Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2026.1.12/ Дорноговь аймгийн Сайншанд суманд иргэдтэй уулзаж, санал бодлоо солилцов. Тэрбээр “Ураны уурхайн үйл ажиллагааг эхлэхээр болбол бид олон нийтийн хяналтын зөвлөлийг байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсэн. Олон нийтийн хяналтын зөвлөл нь байгаль орчин болоод хүний эрүүл мэндэд хортой байгаа эсэхийг байнга хянаж ажиллана. Ус дулааны үнийн тарифын тухайд үүнийг олон жил төрийн бодлогоор, барьж санхүүжүүлж ирсэн.
Цахилгаан эрчим хүч, дулааныг үнэ нэмэгдэхээр бараа бүтээгдэхүүний суурь үнэ дагаж нэмэгддэг. Ийм үед үнийг чөлөөлөх нь ард иргэдэд дарамт болж буух учраас энэ онд үнийн тарифыг нэмэгдүүлэхгүй.
Мөн засгийн газраас Орон сууцжуулах банк байгуулах шийдвэрийг гаргасан. Төрийн оролцоотойгоор загварын схемчлэхийг хийж хямд өртөгтэй орон сууцыг барьж байгуулж, залуучууд болон зорилтот бүлгийг хамруулна. “Орон сууцжуулах үндэсний хөтөлбөр”-ийг гуравдугаар сараас эхлэн хэрэгжүүлнэ. Иргэд хууль хэрэгжихгүй байгаа талаар хэлж байна. Хууль хэрэгжихгүй байх нь эмх цэгцгүй байдлын эх үндэс болдог. Саяхан Замын-Үүдийн гаалийн даргыг чөлөөлсөн. Энэ жишгээр салбар бүрийг хууль хяналтын байгууллагаар хянуулж, шалгуулах ажлыг эрчимжүүлнэ. Миний бие Ерөнхий сайдын ажлыг аваад зургаан сарын хугацаа өнгөрч байна. Цэгцлэх ажлын хүрээнд олон ажлыг санаачилж, газар бүрийн зах замбараагүй байдлыг эмхэлж цэгцэлж байгаа. Эхлүүлсэн ажил болгон эсэргүүцэл, гүтгэлэг, доромжлол болгонтой нүүр тулдаг. Олон улсын нөхцөл байдал хурцадсан, бензин тасарсан, гадаад худалдаа зогссон, эдийн засаг хямарсан, дотоод зөрчилтэй, улс төрийн жагсаал цуглаантай энэ үед ч бид эсэргүүцэл дундуур туучиж, эдийн засгийн үр дүнг гаргаж цэгцлэх хөдөлгөөний хэрэгжүүлж байгаа. Үнэнд гүйцэтгэж, өө хайгаад олдохгүй болохоор нь нэр хоч өгөх, худал мэдээлэл тараах технологийг хийж байна. Ийм зүйл хавтгайрч байгаад бид хаа хаанаа бодож, нягталж байх хэрэгтэй” гэдгийг онцолсон юм.
Н.Цолмонбаатар
3,548.92






















































Ард Монгол 2026-01-13 172.56.2.46
Занданшатар аа ! Монголд 2 засаг тогтчихоод бна ш дээ!!!
Чиний ЗГ-аас гадна Женко толгойлогчтой Оросын тавиул уудын ЗГ эрээ цээргүй ажиллаж, одоо бүүр АНСА явуулж, Ерөнхийлөгчийн Засаглал тогтооно гэж ҮНДСЭН ХУУЛЬ- аас гадуур ил цагаах ажиллаж байна ш дээ !!!
Энэ балай асуудлыг таслан зогсоох эрх мэдэл чамд байдаггүй юм уу даа ?!?!!?!?!?!?!
Иргэн 2026-01-13 49.0.139.153
Цэгцрүүлэх ажлыг олон хүн дэмжиж байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байна. Амжилт. Нураах амархан, цэгцлэх ОЛОН дахин хүч гаргана. Үүнийг хийх хүсэлгүй этгээдүүд /бэртэгчин, хувиа бодогчид/ олон доо. Цаана нь гардаг юм шүү. Сайн болтухай.
Нэргүй 2026-01-13 103.57.94.182
нямбаатар Монгол хүнииг татвараар тоноод хятад хүнтэй ниилж хусдаг хулгайч ямар олон тролллер цалинжуулдаг гээч
Нэргүй 2026-01-13 103.57.94.182
Энэ хулгайч хэнд гоморхойд хэнийг занаад бхйнаа
Зочин 2026-01-13 59.153.87.54
Болохгүй байгаа юм болгон чинь одоо танай МАН намтай л холбоотой шүү. Данх чинь юм л болгон Эби гэж олон жил хүмүүсийн толгой эргүүлсэн. Одоо өөрсдийн хулгайч нартайгаа л тэмц
Нэргүй 2026-01-13 43.242.242.59
Монголчууд чинь ажил хийдэг хүмүүсийг дандаа хардаж ажлыг нь үгүйсгэдэг болсон. Ажил хийдэггүй хүмүүс ямар ч шүүмжлэлд өртдөггүй. Хотын дарга Нямбаатарыг намаар нь ялгаварлаж бодлогоор гүтгэж огцрохыг шаарддаг. энэ бол арай хирээс хэтэрдэг болсон. Өөр намын хүн бол хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй.Ялангуяа АН-ынхан арай хэтрээд байх шиг иргэн хүн надад бодогддог. Улс орны эрх ашгийг боддог баймаар даа
Нэргүй 2026-01-13 172.56.2.46
Лааз өшиглөж яваа АН-ыханд хамаг буруугаа тохохоор ч одоо хэн үнамших билээ дээ ?!