Венесуэлийн сөрөг хүчний удирдагч, Нобелийн энх тайвны шагналт Мария Корина Мачадо Пүрэв гаригт (2026.01.15) АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах болсон талаар Цагаан ордон мэдээлэв. Энэхүү айлчлал нь Николас Мадурог АНУ-ын цэргийн хүчнийхэн баривчилснаас хэдхэн долоо хоногийн дараа болж байна. Хэдийгээр Трамп, Мачадо нар найрсаг уулзалт хийх болсон ч АНУ Венесуэлийн дэд ерөнхийлөгч Делси Родригесийг дэмжиж байна. Мачадо өнгөрсөн долоо хоногт Трампад Мадурогийн эсрэг хийсэн ажиллагаанд нь талархал илэрхийлэхийг хүсэж байгаагаа хэлсэн байна.
Мөн Нобелийн энх тайвны шагналаа Трампад өгөхийг хүсэж байгаагаа мэдэгдсэн.
Трамп үүнийг “агуу хүндэтгэл” гэж хэлсэн ч Нобелийн хороо уг шагналыг шилжүүлэх боломжгүй гэжээ. Өмнө нь Трамп Мачадо Нобелийн шагналыг хүлээн авсанд дургүйцлээ илэрхийлж байсан. Учир нь тус шагналыг Трамп удаан хугацаанд өөрөө хүртэхийг хүсэж ирсэн гэдэг. Харин өдгөө Мачадогийн шилжүүлэхийг хүссэн шагнал түүний байр суурийг өөрчлөх эсэхийг асуухад Трамп “Би түүнтэй ярилцах хэрэгтэй. Надтай уулзахаар ирэхийг хүсэж байгаа нь таатай байна. Миний ойлгосноор уулзалтын зорилго нь энэ” гэж хэлсэн байна.
Мадуро огцорсны дараа энэ сарын эхээр Трамп Мачадог “улс дотроо дэмжлэг, хүндлэл хүлээгээгүй” гэж хэлж байсан. Тодруулбал, “Тэр бол сайхан эмэгтэй, гэхдээ хүндлэл байхгүй" гэж хэлж байжээ. Одоогоор АНУ Делси Родригесийг Венесуэлийн түр ерөнхийлөгчөөр ажиллахыг дэмжиж байна. Трамп түүнийг холбоотон гэж тодорхойлсон бөгөөд АНУ-ын зүгээс түүнд ямар нэгэн гэмт хэрэгт ял тулгаагүй байна.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт Даваа гаригт хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, “Делси Родригес болон түүний баг АНУ-тай маш сайн хамтран ажиллаж ирсэн” гэж мэдэгдсэн юм. Гэвч Мачадо сөрөг хүчний эвсэл улс орныг удирдах ёстой гэж хатуу байр суурь илэрхийлсээр байна. Тэрбээр "CBS"-д өгсөн ярилцлагадаа, Родригесийг “гэм зэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлэх кампанит ажлын гол зохион байгуулагчдын нэг” гэж хэлжээ.
“Венесуэлд ч, гадаадад ч түүнийг хэн болох, ямар үүрэг гүйцэтгэж ирснийг бүгд сайн мэднэ” гэж Мачадо онцлон тэмдэглэсэн байна.
Өнгөрсөн жил Нобелийн энх тайвны шагнал хүртсэн парламентын гишүүн асан Мачадо АНУ-ын цэргийн ажиллагааг “Венесуэлд хөгжил цэцэглэлт, хууль дээдлэх ёс, ардчиллыг сэргээх чухал алхам” хэмээн үнэлжээ. Харин Родригес АНУ Венесуэлийг удирдаж байна гэсэн Трампын мэдэгдлийг няцаасан юм. “Венесуэлийг Венесуэлийн засгийн газар л удирддаг, өөр хэн ч биш,” гэж Родригес телевизээр хэлэхдээ “Манай улсыг удирдаж буй гадаад хүчин байхгүй” гэжээ.
3,548.92






















































Нэргүй 2026-01-13 202.126.89.89
АНУ-ын ноход хүүхдүүддээ АНУ-ын иргэншил олж өгөх гээд их зүтгэдэг.
Зочин 2026-01-13 192.82.92.42
Хуухэлдэйнууд хаа сайгуй байх юм!!!
Аугаа 2026-01-13 73.181.84.37
Аугаа гэдэг үгийг агуу гээд бичээд даджээ. Уул хадны агууг одоо агуй гээд бичих юм. Цаг хугацаа аугаа хурдан өөрчлөгдөж буруу бичиж зөв ойлгох болжээ. Заримдаа бүр буруу бичээд шал буруу ойлгох одоо цагийн Монгол Үндэстэн.
Нэргүй 2026-01-13 202.131.225.197
800 жил хэвшсэн бичиг үсэг, ном судраа, ургийн бичгээ устгуулсны гор. 1920 онд агуйгаас гарч ирсэн малнууд юм биш үү.