Ирантай бизнес хийдэг улсуудад 25 хувийн тариф ногдуулна

Ирантай бизнес хийдэг улсуудад 25 хувийн тариф ногдуулна

Ирантай бизнес хийдэг улсуудад 25 хувийн тариф ногдуулна

Иран улсад засгийн газрын эсрэг жагсаал цуглаан гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Энэ эгзэгтэй цаг үед АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп "Ирантай хамтарч бизнес хийдэг улсуудад 25 хувийн тариф ногдуулна" гэж мэдэгдлээ. Ирантай бизнес хийнэ гэдэг нь чухам ямар утгатайг тэр нарийн тайлбарлаагүй ч тариф нэн даруй хэрэгжиж эхэллээ гэдгийг Даваа гаригт /2026.01.12/ цахим хуудсандаа мэдэгдэв. Гэхдээ аль аль улсад энэ шийдвэр хамаатайг тодорхой хэлээгүй байна.

Хятад бол Ираны хамгийн том худалдааны түнш. Хятадын араас Ирак, Арабын нэгдсэн Эмират, Турк, Энэтхэг залгуулна.

Ираны дэглэм жагсагчдын аминд хүрсээр байх юм бол АНУ хөндлөнгөөс оролцоно гэж Трамп анхааруулсан удаатай. Үүний араас тарифын шийдвэр үргэлжилж байна. Агаарын цохилт гэх мэт цэргийн оролцооны хувилбарууд хүчинтэй хэвээр байгааг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Левитт мөн мэдэгджээ.

Иран риалын ханш огцом унаснаас үүдэлтэй эмх замбараагүй байдал арванхоёрдугаар сарын сүүл үеэс эхэлсэн. Энэ нь улам даамжирсаар Аятолла Аль Хаменеигийн хууль ёсны байдалд харшилж эхэлсэн юм.

АНУ-д төвтэй Хүний эрхийн байгууллага "HRANA"-ийн мэдээлснээр, ойролцоогоор 500 жагсагч, 48 аюулгүй байдлын албан тушаалтан амиа алджээ. Бодит байдал дээр амиа алдагсдын тоо түүнээс ч олон байх магадлалтай гэж хэвлэлүүд мэдээлж байна. Мөн 1000 гаруй хүн баривчлагджээ. Тус улсад өнгөрсөн Пүрэв гаригаас хойш /2026.01.08/ интернет тасарсан учир бодит мэдээллийг олж авахад улам хүндрэлтэй байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-13 66.181.160.49

Тэгж л байдаг тэнэг зөнөг

Avatar

зочин 2026-01-13 66.181.191.144

Эхлээд хориг тавьж эдийн засгийг нь унагахыг оролдоно Айлган сүрдүүлнэ,Бүтэхгүй бол төрийн эргэлт зохион байгуулна, Дотоод хэрэгт нь шууд оролцоно,Болохгүй бол зэвсэгт халдлага үйлдэнэ Энэ мэтээр бусдыг дарамтлан түрэмгийлэн гартаа базаж авна, Урвагчид хөлсний этгээдүүдээ төрд нь тавьна ,Өөрийн дохиогоор ажилладаг дуулгавартай зарцаа болгоно,Тусгаар тогтнолыг нь устгана, Энэ бол барууны том хөрөнгөтөн,долларын эздийн ардчилал,

Avatar

Иргэн 2026-01-13 103.229.122.121

Энэ өндөр тариф нь эргээд америкчуудын нуруун дээр ачаа болж очдог. Юмны үнэ нь өсдөг. Тэр тариф тавиулаад байгаа орнууд нь ч гэсэн хариу тариф хэрэглэж, АНУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхад болно доо. Дэлхий дээр ямар ганцхан АНУ л гэж том гүрэн байгаа биш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж