Ньюс хөтөч: “Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэн баримт бичиг” үзэсгэлэн болно

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: “Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэн баримт бичиг” үзэсгэлэн болно

Ньюс хөтөч: “Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэн баримт бичиг” үзэсгэлэн болно

"NEWS" агентлаг өнөөдрийн /2026.01.13/ онцлох үйл явлыг хүргэж байна.


09.00 ЦАГТ:

  • Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол Төрийн ордны хүндэтгэлийн баганат танхимд болно.
  • "Үндсэн хууль:Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулах нь" хэлэлцүүлэг МУИС-ийн Номын санд болно.
  • Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн 2025 онд хүүхдийн эрхийг хангах чиглэлээр хамтран хэрэгжүүлсэн ажлын үр дүнг танилцуулах тайлангийн хурал НҮБ-ын 3 давхрын хурлын танхимд болно.
  • “Хөгжлийн сэтгүүл зүй, тогтвортой хөгжлийн чиглэлээр мэдээлэл боловсруулах нь” сэтгүүл зүйн мэргэжлийн цуврал сургалт Монголын Эмнести Интернэшнлийн байранд болно.

10.00 ЦАГТ:

  • Үндсэн хуулийн уншлага Төрийн ордны Үндсэн хууль танхимд болно.
  • “Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэн баримт бичиг” үзэсгэлэнгийн нээлт Төрийн ордонд болно.

11.00 ЦАГТ:

  • Хиймэл оюунд суурилсан “EF EFEKTA” онлайн англи хэлний сургалтын төслийн нээлт Зайсан хилл цогцолборт болно.

13.00 ЦАГТ: 

  • Шинэ үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.

15.40 ЦАГТ:

  • МСБХ-ны “Үндэсний дээд лиг”-ийн тоглолт M Bank “Arena” ордонд эхэлнэ.

19.00 ЦАГТ:

  • “Алаг намар” уран сайхны киноны нээлт Зайсан “Skywing” төвд болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж