Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:  

Нэгдүгээр сарын 13-нд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2026 оны нэгдүгээр сарын 12-ны 20 цагаас 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулсаар, өдөртөө Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг болон Арцбогдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -29…-34 градус, Дархадын хотгор, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -24…-29 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -7…-12 градус, Говь-Алтайн уулархаг нутгаар -13…-18 градус, бусад нутгаар -19…-24 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндий, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар -19…-24 градус, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -12…-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр +4…-1 градус, Говь-Алтайн уулархаг нутгаар -2…-7 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26…-28 градус, бусад хэсгээр -20…-22 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.

 БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -26…-28 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

 ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -26…-28 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж