Хэнд итгэх ёстой вэ?

Сэтгүүлчийн гол үүрэг бол нийтэд хүртээмжтэй, ил тод, үнэн бодит мэдээллийг нийгэмд түгээх явдал. Үндсэн үүргээ биелүүлэхийн тулд дүрмийг сахих буюу ёс зүйн зарчмаа чандлан баримтлах ёстой. Гэвч “ёс зүй” гэх үг сэтгүүлч болоод редакциудын толгойны өвчин мэт. Дайжиж, зайлсхийх нь олонтоо. Тэгвэл чухам ямар алдааг түгээмэл гаргаж байна вэ?

Хандалт хөөсөн харгис сэтгүүл зүй

Сүүлийн үед нийгмийг цочроосон аймшигт гэмт хэргүүд олноор гарах болсон. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд тухайн мэдээллийг нийтэд түгээхдээ яг л гэмт хэргийн детектив зохиол бичиж буй мэтээр дэлгэрүүлж, дүрслэн, нүдэнд харагдахуйц төсөөллийг уншигчдад өгч байгаа нь маш том ёс зүйн алдаа юм. Тухайн сэтгүүлч олны анхаарлыг татаж, хандалт авахын төлөө лаа бариад хажууд нь зогсож байсан мэт бичиж, зураг бичлэг үзүүлэн нийтэд түгээх нь олширчээ.

Гэвч энэ нь эргээд гэмт хэргийг өөхшүүлэх, хэн нэгэнд сэдэл өгөх, мөн тухайн хохирогч болон ар гэрийнхний сэтгэл зүйд нөлөөлөх гэх мэт олон сөрөг үр дагаврыг үзүүлдэг.

Гэвч тэд үүнийг хэзээ ч бодож, тооцоолдоггүй нь харамсалтай. Угтаа “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын “ 4.1-т Гэмт хэрэг үйлдэгдсэн аргыг нарийвчлан харуулсан нийтлэл, нэвтрүүлэг хийхээс зайлсхийнэ,

4.3- т Гэмт этгээдийн талаар үлгэрлэн дуурайх, шүтэх өнгө аясаар нийтэлж, нэвтрүүлэхгүй,

4.6-т Осол, гамшиг, гэмт хэргийн зураг, дүрсийг нийтэд хүргэхдээ тухайн хэргийн золиос, түүний ойр дотнынхон болон хүүхэд, өсвөр үеийнхэнд уг дүрс хэрхэн нөлөөлж болохыг харгалзаж, онцгой няхуур бөгөөд мэдрэмжтэй хандана” гэх мэтээр заасан байдаг. Гэхдээ эдгээр зарчим хандалт хөөсөн харгис сэтгүүл зүйд огтоос хамааралгүй гэлтэй.

Сэтгүүл зүйн нийгэмд эзлэх байр суурь, үнэлэгдэх үнэлэмж сүүлийн жилүүдэд хумигдсан.

Энэ нь магад ардчилсан хувьсгалаас эхлэлтэй. Учир нь хэвлэн нийтлэх эрх хэн бүхэнд олгогдсоноор бүгд биш ч, аль дуртай нь хандалт авч л байвал хэмээн худал мэдээлэл тараах нь нэмэгдсэн. Цахим орчин хурдацтай хөгжиж буй өнөө үед тэр л жишгээр алхаж байна. Бусдын бичсэн мэдээ, нийтлэлийг өөрөө бичсэн мэтээр түгээх. Учир явдал нь тодорхой биш зүйлийг урьдчилан таамаглаж бичих. Гутаан доромжлох, гүтгэх, эх сурвалжийн шаардлагагүйгээр эх сурвалжийг төлөөлөн бичих гэх мэт ёс зүйн алдаа энгийн мэт болж, дуулиан хөөсөн дур зоргоороо сэтгүүл зүйг улам өөхшүүлж байна. Иймд дуулиан, шуугиан дэгдээх гэж худал мэдээлэл тараадаг ашгийн сэтгүүл зүй бус иргэдийн итгэлийг олсон алдаагүй сэтгүүл зүйд чиглэх хэрэгтэй.

Бодлогын зарчимгүй бохир сэтгүүл зүй

Сэтгүүл зүй уг нь өөрийн гэсэн үүрэгтэй. Редакц гэдэг мэргэжлийн бодлоготой байх ёстой. Гэтэл зарим мэдээллийн сайт болон телевизүүд редакцын бодлого гэхээсээ илүү “хэний мөнгөөр санхүүжиж байна, түүний өнгөөр мэдээлнэ” гэдэг зарчимтай болчихсон гэхэд хилсдэхгүй.

Зах замбараагүй, утга авцалдаагүй мэдээллийн урсгалыг үүсгэж нэг үгээр олон нийтийг живүүлж байна.

Ингэж бодлогогүй мэдээ мэдээллийг түгээснээр олон нийтийн сэтгэл зүйг өсгөх биш, дайсагнуулж, туйлшруулж, төөрөгдүүлдэг.

Үүнээс харахад үнэн зөвөөр мэдээлэх, баримт нотолгоог бодитоор ашиглах ёстойг эдгээр   зарчмууд сануулж байна. Учир нь худал хуурмаг мэдээлэл цацах, бусдын нэр хүндэд санаатай болон санаандгүй байдлаар халдах, гүтгэн доромжлох гэх мэт нь бусдад нөхөж баршгүй хохирол ч учруулах эрсдэлтэй. Мөн иргэд сэтгүүл зүйг үнэлэх үнэлэмж, хандах хандлагад асар их сөрөг үр нөлөөг үзүүлнэ. Иргэд цаашид үнэн бодит чанартай, мэдээлэлд итгэх итгэлгүй болж, хэнд, юунд итгэхээ ч мэдэхээ болих хэмжээнд хүрэх аюултай. Иймээс сэтгүүл зүй гол үүргээ хэлбэрдэлгүй биелүүлж, ёс зүйтэй мэдээлж, зохих үүргээ дагаж, мөрдөх ёстой.

Н.ЦОЛМОНБААТАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2026-01-12 204.48.95.30

Яг зөв. Мэдээлэх нь зүйтэй хэдий ч сэтгүүлзүйн хэм хэмжээ, мэдээлэлийг ямар хэжээнд дэлгэрэнгүйээр олон нийтэд хүргэх гэх мэт шаардлага зүйл байгаа. Цахим орчинд насанд хүрэгчидээс гадна хүүхдүүд идэвхтэй байдаг, тэд олж уншдаг айдаст автдаг зэргийг бодож тооцох ёстой.

Avatar

Нэргүй 2026-01-12 202.126.88.111

Бизнесменүүдийн бузар булайг бичээч ээ! Тэднээс айгаад байгаа юм уу?

Avatar

Нэргүй 2026-01-12 46.128.10.99

Сэтгэл зүрхгүй, зүгээр л сенсаци хөөсөн сэтгэүүлч нар дэндүү олон байна.

Avatar

Зочин 2026-01-12 162.229.191.188

Хаалтын гэрээ нь зүгээр л наймаа болчихсон юм байна билээ. Ул гэдэг үгийг дэлгэрүүлсэн Сарантуяа ажаа энэ хаалтын гэрээ гэгчийг бий болгосон юм байна.

Avatar

иргэн 2026-01-12 202.179.15.114

Нийгмийг бохирдуулж, оюун санааг нь булингартуулж, хэдэн үедээ эргэж сэргэхгүй болтол гаж блгож байгаа гол буруутан бол худалдагдсан сэтгүүл зүй юм байгаам ш дээ.ккк. Улстөрийн захиалгат бичвэр, асуудлыг сенсациар дарангуйлах херо технологи жинхэнэ утгаараа цэцэглэж, сошиалд халдварласны улмаас 3 сая хүн маань худал, үнэний төрөгдөлд орж, хүний чанар, зарчим алдагдсан. Эцсийн дүндээ төрийн нэр хүнд, хүн хүндээ итгэх итгэл алдарч, нийгэм улам бүр харгис болж байна даа. Сэтгүүл зүйн салбар хог!

Avatar

21- р зуун д .... 2026-01-12 59.153.112.81

21-р зуунд ирцгээ !
1. Сэтгүүлч Сэтгүүл зүй гээд л байна….Одоо сэтгүүлд биш Дижитал орчинд мэдээлэл тархана байршина.
2. Ган-үзэгтэн л гэнэ одоо Үзэг биш Микрофон камер дуу дүрс бичигч л хэрэглээд удлаа ш дээ !

Avatar

Сэтгүүлч. Дээд сургууль 2026-01-12 202.126.89.9

хэдэн хөдөөнийхөн хөөрхөн мөнгө хийдэг болжээ

Avatar

Нэргүй 2026-01-12 202.126.88.192

,news өөрийгөө бичсэн бна

Avatar

Нэргүй 2026-01-12 103.229.120.139

VANXANDI80955877BIEE UNELLEED XALYYXAN SEXSDEX BOOB XXI BOOW DOLOOJ ALNI SEKSY ANUSDAX80955877

Avatar

Нэргүй 2026-01-12 202.9.40.142

Сэтгүүлчид нь улс төрчдийн захиалгаар худал зүйл бичдэг болсон. Сэтгүүлчийнхээ ёс зүйг сайн баримталж бичдэг баймаар байнаа

Avatar

Нэргүй 2026-01-12 202.126.88.192

сэтгүүлчид бишээ. фб-чин зандалчин та нар л үнэн худал нь мэдэгдэхгүй юмыг шейрлээд солиордог биз дээ!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж