Цахим спортын "CS2" төрлийн шинэ улирал өнөөдөр/2026.01.13/ "BLAST Bounty Winter 2026" тэмцээний хаалттай сонгон шалгаруулалтаар эхэлж байна. Өнгөрсөн жил Францын "Vitality" баг бүрэн ноёлж, дийлдээгүй. Хамгийн сонирхолтой нь сүүлийн Мэйжорын дараа топ арван баг ямар нэгэн томоохон өөрчлөлтийг хийсэнгүй.
Угтаа жилийн турш есөн цом хүртсэн "Vitality"-г зогсоохын тулд томоохон өөрчлөлт, шилжилт болно гэж таамаглаж байв. Гэхдээ тийм зүйл болсонгүй. Зөвхөн "The MongolZ", "Spirit", "Aurora" гэсэн багууд л бүрэлдэхүүндээ багахан салхи оруулжээ. Сүүлд гарсан мэдээллээр Украины "B8" баг "headtr1ck"-ийг солино гэж байсан ч сонголт байгаагүй бололтой.
Өнгөрсөн хугацаанд хамгийн идэвхтэй байсан багуудаар "BC.Game" болон "100 Thieves" тодорсон. Хоёр баг хоёулаа тун сонирхолтой тоглогчдыг цуглуулж, "VRS" оноогоо ахиулав. Мөн "FUT" баг тун сонирхолтой тамирчдыг нэгтгэж, "VRS" оноогоороо топ 20 руу орж ирлээ.
Жил болгон нэг тоглогчийн шилжилт олны анхаарлыг татдаг. Өнгөрсөн жил "m0NESY" аль багт очих вэ гэдэг сонирхолтой байсан. Эцэст нь "NiKo"-той нэгдэж, "Falcons"-ийг зорьж байв. Тэгвэл энэ удаад "PR" болон "Senzu"-ийн шилжилт үүнтэй ижил байна. Тэдний шинэ баг тодрох нь ердөө цаг хугацааны асуудал. "PR"-ийг эргүүлэн авах боломж "MOUZ"-д бий ч тэд одоохондоо бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийхийг хүсэхгүй байх шиг.

"Vitality"-ийн ахлагч "apEX" ч саяхан багуудын шилжилт хөдөлгөөнийг шүүмжлээд амжсан. Тэрбээр "Маш олон баг өөрчлөлт хүссэн ч тэд чадсангүй. Зах зээл бүр галзуурч байна. Ялангуяа тамирчдын үнэ дээр. Яг юу болоод байгаа юм бэ? ‘CS’-д бид тийм хэмжээний өөрчлөлт хийх хангалттай мөнгө олж чаддаггүй. Багууд тамирчдын үнэ дээр ухаанаа алдаж байна" гэжээ.
Португалын "SAW" баг саяхан тамирчдаа "BC.Game", "100 Thieves", "FlyQuest" гэсэн багууд руу зарсан бөгөөд нийт 4 сая ам.долларын ашиг олсон гэнэ.
Нөгөө талд зах зээл дээр элит түвшний "Awper"-ууд байхгүй байна. Баг бүр "m0NESY", "ZywOo", "sh1ro", "molodoy" шиг нэгнийг хайж буй. Гэвч үнэ хөөргөдсөн зах зээл дээр сайн "Awper" алга. "Senzu" хүртэл өөрийгөө "Awper" байрлал дээр тоглох боломжтой гэж мэдэгдсэн билээ.
Одоогоор хүчтэй яваа цуу яриа бол "NaVi" багийн ахлагч "Aleksib" багаа орхино гэх. Түүний оронд "dem0n" ирж, баг дотор роль солигдоно гэх бор шувуу нисэж байна. Мөн "G2" баг боломж гарвал бүрэлдэхүүнээ өөрчилнө гэжээ.
Ямартай ч одоохондоо томоохон шилжилт, хөдөлгөөн нэмж гарахгүй. Баг бүр одоогийн бүрэлдэхүүнээрээ шинэ улирлыг эхлүүлнэ. Магадгүй өнгөрсөн жил "MOUZ" шиг нэг тааруу тэмцээний араас багууд тамирчдаа сольж болох юм.
3,548.92





















































Нэргүй 2026-01-13 202.21.108.21
Mongolz bol amjihgui shu senzgui mongolz topo 10 ta bagtaj togtuul ih um za barag hetsuudee odooo udahgui unanaa bagiin top gargdag pzda tolgoi ni hurelsukh danhiin 2050 unshisan baihaa