Иранд үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалын үеэр 500 гаруй хүн амь үрэгдсэн гэж АНУ-д төвтэй хүний эрхийн байгууллага мэдээллээ. Улс даяар өргөн хүрээтэй жагсаал үргэлжилж, АНУ-тай харилцах харилцаа улам хурцдаж байна.
Хүний эрхийн идэвхтнүүдийн мэдээний агентлаг (HRANA)-ийн мэдээлснээр, ойролцоогоор 490 жагсагч, 48 аюулгүй байдлын албан хаагч амиа алдаж, 10,600 гаруй хүн баривчлагдсан.
Эдгээр тоо баримт нь Ираны дотор болон гадаад дахь идэвхтнүүдийн мэдээлэлд тулгуурласан. Харин тус улсын засгийн газраас албан ёсны мэдээлэл гаргаагүй, зөвхөн зарим албан тушаалтны албан бус мэдээлэл гарсан. Зарим хэвлэлийн эрх баригчдаас авсан мэдээллээр, нас баралтын тоо 45, баривчлагдсан жагсагчдын тоо 2000 гаруй байгаа аж. "HRANA"-ийн мэдээлснээр, хууль сахиулах байгууллагаас жагсагчдын эсрэг бодит сум ашиглаж байна. Амь насаа алдсан хүмүүсийн дунд хүүхэд, залуучууд ч багтаж буй. Мөн засгийн газар эсэргүүцлийг зохион байгуулах, мэдээлэл түгээхийг хязгаарлахын тулд интернэт сүлжээг хаах арга хэмжээ авсан байна.
Эрх баригчид жагсагчдыг “үймээн дэгдээгчид” гэж нэрлэж, гадаадын орнуудыг үймээн самууныг өдөөсөн хэмээн буруутгажээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Иранд өрнөж буй нөхцөл байдлын талаар хариу арга хэмжээ авах янз бүрийн хувилбаруудыг, тэр дундаа дипломат болон цэргийн арга хэмжээг хэлэлцэж байгаагаа мэдэгдсэн байна. Энэ нь Вашингтон, Тегераны хоорондын хурцадмал байдлыг улам нэмэгдүүлжээ. Үүний хариуд Ираны удирдлагууд хэрэв АНУ халдлага үйлдвэл тус улсад харьяалагдах цэргийн бааз, тэнгисийн хөлөг онгоц болон Израилийн байнууд хууль ёсны бай болно гэж анхааруулсан байна. Иранд болж буй жагсаал дэлхий даяар хариу үйлдэл дагуулж байна. АНУ-ын Лос Анжелес хотод Ираны жагсаалыг дэмжсэн жагсаал өрнөх болжээ. Эл үеэр нэгэн ачааны машин олны дундуур дайрч, хоёр хүн гэмтсэн хэрэг гарсан нь нөхцөл байдал гадаад орнуудад ч хүчтэй байгааг харуулж буй. Жагсагчид эдийн засгийн асуудлыг шийдэх, улс төрийн өөрчлөлт хийхийг шаардаж, зарим нь засаглалын тогтолцоог бүхэлд нь өөрчлөхийг уриалж байна.
Эсэргүүцлийн хөдөлгөөн ойрын хугацаанд намжих шинжгүй бөгөөд нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөх нь тодорхойгүй, хурц хэвээр байна.
Гадаад орнуудад амьдарч буй иранчууд болон дэмжигчид олон хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, эх орондоо болж буй үйл явдлыг эсэргүүцэн дуу хоолойгоо өргөж байна. Турк улсын Истанбул хотод иранчууд Ираны консулын газрын ойролцоо жагсаал хийхийг оролдсон ч Туркийн цагдаа нар тэднийг тарааж, дипломат байгууламжийн ойролцоо цуглахыг хориглосон байна. Лондон дахь Ираны элчин сайдын яамны гадаа хэдэн зуун хүн цугларч жагсжээ. Жагсаалын үеэр зарим хүн Ираны албан ёсны төрийн далбааг авч буулгаад 1979 оны Исламын хувьсгалаас өмнө хэрэглэгдэж байсан далбаагаар сольсон нь олны анхаарлыг татсан байна. Үүнтэй холбогдуулан Иран улс Их Британийн элчин сайдыг дуудаж, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцсон гэж буруутгажээ.
Үүнээс гадна Берлин, Парис, Мадрид зэрэг Европын хотуудад мөн эсэргүүцлийн жагсаал болж, оролцогчид Ираны удирдлагын эсрэг уриа лоозон барьж, барууны орнуудаас арга хэмжээ авахыг шаардсан байна.

Эдгээр жагсаалуудыг голчлон гадаадад амьдарч буй иранчууд, идэвхтнүүд зохион байгуулж байгаа бөгөөд шууд улс төрийн өөрчлөлт авчрахгүй ч олон улсын анхаарлыг татаж, гадаадын засгийн газруудад дарамт үзүүлэх зорилготой гэж шинжээчид үзэж байна. Ираны дотоод дахь нөхцөл байдал намжаагүй байгаа тул гадаад орнуудад болох эсэргүүцлийн ажиллагаа цаашид үргэлжлэх төлөвтэй байна. Энэ үеэр Ираны хааны удмын угсаа залгамжлах хунтайж Реза Пахлави жагсагчдын дэмжиж буйгаа мэдэгджээ. Тэрбээр 1979 оны Исламын хувьсгалын дараа гаднын орнуудад дүрвэн амьдрах болсон. Одоогийн байдлаар АНУ-д амьдарч байгаа бөгөөд Дональд Трампыг Иранд ардчилал авчрахад туслахыг уриалжээ. Реза Пахлави нь ардчилсан өөрчлөлтийг дэмждэг нэртэй улс төрийн удирдагч юм. Тэрбээр хаант засаглалыг сэргээхэд төвлөрөх бус, Энх тайвны аргаар ардчилал тогтоохыг дэмжих зорилготой гэгддэг.
3,548.92






















































Нэргүй 2026-01-12 66.181.188.172
ернь энэ АНУ гаас их болох юмаа Хоригт оруулна Тэгээд зүгээр бсан улсыг хямраах юм Хойд Солонгос Орос гээд мөрөөрөө байсансулсыг хичнээн жил хоригт байлгаж байна Олонсжил хоригт байхаар улс орон дотроосоо хямарна Энэ Иран гэх улс бас л тэгэх шиг бна Эрх чөлөө ардчилал гэж дэмий шахуу зүйл шдэ Хэзээч энэ үг шигээ гоё байлаггүй Ядуу хүнийг хуурах үгКарма хоосон хүн эрхчөлөө гөө яаж эдлэхэв Хоосон орилох эрх чөлөө Одоо энэ улс бүр дордож магадгүй Иргэний дайн үймээн самуунаас салахгүй болно до Яа
Лорд 2026-01-12 59.153.114.80
Эзэн Хаанаа эргээд зал Иранчуудаа! Арай дээр!
Нэргүй 2026-01-12 202.126.89.41
ayalaad yavahad ug ni ih saihan uls shuu dee . Shashin daranguilal 2 soo salchihval ch
Эртний Перс ба түүний европжуулахуй 2026-01-12 66.181.183.112
Задлаад хоорондоо хэрэлдээд ирэхлээр нь манай оюу толгой шиг гэрээгээр харилцан ашигтай ардчилсан амьдруулах биз
Хүрэлсүх 2026-01-12 66.181.183.112
Хятад гялгар чихрийн цаасыг нь хаагаад янз бүрээр шахаад байхаар дотроо бужигнана дөө.Ингэж задлаад хөөсөн чихэр долоолгож байгаад хүссэнээрээ хөдөлгөнө. Тэрийгээ эрх чөлөө гэж нэрлэх жишээний.Эрх чөлөө гэж байхгүй ээ үгэнд орох хэрэгтэй
Нэргүй 2026-01-12 66.181.164.23
Арчаагүй анхиагүйдээ жалганд амьдарч байгаа залхуу улны оркууд л хуучин Соц үеээ санагалзаж Орос ах гэж намираад байх юм, тэр соц үед чинь хэний ч авяас чадвар боловсролыг үнэлдэггүй бүгд нэг ижил гутал малгай пальтотой бүгд масс нэг ашиггүй үйлдвэрт л хүчээр ажиллацгаадаг байсан үе, хэдэн хүүхдээс өөр хөрөнгө баяхгүй наймаа арилжаа таг хориотой, одоо бол залхуурахгүй л бол гутал тослоод ч болов баяжиж болхоор цаг шүү
зочин 2026-01-12 92.88.170.78
Алчуураа буруу зүүлээ гээд эмэгтэй хүнийг зодоод алчихдаг лалын шашнаар улс орноо удирддаг ус сахалдаа баригдсан хэдэн тэнэг эруу өвдөг нь нийлсэн өвгөчуулийн дундад зууны нийгэмд Ираны залуучууд амьдрахыг үсэхгүй байх нь аргагуй шуу дээ
CIA 2026-01-12 202.131.225.197
We are not doing this shit
Нэргүй 2026-01-12 103.229.123.10
Тэнэг авгай минь АНУ-ын хатгалгаар АНУ болон бусад орнууд Иранд хориг арга хэмжээнүүд авч хэрэгжүүлснээр барааны үнэ өссөн. Ингээд Иранчууд барааны үнэ өссөнийг эсэргүүцэж жагсаж байгаа. Өөрсдөө үймээнд турхирчихаад Иранд хүний амь нас эрсдвэл АНУ цэргийн хүчээр довтолно гээд дайраад байгааг ЗӨВ гэж бидний ТАРХИЙГ УГААХ шаардлагагүй. Наад барууны үлгэртээ өөрөө л итгээд сууж бай.
Нэргүй 2026-01-12 202.126.89.175
За тиймээ тийм,,,,,,одоо тайвшир,,,,, эмээ уу,,,,угаалгах тархитай ч юм шиг,,,,,гях,,,,гяхх,,,гяххх,,,
Нэргүй 2026-01-12 103.168.34.120
Ардчилал ч хүсээгүй л дээ: EAGLE АНУ-н санааг л байнга илэрхийлж бйайх юм
зочин 2026-01-12 66.181.160.78
За Иран ч яахав …. Орос ингэж бужигнавал бид баларна шүү !! Манай төрийн хэдэн дүнкүүнүүд энэ тухай бодож байдаг байгаа ?…
Нэргүй 2026-01-12 66.181.160.80
Үхсэн ацны чинь ардчилал хутгуур бөөснүүд улсыг нь Украины араас оруулж байна
Нэргүй 2026-01-12 59.153.113.26
чи асуудлыг мэдлээ юү? Хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэж бна. Чи муу шорон шиг нийгэмд амьдрахыг хүсээ юү?
зочин 2026-01-12 66.181.160.78
Алчуураа буруу зөв зүүлээ гээд эмэгтэй хүнийг зодоод алчихдаг нийгэмд амьдархыг Иранчууд хүсэхгүй байна шдээ Энэнд чинь ардчилал энэ тэр ямар хамаа байнаа эргүү малаа
зочин 2026-01-12 66.181.191.144
Барууны хатгалгаа хэрэгжсэнгүй, Одоо жинхэнэ цэвэрлэгээ явна биз, Гадаадад зугтан гарсан нь л амьд үлдэх б**х, Иран хатуу засаглалтай орон, Урвагчдыг байлгаад байхгүй б**х ,
Нэргүй 2026-01-12 66.181.160.122
Баруун зүүнээ мэдэхгүй балай шахуу юмнууд их солиордог болжээ