УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат тэтгэврийн зээл олголттой холбоотой асуудлаар Монголын ахмадын холбоо болон ахмадын төлөөллүүдтэй уулзаж тэдний санал хүсэлтийн дагуу зохих хяналт, шалгалт хийн ажиллаж буй.
Энэ талаар тэрбээр "Тэтгэврийн зээлийн асуудлаар зүгээр нэг хөөцөлдөөд яваа юм биш шүү. Төр засаг түвшинд өнөөдөр байгаа хууль эрхзүй хүрээнд тодорхой үр дүнд хүрч л байна. Тэтгэврийн зээлийн олголттой холбоотой асуудлаар Монголын ахмадын холбоо болон ахмадын төлөөллүүдтэй уулзаж тэдний санал хүсэлтийг сонсож байна.
Хүн төвтэй тодотголтой засаглалын нийгмийн асуудал эрхэлсэн бүтцийн хорооны нэг төрийн түшээгийн хувьд Нийгэм эдийн засаг санхүүгийн зах зээл г.м олон асуудлын толь шийдэх ёстой асуудал гэж харж байгаа.
Өдөр бүр олон ахмадууд асуудал байгаа болоод л хандаж байгаа учир зүгээр орхимгүй байна.
500 гаруй мянган ахмадын 70 хувийн байнгын хэрэглэдэг Тэтгэврийн зээлийн цаадахыг өнгийгөөд харвал зөвхөн ахмадын амьжиргаа хэрэглээний ч биш дундаж болон түүнээс доош ихэнх өрхийн хувьд ахмадын биш амьдрал зээл юм билээ.
Өрхийн бизнecийн эргэлтийн хөрөнгө, орон сууцаа сайжруулах, үр хүүхдээ боловсролтой болгох, өрх тусгаарлахад дэм болох, өвөлжилт бэлтгэл, өвчин зовлон даван туулах гээд хүний амьдралд тохиох зовлон жаргалын үeд амин чухал санхүүгийн хэрэгцээг залгуулдаг онцгой санхүүгийн хэрэгцээ болжээ. Амьдрал баян түмэн дунд цөөн хэдэн эцэг эхээ мэрсэн зөнгөр нөхдийн гэж ярих нь өрөөсгөл бөгөөд жич асуудал.
Энэ зээлийг төвөгшөөлгүй сайн муу хэлүүлж олгодог банкуудыг ч бодлогоор дэмжиж, зээлийг хөнгөлөх нь төрийн салшгүй нэг бодлого байх ёстой. Энэ зээл хаалттай бол зээлийн бусад зах зээл ББСБ, аппликэйшн, ломбард, хар захын сар өдрийн гээд жилийн 40-100 хувийн зээлийн дарамт руу орж, ядуурал руу гулсдаг жамтай.
Нийт зээл багцад хувь хавьцаа эргэн төлөлт 95 хувиас дээш А+ байна. 100 хувь хэрэглээний зээл үнэ ханш өсгөдөг гэж үзэж боломгүй, олон салбарыг тэтгэдэг гэдгийг нь тооцох хэрэгтэй юм.
Алсдаа эрсдэлийг тооцож энэ санхүүгийн зээлийн асуудлыг огцом биш аажмаар зөөлөн шилжилтийн дунд хугацааны бодлогыг 3-5 жил хэрэгжүүлж нийгмийн зөвшилцөл хийх онцгой шаардлага үүссэн байна.
Дунд урт хугацааны бодлого бол нийгмийн баялагийн шудрага хуваарилалт, хамгаалал, даатгал, орон сууц, эрүүл мэнд, жижиг дунд бизнec хөгжил нарийвчилсан төлөвлөлт юм… Үүнийг маргааш биш яг одоо өнөөдөр хийж нарийн төлөвлөж хийх үүрэг бидэнд ногдож байна" гэжээ.
3,576.02






















































Баянаа 2026-01-11 150.228.177.14
тэтгэвэр 2500.0-6000.0 сая болгох хэрэгтэй! юмны үнэ, ханшны уналт хэрэгцээг хангахад!
Батаа 2026-01-11 122.201.31.181
Тэтгэвэр нэмж байж л асуудал шийдэгдэнэ. Зээл яг тулсан асуудал биш ш дээ. Нэмэх тухай л яриа бх ёстой. Бусад нь шоу.
Од 2026-01-11 150.228.177.243
Хүнс барааны үнээ барих тал дээр бодлого барихгүй бол тэтгэвэр нэмэгдээд л юмны үнэ дагаал нэмэгдэнэ
Иргэн 2026-01-11 103.212.119.24
Яамаар ч юм бэ дээ Аль болохоор зээл авахгүй л амьдармаар байхын Гэтэл зайлшгүй шаардлага гарахаар авах хэрэгтэй болох юм Гэтэл хүүнд нь хэдэн сарын тэтгэвэрээ суутгуулахад хүрэх юм Үнэхээр харамсалтай. Банкуудын бодож бгаа аргачлалыг тодорхой мэдэж байж 36 сараар авахаа шийдэх хэрэгтэй Төр НД-тай хамтарч байгаад банкаар хүүлэхгүйгээр ахмадаа харж үзээд нэг удаа бөөнөөр өгөх журам гаргаж болохгүй юм болуу
Нэргүй 2026-01-11 122.201.31.173
энэ төр засаг чинь х***а ,орос гэсэн хоёр гүрний заавраар ажилаад байгаа юмуу .Эсвэл үнхээр тэнэг мал мулгуй новшнууд төр засагт байна.Хужаагын эрлийзүүд юу гэж манай монголчуудыг сайхан амьдруулах гэж хичээхгүй
зочин 2026-01-11 202.21.111.166
Төр бүх асуудалд хэт их оролцсоноос болоод банкуудын тэтгэврийн зээлийн нөхцөл энэ хооронд хичнээн өөрчлөгдөв яг авах гэхээр нэг бол хугацаа богино болоод, бас хүү нэмэгдээд, дахиад авах гэхээр нөхцөл нь өөрчлөгдсөн гээд дүн нь буурах, хамтран зээлдэгч авна ч гэх шиг. Тэтгэврийн зээлийн асуудал одоо төрийн асуудал мөн үү, банкны асуудал бишүү. өөр хийх цэгцлэх зөндөө асуудал байнгаа биздээ.
Аюурзана 2026-01-11 66.181.160.65
арилжааны банзууд хэнийх гэж бодож байна . та . бүх банк улсын их хурал засгийн газрын гишүүдийн хувийн банк байдаг шүү
Зочин 2026-01-11 103.229.120.48
иргэд,ахмадуудын үй түмэн үзэл бодол, үг яриа, хийрхэлийг төв шудрага шийдэх нь төрийн үүрэг. Дагаж савлаад өнөөдөх гаргасан шийдвэрээ маргааш өөрчлөөд, энд нэг шаардоага тавихад татаж аваад о, тэнд хэн нэгэн хийрхэхэд асуудал болгон авч үзээд байхаар хаа хаанаа үймэлгүй яахийн.Төр зарим юманд оролцох хэрэггүй, зээл олголтыг хэрхэн олгох нь банкуудын өөрсдөө мэдэх хэрэг.
Иргэн. 2026-01-11 66.181.161.6
Тэтгэврийн зээлийн хүүг буулгах хэрэгтэй.Мөн одоо хугацаа 36 сар боллоо гэх юм.Яг амьдрал дээр тэрийгээ олгохгүй байна.Онлайнаараа өгөөч дээ.Заавал ч үгүй хүн дагуулж банкан дээр очно гээд бөөн ажил болгох юм.
дорж 2026-01-11 202.21.116.2
Тэтгэвэрийн зээлийн сарын хүүг 1-% -иас ихгүй байлгах хэрэгтэй. хамгийн баталгаатай, найдвартай зээл шүү дээ. арилжааны хүү авч бизнэс хийдэг банкуудтай энэ асуудлыг хатуу ярих цаг болсон. банкууд олон жил зээлийн хүүгээр маш их ашиг хийсэн. шуналдаа идэгдсэн банкуудад төрийн дарамт үзүүлэх хэрэгтэй.
Иргэн 2026-01-11 66.181.182.107
энэ гишүүн ахмадын ларга гсн 2 хүн бүтэхгүйээ өөрчоөх хэрэгтэы нийлээд хөгшин залуу 2 худлаа яриал явхийн бүүр ард иргэдээр тоглоод сурсан
ИРГЭН 2026-01-11 202.126.88.170
Уг нь тэтгэврийн зээл гэж байхгүй л дээ!!! Тэтгэвэр амьдралд нь хүрэлцэх тухай л ярьж байх байлаа!!! Гэвч үр хүүхэдгүй, эсвэл үр хүүхдүүд нь тааруухан амьдралтай эсвэл хүчирхийлэлд амьдардаг, эсвэл залуудаа НДС олигтойхон хуримтлал үүсгээгүй за ер нь арчаа муутай хэсэг маань тэтгэврийн зээл гэж хашиграад байна л даа!!! Тэгээд тэтгэвэр авахгүй хэдхэн сар болоод дахиад мөнгө нэхээд талбай дээр гараад ирдэг улны хэдэн зуун хөгшчүүлтэй боллоо хөөрхий!!! тэтгэвэр яааж нэмэгдүүлэх талаар л хөөцөлд түү
Бадамцэрэн 2026-01-11 66.181.182.111
ганцхан зээл л яриад байх юм.. Цаана чинь улсд 30-40 гаруй жил НДШ тасралтгүй төлчөөд тэтгэврээ буруу бодуулж хохирсон ахмадууд хэлж байгааг анхаарар ёстой. Тэтгэврийг дахин бодуулах шаардлагатай.. Бүр цаашлаад хохирсон он жилүүдийн алданг авна. нийгмийн даатгалыг Аудит оруулж заавал шалга. Ах дүү танилдаа ихээр бодож заоимнаас нь хахуул авч тэтгэврийг нэмсэн , олон жил ажиллласан ахмадуудыг маш ихээр олон жил хохироосон том асуудлыг тавьж байна. Бүх ахмадуудын тэтгэврийг ялгалгүйгээр дахин бо
Иргэн 2026-01-11 103.229.122.179
Хамгийн гол нь зээлийн хүүг бууруулах шүү дээ!!!Ядаж 10% болгомоор байна. Түүнээс биш 36 сар мараар зээл авах нь асуудал биш ээ!!!
зочин 2026-01-11 66.181.191.144
Тэтгэвэрийн зээл 2-3 жилээр авах нь авна л биз, Эсэргүүцээгүй, Гэхдээ ихэнх хөгшид сар сард нь авахыг хүсч байна, Гар дээрээ хэдэн төгрөгтэй түүнийг өөрсдөө мэдэж зарж амьдармаар байна,Гэтэл та нарын гайгаар нийлээд ахмад тэтгэвэрээ 2-3 жилээр хэн нэгэнд түүний дотор бүр хүүхдүүд ойр хамаатнууддаа алдаад ,мөнгөгүй, хоосон,бусдын гар харж хагас өлсгөлөн ,удаан хугацаанд зовж амьдрахад хүрч байна Хөгшдийг энгэж зовоох ямар хэрэгтэй юм,Чамайг хөгшиддөө энгэж араатан шиг ханд гэж сонгосон юм уу,
зочин 2026-01-11 66.181.191.144
Тэтгэвэрийн зээлийг, автомат төхөөрөмжөөр хэн нэгэн дуртай этгээдэд өгдөг байдлыг зогсоо ,Тэтгэвэрийн зээлийг зөвхөн тэтгэвэр авагч өөрөө даатгагчтайгаа хамт биеэрээ очиж авдаг журамд шилжүүл Бүр өргөдөл батлагаа гаргуулж авч ч болно,Энэ журмыг зөрчсөн тохиолдолд хариуцлагыг банк хүлээх ёстой,Энэ асуудлыг заавал шийдвэрлүүл, Орлогогүй, өлсгөлөн, орон гэргүй, тартагтаа тулсан үй олон хүмүүс АНУ-ын хот тосгоны гудал талб бүрт дүүрэн байдаг гэсэн, Хөгшдөө ийм байдалд оруулж зовоож а**х гээгүй л бол
зочин 2026-01-11 66.181.191.144
Ахмадуудын тэтгэвэрийн талаар та нарын сэдэж буй энэ зүйл чинь нарийндаа дээрэм тонуул болж байна, Үүнийг УИХ-ын гишүүдээс эхлээд мэдэхгүй гэж байхгүй,Мэдэхийн дээдээр мэдэж байгаа,тэгээд энэ урт хугацаа өнгөрч байхад хэн ч дугарахгүй дүлий мэт байна,Яагаад хэнд ч ил, тонуул дээрмийг дэмжээд байна, Хөгшид хэнд ч хэрэггүй хүмүүс юм уу ,Та нарыг төрүүлж,өсгөж бойжуулж хүн болгоогүй юм уу, Насны эцэст гар дээрээ мөнгөгүй зовж амьдрах ёстой юм уу
Тэтгэвэрийн зээлийн хүү жилийн 5% болго 2026-01-11 103.57.94.164
Тэтгэвэрийн зээлийн хүү жилийн 5% болго. НД сангаа тэтгэвэрийнхэндээ зээлээд өсгөөд буцаагаад олсон ашгаараа тэтгэмжээ өг. ажиллаж байгаа залуучуудаа цөлөмж хэдэн хулгайч нараа баяжуулдаг тогтолцоог одоо боль.
зочин 2026-01-11 66.181.191.144
Юу гэж банкууд алдагдалтай зээл гаргах вэ дээ , Бусдын адил бизнесийн байгууллага, Зээлүүлж байгаа мөнгө нь бусдын хөрөнгө , Төрөөс энэгэж дураар хандах эрх бараг байхгүй биз, Гэхдээ ер нь хяналт хэрэгтэй Мөлжлөг үүсгэж болохгүй, Зөвхөн банк биш хувийнхан боломж л гарвал үнэ нэмж ашиг олохыг бодно,Нэг ёсондоо энэ бол мөлжлөг, Ялангуяа ядуу буурай өөрсдөө бараг юу ч хийдгүй монгол мэт оронд үүнийг тогтоон барих боломж байдаг юм уу, Гэтэл АН бүх зүйлийг хувьд шилжүүл төрийн оролцоог багасга гээд л
Зээлийн хүүний дарамт ядуурал 2026-01-11 103.57.94.164
зээл нь бараг жилийн 20% хүүтэй. зээлдэг банкны ашиг нь монголын хамгийн өндөр ашигтай бизнес ОТ цаашаа. Манжын мөнгө хүүлэгч нарын аргаар тэтгэвэрийн хөгшидөө, цаашлаад бүх ард түмнээ цөлөмчихөөд сөхрүүлсэнээ нээх хэрэгтэй юмыг нь өгж байгаа гэж рекламдаж улам их зээл өгч 5-10хан банкны эзэд тооцож чадахгүй баяжиж байна. аргаа ядаад хятадын пүүүсийг шатааж байсан шүү. бусад оронд зээлийн хүү жилийн хамгийн ихдээ 5% байгаа судлаарай.
Нэргүй 2026-01-11 59.153.115.237
эрдэнэбат аа. хүүрээ. тэтгэвэр нэмж өнөө маргаашаа аргацаах бишээ. яагаад тэтгэвэрээрээ сайхан амьдарч болохгүй байнаа гэдэг асуудлаа олооч. мал минь. тогтолцоогоо бодооч
Нэргүй 2026-01-11 66.181.188.210
Хэдэн зөнөсөн хүмүүс ажилдаг ахмадын холбоог татан буулгаж ажлыг нийгмийн хамгаалалын яаманд хүлээлгэж өг
зочин 2026-01-11 66.181.191.144
Ахмадын холбоо яасан юм ,Харин чи багахан солиор, Хууль зөрчөөгүй бол ялангуяа ахмадын холбоо мэтийг татан буулгах эрх төрд байхгүй, Монголд өнөөдөртөө Украин шиг нацист засаглал арай тогтоогүй байна, Луйварч хулгайчид дураараа авирлах боломж олгоогүй байна
Өндөр настан Гүрсоронзонгомбосүрэн 2026-01-11 103.229.123.231
Арилжааны банкуудад өөрийн мөнгө гэж байхгүй. Хадгаламж эзэмшигчдийн мөнгө гэж л бий. Би хуруу хумсаа хуйхалж байж цөөн мөнгө хадгалуулсан. Яахаараа миний мөнгийг ахмадуудад 3 жил зээлдүүлдэг юм бэ. 3 жил байтугай зээл аваад хэд хоноод наад хөгшчүүл чинь чад хийчихвэл яах юм. Би наад хөгшчүүлд чинь өргүй. Хатуухан үнэнийг хэлэхэд, наад зээл гээд байгаа хөгшчүүл чинь ид сурах, ажиллах насаа маш хариуцлагагүй өнгөрөөсөн хүмүүс.Хариуцлагатай ахмадууд зээл авахгүй болоод л байна.
Нэргүй 2026-01-11 66.181.181.228
Тэтгэврийн нэмэгдлийгзээл буюу өр болгож будилиантуулсан нөхөр бол Эрдэнэбат
Ахмад настан 2026-01-11 202.9.41.105
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, зөвхөн Төрийн багкаар олгуулъя