Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони энэ сарын 17-19-ний өдрүүдэд Өмнөд Солонгост айлчилна. Энэхүү айлчлал нь олон талаараа анхдагч болох юм.
Тодруулбал, Ли Жэ Мён өнгөрсөн оны зургадугаар сард ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Европоос анхны зочноо хүлээж авах гэж буй нь энэ. Мөн Ерөнхийлөгчийн тамгын газар Хөх ордонд нүүж ирснээс хойших анхны гадаадын зочин Жоржиа Мелони болж байна. Итали улсын хувьд ерөнхий сайд нь 19 жилийн дараа сая Өмнөд Солонгост айлчлах гэж байна.
Айлчлалын үеэр талууд хамтын ажиллагааны гол чиглэлүүд болон дэлхийн асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд, худалдаа, хөрөнгө оруулалт, хиймэл оюун ухаан, сансар судлал, батлан хамгаалах, хагас дамжуулагч зэрэг дэвшилтэт салбаруудын хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёлын хамтын ажиллагаа, солилцооны асуудлууд багтана.
Ирэх сард Италид болох Милан Кортина олимпийн наадамд өмнөд солонгост тамирчид оролцоно. Айлчлалын үеэр Ли Жэ Мён баг тамирчдынхаа аюулгүй байдалд анхаарч өгөхийг Мелонигаас онцгойлон хүсэх бололтой.
Итали улс нь Европын холбоон дахь Өмнөд Солонгосын дөрөв дэх том худалдааны түнш. Жил бүр нэг сая орчим өмнөд солонгос хүн Италид аялж, зочилдог.
3,548.92






















































Ani 2026-01-11 103.212.118.129
Ли Жэ Мён Bol Hulgaich Hulgaich Baasanjargal 2017 ond Hulgai hiisen
tsaxilgn -xuruu]+gadni tasdaltni ajilaas 2026-01-11 50.147.160.114
dysaalga
Bainguin gemtexajlaasNo +###, CSaitaari@; zasaglyylj 2026-01-11 50.147.160.114
Xuimel o\yxaanaar,
texn\texnloguig, -pcr bloklj oyk – #10, ## 12:00
ytsaap; uurchiljoz. cynknw.