Монгол Улсад эдийн засаг, бизнестэй холбоотой 200 гаруй хууль тогтоомжоор төр зохицуулалт хийж байна. Эдгээрээс 40 гаруй хууль нь гадаадын хөрөнгө оруулалтыг үргээж, "дөнгө" болж байгааг салбарын мэргэжилтнүүд яриандаа онцлов. Тиймээс гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын санал гомдлыг хүлээн авч, шийдвэрлэхээр Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд "Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах" төв байгуулж, өнөөдөр /2026.01.12/ албан ёсны нээлтээ хийлээ.
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр:
-Эдийн засаг, хөгжлийн яамны гол зорилго бол Монголынхоо эдийн засгийн хөгжлийг хурдасгаж, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж, дунд болон урт хугацааны Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн зорилтуудаа биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Өнөөдөр эдийн засгаа тэлж, экспортоо нэмэгдүүлж, ажлын байр бий болгох, үйлдюэрлэлийг өргөтгөх гээд бидний өмнө байгаа том зорилтуудаа шийдвэрлэхэд хөрөнгө оруулалт онцгой чухал. Хөрөнгө оруулалт хийж байж нь энэ бүхнийг хийнэ. Ний нуугүй хэлэхэд, эдийн засаг, бизнестэй холбоотой 200 гаруй хууль тогтоомжоор биенесийн харилцааг төр зохицуулж байна. Энд Засгийн газар дүгнэлт хийж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг өгсөн. Тэрбээр "Засгийн газар бизнест ээлтэй, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн, хөрөнгө оруулагчдад таатай ийм бодлогыг хэрэгжүүлнэ" гэдгийг мэдэгдсэн. Бид үүрэг чиглэлийн дагуу нэг сарын дотор бэлтгэл ажлаа хангаж, өнөөдөр төвийнхөө албан ёсны нээлтийг хийж байна. Нэгдүгээрт, энэ төвд төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг явуулна. Ялангуяа батлагдаж байгаа хууль тогтоомж, төрийн шийдвэрт хувийн хэвшлийн оролцоог хангаж, хамтран ажиллахад анхаарч, санал авч боловсруулдаг болно. Хоёрт, бизнес эрхлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн төлөө төрийн байгууллагуудын уялдааг ханган ажиллана. Нөгөө талаар, өмчийг хамгаалахад анхаарна. Хууль хяналтын байгууллагаар явж байгаа олон асуудал байна. Бид энэ асуудлыг цэгцэлж, тэдний дуу хоолой болж ажиллах юм.
Гадаадын хөрөнгө оруулалтын маргааш шүүхийн шатанд таваас дээш жил болж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг 40 гаруй хуулиар хязгаарлаж байна.
Гэтэл бид эдийн засгаа тэлэх шаардлагатай байна. Ингэж байж бид нийгмийн олон асуудлаа шийдэх хөрөнгө оруулалтыг татах боломж бүрдэнэ. Мөн энэ төвд хөрөнгө оруулагчдад нээлттэй нэг цэгийн үйлчилгээг байгуулсан. Бид хууль хүлээхгүйгээр ажлаа эхлүүлээ. Намрын чуулганаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн барьсан. Бид өмчийг хамгаалах, бизнесийн нэр хүндийг хамгаалах, төрийн зохицуулалтыг тодорхойлох анхдагч хууль батлагдах юм. Үүнийг дагаад Хөрөнгө оруулалтын хуульд өөрчлөлт оруулна. Худалдааны хуулийг яаралтай УИХ-д өргөн барих үүргийг авсан. Төрийн хяналт шалгалтыг ойлгомжтой тодорхой болгох асуудал хөндөгдөж байгаа. Шинэ түвшинд буюу аж ахуйн нэгжид зөвлөн тусалж, эрсдэлд суурилдаг байх хяналт байх ёстой. Тэгэхээр ирэх хаврын чуулганаар эдийн засаг, бизнесийн орчинг хамгаалсан , хөрөнгө оруулалтыг дэмжсэн, хүнд суртлыг арилгасан хуулиуд дээр төвлөрч ажиллана гэсэн юм.
"МОНГОЛ УЛСЫН ХУВЬД 2011-2012 ОНД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ӨНДӨР БАЙСАН"
ЭЗХЯ-ны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Мөнх-Эрдэнэ:
-Манай яам бодлогын хувьд бизнес эрхлэгч, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад нээлттэй, ардчилсан, төрийн хүнд сурталгүй байх орчныг бүрдүүлэхийн төлөө ажилладаг. Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төв нь цаашдаа гадаад болон дотоодын хөрөнгө оруулагч, биенесийн холбоод, төсөл санаачлагчдын уулзах, зөвлөлдөх нээлттэй танхим нь байх юм. Нөгөө талдаа бодлогын хувьд төрийн байгууллагуудын зүгээс хувийн хэвшлийнхээ гомдол саналыг нь хүлээн авч, тэрийгээ дамжуулж, шийдвэрлэхийн төлөө ажиллана. Бид УИХ-ын намрын чуулган хаалтаа хийхээс өмнө Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн барьсан.
Үүнийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Эдгээр хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэх байх гэж найдаж байна.
Ингэснээр төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх механизм шинээр бий болно. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх зөвлөл байгуулж, ажиллана. Энэ зөвлөл нь улсын төсөвт орон тоо нэмэхгүйгээр ажлын албадууд нь салбар яамны Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг ажиллана. Энэ зөвлөлд хөрөнгө оруулагчдын гомдол санал очиж, нэг цонхны үйлчилгээг үзүүлнэ. Эдийн засаг, хөгжлийн яам 2022 онд шинэчлэн байгуулагдсанаас хойш хөрөнгө оруулагч нараас 120 орчим гомдлыг хүлээн авч, Засгийн газрын хуралдаанд 3-4 үе шаттай танилцуулж, зарим гомдлыг шийдвэрлэсэн байдаг бол зарим нь одоо хүртэл шийдэгдээгүй байна. Өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчид хаана, хэнд гомдлоо гаргахаа мэддэггүй байсан. Монгол Улсын хувьд 2011-2012 онд хөрөнгө оруулалт өндөр байсан бөгөөд нэг жилд таван тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж байсан. Энэ тоон үзүүлэлт өнгөрсөн 2016-2017 онд эрс буурсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ тоо бага багаар өсөн нэмэгдэж байна. Тухайлбал, 2024 онд дөрвөн тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн. Цаашдаа хууль эрх зүйн орчноо сайжруулж, олон улсад Монголын бизнес эдийн засгийн индескийн үзүүлэлтээр төрөөс хөрөнгө оруулагчидтай харилцах харилцаагаа сайжруулахыг зөвлөсөн байдаг.
"МОНГОЛ УЛСАД ГУРАВДАГЧ ХӨРШИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАХ БОЛОМЖ БОЛОЛЦООГ ЭРЭЛХИЙЛНЭ"
Монгол дахь Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адъяа:
-Салбар яамны зүгээс "Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв"-ийг байгуулж байгаад талархаж байна. Бид энэ асуудлыг олон жил ярьж ирсэн. Манай танхимын зүгээс гурван чиглэлээр салбарын яамтай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Нэгдүгээрт, хууль эрх зүйн орчныг шинэчилж, хөрөнгө оруулалтын нөхцөлийг таатай болгох санал санаачлагуудтай хамтран ажиллана.
Хоёрт, Монгол Улсад гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татах боломж бололцоог эрэлхийлнэ. Өнөөдөр Монгол Улс хоёр хөршөөсөө эдийн засгийн хэт хамааралтай байдал үргэлжилсээр байна.
Манай танхимын зүгээс АНУ, Франц, БНСУ гэх мэт байж болох гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татахын төлөө хичээн ажиллана. Гуравт, хувийн хэвшлийн амжилтын түүхийг сурталчлах шаардлагатай байна. Монгол Улсын хөгжлийг хувийн хэвшил нуруундаа үүрч байгаа. Тийм учраас бид энэ төрлийн ухуулга сурталчилгааг хийх шаардлагатай. Энэ талын мэдлэг, мэдээлэл дутмаг байгаагаас үндэсний томоохон компаниуд руу дайрч, давшлах байдал зогссонгүй. Төрийн байгууллагаас асар их шахалт дарамтыг үзүүлсэн. Энэ бүх асуудлыг арилгахын төлөө хамтран ажиллаж, хэлэлцүүлэг хийхэд бэлэн байна. Гадаададын хөрөнгө оруулагчдын хуримтлагдсан асуудал буюу гомдол саналыг нэг талд шийдвэрлэх шаардлагатай байна. Өнөөдөр ороод ирсэн хөрөнгө оруулагчдыг нэг нэгээр нь хурдан хугацаанд шийдээд өгөөсэй гэж хүсч байна.
Гэрэл зургийг Б.Батцагаан
3,548.92






















































Нэргүй 2026-01-12 66.181.191.161
ОДОО ДҮҮГЭЭС ОЛИГТОЙ ЮМ ГАРАХГҮЙДЭЭ. ХҮҮКИЙН ХАМГИЙН СҮҮЛИЙН ТУС
Эрднээ 2026-01-12 66.181.178.68
МАН одоо л нэг юм ойлговуу. Эсвэл энэ хүн ухаантай царайлавуу. Гхдаадын хөрөнгө оруулашчидыг ТЕГ шалгаж байна гээд мөнгийг нь түгжджг, шалгасаны зардал гэнд 20-30% ийг нэхдэг . Үүнийг бүрэн болих ёстой
Нэргүй 2026-01-12 66.181.160.33
Монголд ашигаан өгөхгүй цөлмөж Хятад чихэж бдг хөрөнгө оруулалт нэртэй баялгийн хулгай монгол улсд түй ч хэрэггүй
Zochin 2026-01-12 63.250.150.98
Urgelj l gadaadiin hurungu oruulaltiig nemeye gej hutsahiim, tegsenee orood irseniig ni huuguud baihiim. ug uildel 2 chini zuruud baina. iim gazar hen hurungu oruulahav de.
Нэргүй 2026-01-12 49.142.141.77
энэ настан тэгэвэрийн хунта яагаад улсын ажил нураагаад бна вэ аан
Нэргүй 2026-01-12 172.56.2.46
Энэ цагаан толгойт насандаа ганц удаа зөв үг хэллээ !!!
Баяр хүргэе !
хэццссссс 2026-01-12 158.59.146.29
монгол төрийн албан хаагчид хэний төлөө ажиллаад байдаг юм бэ??? дандаа гадаадын хөрөнгө оруулагчид, тэдний эрх ашгийг хангах, хамгаалах тухай ярьж явах юм. монгол орны, монгол улсын иргэдийн эрх ашгийг хангах, хамгаалах тухай хэн нь ч яригүй байна!!!
гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах улс орнуудынхаа хуульд нийцэж үйл ажиллагаа явуулдаг, улс орнууд ч бусдын хүсэлд нийуүүлэх гэж огтхон ч оролддоггүй. гэтэл тэдний өмнөөс монгол төрийнхөн улилдаад байх.
Нэргүй 2026-01-12 158.59.146.29
монгол төрийн албан хаагчид хэний төлөө ажиллаад байдаг юм бэ??? дандаа гадаадын хөрөнгө оруулагчид, тэдний эрх ашгийг хангах, хамгаалах тухай ярьж явах юм. монгол орны, монгол улсын иргэдийн эрх ашгийг хангах, хамгаалах тухай хэн нь ч яригүй байна!!!
гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах улс орнуудынхаа хуульд нийцэж үйл ажиллагаа явуулдаг, улс орнууд ч бусдын хүсэлд нийуүүлэх гэж огтхон ч оролддоггүй. гэтэл тэдний өмнөөс монгол төрийнхөн улилдаад байх.
Нэргүй 2026-01-12 158.59.146.29
монгол төрийн албан хаагчид хэний төлөө ажиллаад байдаг юм бэ??? дандаа гадаадын хөрөнгө оруулагчид, тэдний эрх ашгийг хангах, хамгаалах тухай ярьж явах юм. монгол орны, монгол улсын иргэдийн эрх ашгийг хангах, хамгаалах тухай хэн нь ч яригүй байна!!!
гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах улс орнуудынхаа хуульд нийцэж үйл ажиллагаа явуулдаг, улс орнууд ч бусдын хүсэлд нийуүүлэх гэж огтхон ч оролддоггүй. гэтэл тэдний өмнөөс монгол төрийнхөн улилдаад байх.
Нэргүй 2026-01-12 202.126.88.111
Дүүргийн бүртгэлээс ebalance шаарддагийг болиулаач ээ! Компанийн хувийн хэрэгт орж байна.
Зочин 2026-01-12 59.153.87.54
Халзан Бүрэгдтэйг Трамп өгчих.
Нэргүй 2026-01-12 202.9.40.3
шаагаад бгаарай.
Мгл 2026-01-12 103.229.122.124
хуулиин байгууллагууд,яамд нь юу хиихиин?
Нэргүй 2026-01-12 66.181.189.23
Энэ муу лларын хулгайч. Хойд насандаа гэдэс нь хагарч үхнээ
Нэргүй 2026-01-12 103.229.122.79
н**ш юмаа энэ нэг үмбүүд Монголын төр ямар их өртэй болчихоод хүссэн албан тушаалд нь тавиад байдаг юм. Хийгээгүй сайд бараг байхгүй боллоо. нэг бодлын супер хулгайч юм даа. Очсон яам болгон гийгүүлээд байгаа зүйлгүй үхмэл юм байна зоргоороо гар. ХХААҮЯ, БХЯ-ыг удирдаад боссон юм байхгүй шүү. одоо залуу үедээ сандалаа өгөөд явбал яадаг юм дээ
зочин 2026-01-12 66.181.181.207
Чи ч идсээр байгаад царай чинь хүртэл өгөршсөн байна.одоо зайгаа залуучуудад тавьж өгөөд больж болдоггүй юмуу?
Тэгээд Хүрэлсүхдээ байнга хов зөөж намын залуусаа нухдаг хогийн ац болсон доо,гэж танай намын чамтай ажилладаг залуус ярьж байхыг миний муухай хоёр чих олон сонссон доо.
BBC 2026-01-12 202.131.225.197
GADAADIIN HURUNGU ORUULALT MONGOLIIG HUGYYLEHGUI
Нэргүй 2026-01-12 202.126.91.25
Өөрөө тэр олон Хуулиудаа Батлалчихаад юу гээд л бдаг юмбэдээ
ИРГЭН 2026-01-12 103.57.95.130
Хэн ямар улс төрийн хүчин төрийн эрхийг бариад байгаа юм болоо МАН мафиуудаа!!! МАН мафиуудаа эхлээд Монголын төрийг авилга хүнд сурталаас анхааруулаад өгөөч гуйж байна!!! Нөгөө цахим энэ тэр өнгөрсөн яаамай!!! Улсын бүртгэлийн газар, газрын алба, татварын алба нь ямар ч харилцан мэдээлэлгүй ийм байхад юуун цахим цаашаа!!! кк
Нэргүй 2026-01-12 103.168.34.5
teneg. oros daintai. hyatad daitah gej baihad usan teneg l mongold horongo oruulah baih.
зочин 2026-01-12 150.228.177.221
МАН нам өөрсдөө л сүүлийн 10 жил төр барихдаа ийм дөнгө зүүсэн биздээ .Одоо л ойлгож байна уу.Ийм юмыг удаан ойлгодог хүмүүс төрөөс зайлаасай.
Нэргүй 2026-01-12 103.212.118.236
монголынхоо жижиг дунд бизнес эрхлэгчид баялаг бүтээгчдээ эхлээд дэмжсэн шиг дэмжчихээч