Tf гэхээс өөр юм мэддиймуу тэр хүүхдүүд. Монголоороо өөрийгөө илэрхийлж чадахгүй хэлээ хазаж ярьсан баахан хүүхдүүд өөр хэлээр өарсдийгөө илэрхийлж чадах уу? Өчигдөрхөн дөнгөж зайрмагтсан голыг мөстэй байна гэх хүүхэдтэй таарлаа. Гэтэл тэр нь англи хэлэнд frost, slush, sheet, pancake өөр юу юу ч бдын болж бууна. Шууд МӨСССС гэвэл хаа байна тэр мөс л гэх байх урдаас нь. Нэгэнт ус ярьсных drizzle, mist, thunderstorm шиврээ, зүсрээ, аадар гэхчилэн орчуулагдахыг энэ хүүхдүүд ойлгох уу монголоор нь

Avatar

Нэргүй 2026-01-13 158.59.146.29

бэлтгэж байгаа англи хэлний багш нар чинь маш муу төгсөж байна, тэднийг бэлтгэж, сургаж байгаа их сургуулиудын багш нар чинь туйлын хангалтгүй мэдлэгтэй, өөрсдөө ч англиар ярьж чаддаггүй, бичиж чаддаггүй, уншиж чаддаггүй. тийм болохоор төгсөгчид чинь маш муу төгсдөг. муу төгсөгч зааж чадахгүй, сургаж чадахгүй, САНТ сургуулийн анужин гээд муухай шар авгай англи хэлтэй дүр эсгээд юу ч мэддэггүй шдэ, ярьж чадахгүй, манай хүүхдээс л дор шүү

Avatar

Нэргүй 2026-01-13 202.126.89.132

хувийн сургуульд багшилдаг хүн орчин нь байгаа болохоор англи хэл сурч байгаа болохоос биш Монгол хэл талдаа бол маш муу, бас аливаа зүйлийг хөдөлмөрлөж сурах талаар бол ойлголт муу байдаг гэж байсан.

Avatar

мэдээжийн 2026-01-13 66.181.161.15

ойлгомжтой юмийг бүхэл бүтэн улсын боловсролыг хариуцсан сайд нь яриад зураг хөргөө тавиулаад бж бдаг…

Avatar

Нэргүй 2026-01-13 66.181.189.252

энэ Наранбаяр Шинэ Монгол төгсөгчдөө ХҮН намдаа оруулна дараа нь төрийн албанд томилох замаар улсын мөнгө хулгаылж байх вий. Саявтархан хотын инженер Шинэ Монгол төгсөгч Төгсдэлгэр нь авилгалын хэргээр шалгуулж байсан

Avatar

Нэргүй 2026-01-13 103.212.117.94

shivshig. lalriinb oros hel zaaj baisnaas angli heliig cecerleegees ni zaa sdanuudaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж