Сурвалжлага: Өвлийн саруудад гадаад руу зорчих монголчуудын тоо эрс нэмэгджээ

Сурвалжлага: Өвлийн саруудад гадаад руу зорчих монголчуудын тоо эрс нэмэгджээ

Сурвалжлага: Өвлийн саруудад гадаад руу зорчих монголчуудын тоо эрс нэмэгджээ

Хэдхэн жилийн өмнө “өвөл хаашаа явах вэ?” гэх асуултад “гэртээ л байна” гэсэн хариулт зонхилдог байсан бол өнөөдөр нөхцөл байдал эрс өөрчлөгджээ. Монголчууд аяллаа улирлын онцлогт нийцүүлэн төлөвлөж, халуун дулаан уур амьсгалтай орнуудыг зорих хандлага эрс нэмэгдсэн. Зуны улиралд гадаадын жуулчид Монгол Улсыг ихээр зорьдог бол өвөл, хаврын саруудад дотоодоос гадагш чиглэсэн аялал идэвхждэг гэдгийг аяллын салбарынхан онцолж байна.

Ялангуяа Ази тивийн орнууд монгол аялагчдын дунд хамгийн эрэлттэй чиглэл хэвээр байна. Тайланд, Вьетнам, Сингапур зэрэг улс нь тааламжтай уур амьсгал, үйлчилгээний чанар, боломжийн үнэ зэргээрээ иргэдийн сонирхлыг татдаг аж. Эдгээр чиглэлд голчлон залуус болон залуу гэр бүлүүд аялж байгаа бөгөөд Европ, Америкийн орнуудтай харьцуулахад аяллын нийт зардал харьцангуй бага байдаг нь гол давуу тал болж байна.

   ФУКУОК ЧИГЛЭЛИЙН АЯЛАЛ ЭРЭЛТТЭЙ БАЙНА

Нэгдүгээр сар гармагц Монголын Фэйсбүүк орчинд нэгэн ижил өнгө төрхтэй зарууд ээлж дараалан гарч ирдэг. “Фукуок 8 өдөр 7 шөнө”, “+30 хэм”, “цөөн суудал үлдсэн”, “зарим ээлж дүүрсэн” гэх өгүүлбэрүүд монголчууд өвлийн улиралд гадаад руу хэр идэвхтэй аялж байгааг илтгэж байна.

2026 оны нэгдүгээр сарын 11-ний байдлаар томоохон аяллын компаниудын олон нийтийн сүлжээн дэх заруудыг ажиглахад, Фукуок чиглэлийн өвлийн аяллууд эрэлт өндөртэй хэвээр байна. Тухайлбал, “Хаан Трэвел” компанийн 2026 оны нэгдүгээр сар болон хоёрдугаар сарын Фукуокын аяллын зар гэхэд л, нэгдүгээр сарын 18-нийг хүртэл ээлж “дүүрсэн”, харин дараагийн хугацаануудад “цөөн суудал үлдсэн” хэмээн тэмдэглэсэн нь харагдана.

Монголын аяллын зах зээлд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг компаниудын Фэйсбүүк хуудсууд дээр үүнтэй төстэй зарууд тогтмол нийтлэгдэж, зарим постын дор “дараагийн ээлж хэзээ вэ?”, “ хоёр хүний суудал байна уу?” гэсэн асуулт, захиалгын шинжтэй сэтгэгдэл хэдэн арав, заримдаа хэдэн зуугаар бичигдэж байна.

Аяллын компаниудын санал болгож буй багц хөтөлбөрүүд ихэвчлэн 8 өдөр, 7 шөнө үргэлжилдэг. Үүнд:

  • олон улсын нислэгийн тийз
  • зочид буудлын байр
  • монгол хэлтэй хөтөч
  • хотын болон арлын аяллууд

зарим тохиолдолд өглөөний болон нэмэлт хоол багтсан байдлаар санал болгодог. 2026 оны өвлийн улиралд эдгээр багц аяллын үнэ 4-6 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа ч захиалга буурах шинж ажиглагдахгүй байна. Аяллын компаниудын тайлбарласнаар, хэрэглэгчид энэ зардлыг зугаа цэнгэл гэхээс илүүтэй эрүүл мэнд, сэтгэл зүй, амьдралын чанартаа хийж буй хөрөнгө оруулалт хэмээн хүлээж авах хандлага нэмэгдсэн гэнэ.

Гэвч  хүн бүр дулаан орон руу явдаггүй. Зарим нь өвлийг бүрэн утгаар нь мэдрэхээр бусад орныг зорьдог. Токио, Осака, Киото хотуудаар аялах соёлын маршрут өвөл ч үнэ цэнээ алддаггүй.

Түүнчлэн Солонгос руу зорчих урсгал ч тогтмол. Эмнэлгийн аялал, гоо сайхан, худалдаа, богино хугацааны амралтыг хослуулсан аялал өвлийн улиралд эрэлттэй хэвээр. Ялангуяа залуус, дунд насныхны дунд өвөл Солонгос ороод ирэх нь энгийн үзэгдэл болсон.

Хил залгаа орны давуу тал өвлийн улиралд бүр ч тод мэдрэгддэг.

Эрээн, Бээжин, Хөх хот, Шанхай чиглэлийн аяллууд богино хугацаатай, харьцангуй хямд үнэтэй тул ахмад настан, гэр бүлүүдийн дунд эрэлттэй хэвээр байна.

Үүнээс гадна өвлийн улиралд Европ, Ойрх Дорнодыг зорих монголчуудын тоо ч нэмэгдэж байна. Дубай, Абу Даби, Истанбул зэрэг хотууд өвөл тохиромжтой уур амьсгалтай тул монголчуудын хувьд аялахад тохиромжтой чиглэлийн тоонд багтдаг аж.

1.6 САЯ ЗОРЧИГЧ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТЭРЧЭЭ

Төв банкнаас гаргасан судалгаагаар Монгол Улсын иргэдийн гадаад аяллын 10 орчим хувийг аяллын компаниар зохион байгуулуулсан аялал эзэлдэг бол үлдсэн дийлэнх нь өөрсдөө аяллаа төлөвлөн зохион байгуулдаг байна. Мөн монголчууд гадаадад зорчих хугацаандаа хийсэн төлбөр тооцооны 80 гаруй хувийг бэлэн мөнгөөр хийдэг хэвээр байгаа нь онцлог үзүүлэлт юм.

Хүүхдүүдтэйгээ аялж буй гэр бүлүүдийн хувьд аяллын компани сонгон үйлчлүүлэх нь түгээмэл. Учир нь хөтөлбөртэй, унаа, байр, хоол зохион байгуулалттай байх нь хүүхэдтэй аялахад илүү аюулгүй, хялбар гэж үздэг байна. Харин залуу хосууд, найз нөхдийн хувьд бэлэн багц авахын оронд өөрсдөө нислэг, байр, маршрутаа тооцоолж, бага зардлаар илүү уян хатан аялах сонирхол давамгайлж байна.

Хэрэв хувиараа аялах тохиолдолд Вьетнамын Фукуок аралд зочид буудал нэг өдрийн 170 мянган төгрөг, долоо хоногийн 1.1 сая төгрөгийн үнэтэй. Хоол хүнсэнд ойролцоогоор долоо хоногт 300 мянган төгрөг зарцуулдаг аж.

2026 оны нэгдүгээр сарын байдлаар Монгол Улсаас гадаад улс руу аялсан иргэдийн албан ёсны тоон мэдээлэл гараагүй байна. Харин 2025 оны байдлаарх статистикийг харвал,

2025 оны эхний улиралд давхардсан тоогоор 1.6 сая зорчигч улсын хилээр нэвтэрчээ. Үндэсний Статистикийн хорооны мэдээлснээр энэ нь 2024 онтой харьцуулахад 290 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт аж. Тодруулбал, улсын хилээр нэвтэрсэн зорчигчдын 699 мянга нь монголчууд, 125 мянга нь гадаадын иргэн байна. Нэгдүгээр улиралд 825 мянган зорчигч улсын хилээр орсон бол гадаад улс руу зорчигчдын тоо давхардсан дүнгээр 688 мянга байна.

Тухайлбал, БНХАУ руу 88 мянга, ОХУ руу 3400, Вьетнам руу 7000, БНСУ руу зорчсон иргэдийн тоо 5800-аар нэмэгдсэн байна.

Тодруулбал 2025 оны  байдлаар Вьетнам улс руу аялагчдын тоо 20 мянга давсан нь 2024 онтой харьцуулахад 64 хувиар өссөн үзүүлэлт юм. 2025 оны байдлаар гадаадад зорчигчдын 20 мянга нь албан ажлаар, 667 мянга нь хувийн зорилгоор зорчсон бөгөөд ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор 143 мянга, аялал жуулчлалаар 110 мянга, бусад зорилгоор 384 мянган иргэн улсын хилээр гарсан байна.

Эдгээр тоо баримтаас үзэхэд өвлийн улиралд гадагшаа аялах нь монголчуудын хувьд нэг удаагийн сонирхол бус, амьдралын хэв маягийн нэг хэсэг болон төлөвшиж байна. Хүйтэн улирлыг дулаан оронд өнгөрөөх, шинэ оныг өөр орчинд угтах монголчуудыг хүсэл ирэх жилүүдэд ч буурахгүй нь тодорхой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2026-01-12 103.57.95.254

HUJAAA RUU L AYLAH HERGGUI SHUUU

Avatar

Нэргүй 2026-01-12 202.179.11.230

Маш их валют гадагшаа урсч байна. Хулгайчаар дүүрсэн төр засаг нь арга хэмжээ авахгүй нь тодорхой.

Avatar

Зочин 2026-01-12 162.229.191.188

Боломжтой л байна даа. Яаж мөнгө олоод байнаа Шударга хөдөлмөрлөөд үнэхээр олохгүй юи билээ.

Avatar

Нэргүй 2026-01-12 202.5.202.130

Монгол улс зун жуулчнаас олдог орлогоос илүүг гадаадад явуулчиж байгаа.

Avatar

Нэргүй 2026-01-12 103.168.34.139

Вьетнам гм зүүн өмнөд Азийн улс оронд байр хоол хүнсний зардал нь энд байсантай нэг их ялгаагүй учир боломжийн орлоготой гэр бүлүүд дулаан оронд очиж амрах, үр хүүхдүүдээ гадаад улс оронг харуулах, аялж сургах сонирхол ихтэй байна. Багахан англи хэлтэй, орчуулгын апп ашиглаад л ойлголцчихно, Хөх хот, Бээжингээр дамжиж нисэхэд хамаагүй хямд байдаг тул өөрсдөө аялалын билет тасалбараа Trip.com -ээс худалдаад авчихна.

Avatar

Нэргүй 2026-01-12 103.168.34.139

Бас, дотоодын амралтын газруудын үнэ өртөг нь өндөр хэдий ч түүндээ таарсан үйлчилгээ муутай. Хоол ундны амт чанар тааруу байх нь их болохоор гадагш аялсан нь илүү дээр гэж үзээд байгаа

Avatar

Нэргүй 2026-01-12 202.126.89.216

удахгүй цагаан сар болно дор хаяж нэг айлаас 20 сая төгрөгийн зардал гарна торны оронд гадаадад байж байгаад ирсэн нь зарлага хямд тусна

Avatar

Нэргүй 2026-01-12 103.57.95.254

YUN 20 SAY TENEG BAYN NOHOR VEE.3 SAYAAR L TSAGAAN SAR HIIDEG

Avatar

Нэргүй 2026-01-12 66.181.191.215

битгий худлаа яриад бай битгий худлаа хөөрөгдөөд бай арай ч 20 саяр хийхгүй шүү

Avatar

Нэргүй 2026-01-12 202.126.89.216

яасан их мөнгөтэ хүмүүс вэ амьдралд хэцүү байна гээд гадаад шаагаад байх юм

Avatar

Нэргүй 2026-01-12 103.57.95.254

CHAMAAS ILUU AJILTAI ANHIATAI TOLGOI AJILDAG HUMUUS MONGIG SAY SAYAAR NIOLOOL BN

Avatar

Нэргүй 2026-01-12 202.9.40.142

Сумдаа холбосон засмал замтай болчихвол хөдөө сум руу явж амрах хүсэлтэй хүмүүс их байна. Засмал замгүй болохоор цасанд суучихна гэж айгаад байна.

Avatar

Нэргүй 2026-01-12 59.153.113.206

Хамгийн гол шалтгаан бол нүүдэлчин тэнэмэл зан шүү.

Avatar

Zochin 2026-01-12 103.57.95.157

1.Tetgevert garlaa…
yaduuchuudiin egneend orno.
2. Amid l bgaa tsagt adilhan l amidrah gej uzeltsene.
Getel yamar ch zeel oldohoo bolino.
Bankuud bolin BBSB,APP-d tetgevriin HUGSHUN geed zeel uguhgui boldog.
Yagaad gevel zeel avaad tuluhgui uhchihne geed……
Yagaad gevel Mongol hun nas bogino geed…..
3. Mongol hun zeelees zeelin hoorond amidardag…
Zeelgui Mongol gej bhgui ee
Tetgevert garlaa…zeel oldohgui……yaduugiin egneend shiljlee….
AYALAL BOL SAIHAN MURUUDUL……

Avatar

Zochin 2026-01-12 103.57.95.157

DANDAA ZALUUCHUUD AYALAJ BHA GEJ BNA.
1. ERUUL MENDIIN UILCHILGEE MASH MUU BOLOHOOR MONGOL HUN BARAG 60 NAS HUREHGUI HORBOOG ORHIJ BGAA..
NASTAI HUNGUI ZALUUCHUUDIIN ORON GEED DELHIID GAIHUULAAD BGAA HI GUTAMSHIG.
2. NASTAICHUUD HI AYALAH YAMAR CH BOLOMJGUI MUNGUGUI SHUUDEE.
UG NI NASTAICHUUD NI BAS AYALMAAR L BH YUMDAA
3. IREEDUID ZALUUCHUUD HUGSHIREH L BHDAA.
YADUUCHUUDIIN EGNEEND ORNODOO.
4.UURSDUU HUGSHIREHGUI YUM BAILGUIDEE…
AHMADUUDIINHAA TETGEVRIIG NEMDEGGUI EE ….
HUURHIIDUU….

Avatar

Нэргүй 2026-01-12 202.131.225.197

ядуус цөөрөөд л бна гж уншигдаж бна

Avatar

Зочин 2026-01-12 59.153.115.139

Монголчуудын гурваны нэг нь ядуу гэдэг бол огт худлаа оргүй хоосон тоо юм. Ганцхан улиралд нийт хүн амын тал нь 1.6 сая хүн гадаадад зугаалсан байна ш дээ. Жилийн дүнгээр авч үзвэл давхардсан тоогоор 6,4 сая хүн гадаадад аялахаар байгаа гэдэг чинь нэг хүн бараг хоёр удаа гадаадад зугаалж байна. Үүнээс хархад ядуу хүмүүс ер нь байгаа юм уу үсрээд л ганц хоё мянга байх?

Avatar

малчин 2026-01-12 103.57.94.243

Хамаг вадютаа гадагш урсгасаар лввв Харамсалтай нь дотоодын өвлийн буудлын үнэ " дахин үнэтэй байна.

Avatar

зочин 2026-01-12 202.131.225.53

хувь хүний сонголт юм, гэхдээ 1. манай хот утаагүй цэвэрхэн 2. Хот тойрсон амралтын газрууд маань цэвэрхэн дулаахан боломжийн үнэтэй бол тэгж ихээр явах нь юу л бол,
эсрэгээрээ сонгодог эос тэс өвлийг үзэх гэж жуулчид ирэх байх

Avatar

ХУУЛЬЧ 2026-01-12 202.9.46.160

ИНГЭЭД БОДОХООР МОНГОЛ УЛС ЯДУУ БИШ,,,,ХАРИН МОНГОЛД ЯДУУ,,, БАЯНЫ ЯЛГАРАЛ ДЭНДҮҮ ЭРС ТЭС БОЛЖ ШУУД УГААР НЬ АРДЧИЛСАН БИШ ДАРГА УЛСЫН ШИНЖ ШҮҮ ДЭЭ.. ,,,ҮХТЭЛЭЭ ХӨДӨЛМӨРЛӨӨД ҮНЭЛМЖГҮЙ НЭГ ХЭСЭГ МОНГОЛЧУУД БАЙХАД ,,,,,ХӨДӨЛМӨРЛӨХГҮЙ БАЙГААД ӨДӨР БҮР ХӨРӨНГӨ МӨНГӨ НЬ ӨСДӨГ НӨГӨӨ ХЭСЭГ МОНГОЛЧУУДТАЙ БОЛСНЫ БАТАЛГАА ШҮҮ ДЭЭ. ,,,, ТҮҮНИЙГ ШУУД НЭРЭЛВЭЛ ЭЗЭН ЧИНГИСЭЭР ОВОГЛОСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭД ГЭДЭГ ЮМ. ,,,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж