Ньюс хөтөч: "Монголын сайхан бичигтэн-2025" үзэсгэлэн нээгдэнэ

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: "Монголын сайхан бичигтэн-2025" үзэсгэлэн нээгдэнэ

Ньюс хөтөч: "Монголын сайхан бичигтэн-2025" үзэсгэлэн нээгдэнэ

Өнөөдөр /2026.01.12/ болох үйл явдлын хураангуйг хүргэж байна.


10:00 цагт: Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооноос шинжлэх ухааны салбарт баримталж буй бодлого, чиглэлийн хэрэгжилтийн явц, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, бодлогын дэмжлэгийн талаар шинжлэх ухааны салбарын төлөөллийн мэдээлэл сонсох, санал солилцох уулзалт Төрийн ордны “Их засаг” танхимд болно. 

10:00 цагт: МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сониноос зохион байгуулдаг "Монголын сайхан бичигтэн-2025" олон улсын уралдаанд шалгарсан шилдэг бүтээлийн үзэсгэлэн Уран зургийн галерейд гарна.

10:00 цагт: Эдийн засаг, хөгжлийн яам “Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төв”-ийн нээлтийн үйл ажиллагааг яамны байрны 1 дүгээр давхарт зохион байгуулна. Тус арга хэмжээнд гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, олон улсын байгууллагууд, бизнесийн холбоод болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцоно. Утас: 8811-8747

11:00 цагт: Милан Кортина 2026 өвлийн олимпын наадамд оролцох тамирчдыг үдэх ёслол МҮОХ дээр болно.

12:00 цагт: МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2025-2026 оны Эмэгтэй улирлын шилдгүүдэд шагнал гардуулах ёслол М Банк арена "Ball room"-д болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж