Ирэх жилүүдэд иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн ажлуудыг олноор хийхээр төлөвлөж байна. Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд Ногоон нуур орчимд болон Гандантэгчилэн хийдийн зүүн өргөн чөлөөний тохижилт ногоон байгууламжийн ажлуудыг хийнэ.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороонд хүн ам олноор нэмэгдэж, шинэ суурьшлын бүс үүссэн. Тиймээс “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ээлтэй, хүртээмжтэй бүс болгох төлөвлөлт хийгээд байна. Энэ хүрээнд Ногоон нуур орчимд 4.5 га талбайг чөлөөлж, хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Тус цэцэрлэгт хүрээлэнд ногоон байгууламж, задгай талбай, унадаг дугуй, автомашины зогсоол зэргийг төлөвлөөд буй.
Мөн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчмыг жишиг гудамж болгон тохижуулах бөгөөд газар чөлөөлөлт үргэлжилж байна.
Түүнчлэн он дамжин хэрэгжиж буй тохижилт, бүтээн байгуулалтын 48 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнд:
- Тоглоомын талбайн 2 ажил
- Хөл бөмбөгийн талбайн 1 ажил
- Явган замын 4 ажил
- Нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтын 10 ажил
- Явган замын 1 ажил
- Хашаа барих 2 ажил
- Тохижилт, бүтээн байгуулалтын 32 ажил тус тус хэрэгжиж байна.
2026 онд тохижилт, бүтээн байгуулалтын шинэ 24 төсөл хэрэгжүүлнэ. Үүнд:
- Тохижилт, бүтээн байгуулалтын 10 ажил
- Сургууль, цэцэрлэгийн тохижилтын 3 ажил
- Тоглоомын талбайн 2 ажил
- Ногоон байгууламжийн 4 ажил
- Автобусны буудлын тохижилтын 5 ажил тус тус хэрэгжихээр байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
3,548.92






















































Нэргүй 2026-01-13 174.234.10.133
Эхэндээ ингэж л ярьж, бичдэг дээ. Тэгээд л бетонон ширэнгэ болно доо. Ялангуяа Хэнтийн золбин Нянбактерийн үед….
Нэргүй 2026-01-13 66.181.182.43
хэдэн жилийн дараа мартагнуулж байгаад барилга барьчихна даа!!! рцнк гийн урдах газрыг яг ийм маягаар цэцэрлэг хүрээлэн байгуулна гэж өчнөөн жил мангартуулж байгаад одоо бөөн ширэнгэ босч байгаа
ххх 2026-01-13 202.9.41.36
Цэцэрлэгт хүрээлэн гэчихээд машины зогсоол барина гэж юу дэмийрээд байгаа юм бээ? Машины зогсоол гэдгээ болиочээ.