Мах, гурилын үнэ огцом өсч, өрхийн төсөв улам агшив

Мах, гурилын үнэ огцом өсч, өрхийн төсөв улам агшив

Мах, гурилын үнэ огцом өсч, өрхийн төсөв улам агшив

Монгол Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны арванхоёрдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 7.5 хувиар өссөн нь инфляц харьцангуй өндөр хэвээр байгааг харуулж байна. Өсөлтийн гол дарамт өрхийн өдөр тутмын хэрэглээ болох хүнс, үйлчилгээний салбарт төвлөрсөн нь иргэдийн амьжиргаанд илүү хүнд тусч буй.

Инфляцад хамгийн их нөлөөлсөн бүлэг нь хүнсний бараа, ундаа, ус байв. Тус бүлгийн үнэ жилийн дүнгээр 11.3 хувиар өссөн бөгөөд согтууруулах бус ундааны үнэ дангаараа 9.7 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс гадна зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 10.5 хувь, боловсролын үйлчилгээ 12.8 хувиар өссөн нь үйлчилгээний салбар дахь үнийн дарамт нэмэгдсэнийг илтгэнэ. Хувцас, бөс бараа, гутал, гэр ахуйн бараа, амралт чөлөөт цаг, соёлын үйлчилгээний үнэ ч мөн 6-7 хувиар өсчээ.

Зөвхөн сарын дүнгээр харвал 2025 оны арванхоёрдугаар сард инфляц өмнөх сараас 0.6 хувиар нэмэгдсэн байна. Үүнд хүнсний бараа, ундаа, усны үнэ 1.6 хувь, согтууруулах ундаа, тамхины үнэ 1.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Өвлийн улиралд хүнсний нийлүүлэлт хумигддаг, тээвэр ложистикийн зардал нэмэгддэгтэй энэ өсөлт шууд холбоотой.

Түүнчлэн инфляцад импортын барааны нөлөө чухал хэвээр байна. 2025 оны арванхоёрдугаар сард инфляц 7.5 хувь гарсны хоёр нэгж хувь буюу 26.8 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ.

Хэрэглээний сагсанд багтсан 430 нэр төрлийн бараа, үйлчилгээний 55.3 хувь нь импортын гаралтай байгаа нь Монгол Улс гадаад зах зээлийн үнийн савлагаанд ихээхэн өртөмтгий хэвээр байгааг харуулж байна.

Хүнсний дотроос мах, махан бүтээгдэхүүний үнэ огцом өссөн байна. Тухайлбал, 2025 оны арванхоёрдугаар сард мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 15.2 хувиар өсөхөд үхрийн мах 17.8 хувь, хонь, ямааны махны үнэ 16 хувиар нэмэгджээ. Талх, гурил, будааны бүлгийн үнэ ч мөн 5.9 хувиар өссөн бөгөөд гурилын үнэ 7.2 хувь, гоймонгийн үнэ 15.4 хувиар өссөн нь өрхийн хүнсний зардлыг мэдэгдэхүйц нэмэгдүүлж байгаа юм.

Түүнчлэн Улаанбаатар хотод инфляц улсын дунджаас ялимгүй өндөр гарч, 2025 оны арванхоёрдугаар сард 7.6 хувьтай байлаа. Хотын инфляцад импортын бараа нэг нэгж хувь, дотоодын бараа таван нэгж хувиар тус тус нөлөөлсөн нь мах, дотоодын хүнс, үйлчилгээний үнийн өсөлт давамгайлсныг харуулж байна.

Тухайлбал, Улаанбаатар хотод үхрийн цул махны нэг кг-ын дундаж үнэ 2025 оны арванхоёрдугаар сард 24,824 төгрөгт хүрч, өмнөх оноос 20 гаруй хувиар өсжээ.

Харин нэгдүгээр зэргийн гурилын үнэ 2,497 төгрөг болж, жилийн дүнгээр 10.6 хувиар нэмэгдсэн байна. АИ-92 бензиний үнэ өмнөх сараас өөрчлөгдөөгүй ч жилийн дүнгээр 8.4 хувиар өссөн нь тээвэр, бараа бүтээгдэхүүний үнийн суурь дарамтыг хадгалсаар байна.

Аймгуудаар авч үзвэл инфляцын түвшин харилцан адилгүй байгаа бөгөөд 2025 оны арванхоёругаар сард Сүхбаатар, Дундговь аймагт 5.9 хувьтай буюу хамгийн бага, Сэлэнгэ аймагт 10 хувьтай буюу хамгийн өндөр байв. Энэ нь бүс нутгийн нийлүүлэлт, тээвэр, зах зээлийн бүтэц үнийн өсөлтөд хэрхэн нөлөөлж байгааг харуулж байна.

Ерөнхий дүгнэлтээр, 2025 оны эцсийн байдлаар инфляц өмнөх оноос бага зэрэг саарсан ч өрхийн өдөр тутмын хэрэглээнд шууд нөлөөлдөг хүнс, үйлчилгээний үнэ өндөр хэвээр байна. Ялангуяа мах, гурил зэрэг үндсэн хүнсний өсөлт, импортын бараанд хэт хамааралтай бүтэц нь иргэдийн худалдан авах чадварт бодит дарамт учруулсаар байгаа бөгөөд цаашид дотоодын үйлдвэрлэл, нийлүүлэлтийг тогтворжуулах бодлого илүү чухал болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-13 202.126.89.27

aayaya MAN dahin garch ireed 1 hrn jil dolj baidag. Danhiin gai balag iin ur odoo l medregdene dee

Avatar

Нэргүй 2026-01-13 43.242.242.59

Наймаачид үнээ дураараа нэмэх юм даа

Avatar

Нэргүй 2026-01-13 66.181.185.202

Уламжлалт баярыг тэмдэглэлгүй яахав Гэхдээ баячуудыг дуурайж, том ууц тавьж баярхаад яахав дээ. Шинэ оноо өртэй хийгээд тэр жилдээ өөдлөхгүй шүү. Боломжоороо л тэмдэглэж өнгөрөөвөл болно шүү дээ

Avatar

кккккккккк 2026-01-13 59.153.113.172

Муу амьдарч бгадаа үхсэндээ гайхсан юм бэ? Ард түмэн нь ямар бна засаг нь яг тийм л бна. Эх орноо хайрладаг, ажил хийж чаддаг бсан бол яалаа гэж ийм маягаар өдөр хоногийг өнгөрөөх вэ дэ.

Avatar

Зочин 2026-01-13 66.181.185.202

Бэлэн мөнгө тараана гээд байгаа ийм л юм болно. ӨРТЭЙ БОЛ ӨӨДЛӨХГҮЙ гэж, байгаагаараа л баяраа тэмдгэлцгээье л дээ. ХӨНЖЛИЙНХӨӨ ХЭРЭЭР ХӨЛӨӨ ЖИЙ ….. Өр хийж баяр тэмдэглэхээ больцгооёо

Avatar

Nartaid, 2026-01-13 50.147.160.114

SHYrSHCEN yyts TOM jujugtei bish, – eryyl baixaa bod.
Alchyyr bazaagyi maintenance, -Cola ; xyamdral1 ajiltnaap.
– dynd tom,
– opug ## # chuxep, caxaraa; xo.

Avatar

Оогий 2026-01-13 202.9.46.196

Болж өгвөл өр тавихгүй , хоосон хоноод байхаас. Гээд унаад үхвэл амар бна.

Avatar

Нэргүй 2026-01-13 202.9.40.3

шааж байх санаархлтай бодлго гэж шааж хэсгхээн чипүхнуудыг тэжээж хулгайлуулж бхгүй л дэ гяячяя гяяяяхх.

Avatar

Нэргүй 2026-01-13 202.9.40.3

гяяяххх гяяяхх яаасн олон жил бодлго гэж яридгийн яаасн олн жил бодлго гэж яриад бодлго нь сайжрддгүй юм харин бодлго гэж шаагаад бүүр гай болоод бгааам бишүү 40 гаруй жил бодогр гэж яриллаа гаргбхгүй ргддгүй бодлго гэж яриад харин бүүр урвуулж хулгай хийж үнэ өсгөөд шаадгийн харин ч бодлго гэж гаы болоод хулгаы шаагаад. бодлго гэж худоаа юм бхгүй бсан дээр бодлго гэж урвуулж ашглаад хулгай шаагаад үхсн ацны чин үндсн хүн бас үндсн хүнс гэж яриж хулгай

Avatar

Нэргүй 2026-01-13 202.131.227.134

Сорон мөлжигч МАН ангийн фракцууд ээлжилж цус сорно. Нэг фракцаа унагахдаа том том сенсаац дэгдээж, засаг авна. Тэгээд таг. Авлига авахдаа, өөрт нь авилга өгсөн хүнийг шүгэл үлээлгэхгүйн тулд, авилга өгсөн хүнд ял өгүүлэхээр хуулийг хийж, араа хамгаална. Аргагүй шахаанд орж авилга өгсөн хүнийн амыг хуулиар ингэж таглана. Сорон мөлжигч МАН ангийнхан оймсноос нь боодол боодол доллар, сейфнээс нь гулууз гулууз алт илэрсэн ч ажлаа өгөөд, торгуулиад л болоо. Дараачийн хачигнууд хувалз болохоор сууна.

Avatar

Сүх 2026-01-13 59.153.112.233

Малын мах дийлодэхээ байж гахай тахианы маханд оруулах ньдээ

Avatar

Болд 2026-01-13 202.131.227.134

Монголын иргэд 2 анги давхаргад хуваагдсан. Сорон мөлжигч МАН анги ба ядуу хоосон ажилчин анги. Сорон мөлжигч МАН анги 250.000-уулаа. Тэд баг, хороо, сум, дүүрэг, аймаг, хот, яам, тамгийн газар, төрийн өмчит ААН, УИХ гээд төрийн бүх шатанд хувалз мэт шигдэж, ядуу хоосон ажилчин ангийн цусыг сорж, бэрд болон таргална. Системээ зангидаж, бие биенээ хамгаална. Зуун тэрбумын цавчаа хийгээд, 40 саяын торгууль авна. Ядуу хоосон ажилчин анги цалингаас цалин, өрнөөс өрний хооронд, амь зогооно.

Avatar

Нэргүй 2026-01-13 66.181.182.41

Ажилчин анги гэж бхгүй хэрэглэгч ба худалдагч анги

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж