Хуурамч линк дээр дарж 27.5 сая төгрөгийг залилуулжээ

Хуурамч линк дээр дарж 27.5 сая төгрөгийг залилуулжээ

Хуурамч линк дээр дарж 27.5 сая төгрөгийг залилуулжээ

Цахим залилан дахин нэмэгдэж, иргэд их хэмжээний мөнгөө алдах тохиолдол нэмэгдэж байгааг албаныхан анхааруулж байна. Хуурамч линк дээр дарж 27 сая 500 мянган  төгрөгийг данснаасаа алдан залилуулсан хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, иргэн Ц цахим орчинд байрласан “Хаан банк хүн бүр хожих боломжтой” гэх зараар хууртаж 27.5 сая төгрөгийн хохирол амссан байна.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр тухайн иргэн хуурамч линк дээр дарсны дараа гар утсанд нь ирсэн баталгаажуулалтын кодыг бусдад дамжуулсан бөгөөд ингэснээр түүний данснаас зургаан удаагийн гүйлгээгээр нийт 27 сая 500 мянган төгрөгийг татан авчээ. Уг хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.. Өнгөрсөн 2025 онд 16,906 залилах гэмт хэрэг бүртгэгдсэний 83.6 хувь буюу 12,233 тохиолдол цахим орчинд үйлдэгдсэн байна.

Цахим залиланд өртөхөөс сэргийлж сошиал платформ буюу фейсбүүк, инстаграм болон телеграмд байрлаж буй баталгаагүй линк, холбоос дээр дарахгүй байх, банкны нууц үг, картын дугаар, CVV кодоо бусдад өгөхгүй байх, энэ төрлийн зар мэдээлэлд хууртахгүй байхыг  Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Мөн сүүлийн үед цахим орчинд “Хусаад хож” гэсэн гарчигтай лайвуудад иргэд их хууртах болжээ. Эдгээр  сугалаа нь  сайхан үгээр халхалсан үйлдлийн цаана хэн нэгэн таныг залилахаар отоод сууж байдаг аж.  Тэд цахим орчинд  сугалааны шууд дамжуулалтаар орж, сугалаа  авсан иргэдэд их хэмжээний мөнгө хожсон талаарх мэдээллийг шууд дамжуулалтынхаа үеэр хэлж, өөрөөс нь гадна  мөнгө хожсон иргэд рүү хонжворынх нь мөнгийг шилжүүлж байгаа талаар  дансны гүйлгээ харуулж, иргэдэд итгэл төрүүлдэг байна. Үүний дараа  сугалаанд  хожсон гэж  итгэсэн  иргэдэд “Та нийт хожсон хонжворын  10 хувийг шилжүүлснээр  таны данс руу хонжворын мөнгө шилжин орно” гэх мэтээр цахим залиланг үйлдэж байна.

Цахим залилангийн нийт хохирогчдын 34.1 хувь нь 25-34 насныхан байгаа бол түүний дараах хувийг 35-44 насныхан эзэлж байна. Ажил эрхлэлтийн хувьд эдгээр хохирогчийн 52.8 хувь нь хувийн байгууллагад ажилладаг бол 19.9 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 16.6 хувь нь төрийн албан хаагч, 8.4 хувь нь оюутан, 2.1 хувь нь тэтгэврийн насныхан байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мартав 2026-01-13 59.153.112.25

Цагдаа, цэргийнх хэнийг хэзээ усалсанаа сана:

Avatar

Нэргүй 2026-01-13 66.181.179.76

BOOB XXMOOR BOOW DOLOOGD 80955877 JARGALTSIURN SHINEGENE AMSI80955877

Avatar

Нэргүй 2026-01-13 66.181.179.76

SEKSEER TAICHNA MERGJLN SEKSDEX80955877ALNI SEXSDEED ANUSDAAD XUCHINDUULI

Avatar

Нэргүй 2026-01-13 66.181.186.224

дандаа хялбар аргаар мөнгө олох гэсэн хар масс бүх улсад байдаг.хакерууд монгол шиг ядуу бас гэнэн тэнэг улсуудыг онилж ажилдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж