Нуурын мөс цөмөрч 2 иргэн амиа алджээ

Нуурын мөс цөмөрч 2 иргэн амиа алджээ

Нуурын мөс цөмөрч 2 иргэн амиа алджээ
Нуурын мөс цөмөрсний улмаас автомашинтай зорчиж явсан иргэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 11-ний өдөр “Нуурын мөс рүү автомашин орж, хоёр хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Тухайн орон нутгийн цагдаагийн байгууллагын алба хаагчид хэргийн газарт очиж, шалгахад мод тээвэрлэж явсан иргэд “Зил-131” маркийн тээврийн хэрэгсэлтэй зам товчлох зорилгоор баталгаагүй зам, гол, мөрний мөсөн дээгүүр зорчиж байх үед нуурын мөс цөмөрсний улмаас тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан иргэдээс хоёр иргэн живж амиа алджээ.
Амь насаа алдсан иргэд болон тээврийн хэрэгслийг гаргахаар орон нутгийн Онцгой байдлын алба болон Цагдаагийн газрын алба хаагчид ажиллаж байна.
Иймд иргэд та бүхэн батлагдаагүй зам, даваа, гүвээгээр зорчихгүй байж өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ооркуудын хаан 2026-01-12 66.181.161.246

Балга бёнзинээ харамлаж бж амиа гээхим дээ мөн өчүүхэн бнаа
Жил болгон хэлнэ жил болгон л сайн дураараа үхэхим даа .мангуугаа зоригтой гэж өоддог монгол ооркууд .

Avatar

Нэргүй 2026-01-12 103.229.122.157

Усанд сэлдэг хүн байсан бол яаж ийгээл гараад ирнэ шдээ. ЭНэ сургуулийн хүүхдүүдийг усанд тэлүүлж сургаа….

Avatar

Tumur 2026-01-12 202.126.88.141

Сэлдэг байлаа гээд яахав дээ гэнэт цөмрөөд орчихож байгаан юм чинь кабин дотроо хаашаа ч гарч чадахгүй , орон зай байхгүй , тэгээд ч хөв хүйтэн усанд хамаг бие царцаад хөдөлж болохгүй болно дээр нь шөрмөс нь татна -тийм ч амар биш л дээ . Дээр үед Хөвсгөл нуураар тээвэрлэлт хийхэд хаалгаа онгойлгож явдаг байсан гэдэг , ОРОС-т бол Эх Орны дайны үед Ладога нуураар хаалгагүй машинаар явдаг , цөмөрвөл үсэрч амжихаар.

Avatar

Нэргүй 2026-01-12 66.181.164.23

Модны хулгайчдаа, байгаль хүртэл эзэнтэй савдагтай байдаг юм шүү, 31 унаж цахилгаан хөрөөгөөр зэвсэглэсэн хулгайчид ой модыг хайр найргүй устгаж байна

Avatar

O 2026-01-12 66.181.185.100

Ymar gzr ve gedegiig n bicheech dutuu yum tavij bn

Avatar

Нэргүй 2026-01-12 202.179.24.90

анхааруулж хэлсээр байхад амь насаа алдаад байдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж