“СТӨ-г хүчитгэж, 38 жилийн дараа их засвар хийхээр судалж байна“

“СТӨ-г хүчитгэж, 38 жилийн дараа их засвар хийхээр судалж байна“

“СТӨ-г хүчитгэж, 38 жилийн дараа их засвар хийхээр судалж байна“

Дөрвөн блок бүхий Соёлын төв өргөө нь 1988 онд ашиглалтад орж байсан. Өнөөдрийг хүртэл их засвар огт хийгээгүй байна. Тиймээс СТӨ-г хүчитгэх, их засвар хийх талаар холбогдох албаныхан судалж байна. Энэ хүрээнд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.

НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Соёлын төв өргөөг ашиглалтад оруулснаас хойш өнөөг хүртэл их засвар, томоохон шинэчлэл хийгдээгүй. Үүний улмаас барилгын B1 давхар усанд автдаг, цахилгааны аваар осол гарах эрсдэлтэй, инженерийн шугам сүлжээ бүрэн хуучирч муудсан. Өнгөрсөн жил лифт болон үүдний хэсэг, цахилгааны зарим шугамд засвар хийж, аюулгүй болгож сайжруулсан. Мөн энэ жил дулааны шугам сүлжээнд засвар хийхээр төлөвлөсөн. Соёлын төв өргөө нь 15 мянган м.кв бөгөөд үндсэн дөрвөн блокоос бүрддэг. Нийслэлээс соёлын өв болсон барилгаа анхаарч, шинэчлэх, хүчитгэхээр судалж байна” гэлээ.

Соёлын төв өргөөний дарга Л.Ариунтуяа “СТӨ-г ОХУ-аас барьж, бэлэглэж байсан. Энэ том байгууламжид их засвар хийгдээгүй учир мэргэжлийн байгууллагуудаар эрсдэлийн үнэлгээ хийлгэхэд сууриараа ус нэвчиж орж ирдэг, дулааны маш их алдагдалтай, эрчим хүчний тоноглол хуучирсан, дулааны тоноглолуудад их засвар хийх шаардлагатай гэсэн дүгнэлтүүд гарсан. 2025 онд СТӨ өөрийн дотоод нөөц бололцоогоор буюу 550 гаруй сая төгрөгөөр хөрөнгө оруулалтууд хийсэн. Мөн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Ингэхдээ зургаан ажилд тендер зарлаж, зарим засварыг хийсэн. Бид мэргэжлийн байгууллагуудаар ул суурьтай шалгуулж, дүгнэлт гаргуулж, төлөвлөлт хийж түүхэн барилгаа авч үлдэхээр ажиллаж байна. Нийслэлийн удирдлагуудын зүгээс өнгөрсөн жилээс нийслэлийн өмчийн байраа өөрсөө эзэмшиж, өөд нь татахыг зорьж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-10 66.181.177.149

Орос улсаас их л чанартай барилга барьж бэлэглэсэн дээ .одоо тэгээд Нямбаатар нураана гээд байв уу

Avatar

ТӨР ӨӨРӨӨ..... 2026-01-10 202.126.91.25

Төр Засаг ба Хувийхан ГАЗАР л харагдвал МӨНГӨ гэж хараад Барилга нэртэй бетон цутгадаг болж, яг үнэндээ Улсын Хямд бөгөөд Даац нь хэтэрсэн Дэд бүтэцүүд болох ТЭЦ3, 4 ба Ус сувгийн системүүд ашиглаж барьж бга. Баруун хязгаарын Депутатууд хүртэл Тойрогтоо очиж ажиллахгүй УБ Хот дотор Үйлдвэр барьж Утаа Бохирдол Түгжрэлийг улам нэрмээс болгоод л……

Avatar

Нэргүй 2026-01-10 27.70.186.0

Яагаад манай барилгууд ийм бага настай байгаад байдаг юм бол. гадныхны аль 1800 аад онд барьсан барилгууд одоо болтол байгаад л байх юм.

Avatar

Монголхүн 2026-01-10 122.201.31.129

Мөнгө угаах арга .бётон барилга 100жилийн настай

Avatar

Зочин 2026-01-10 66.181.176.236

Хүчитгэх гэх үг хаанаас гараад ирэв. Ямар толь бичигт байна. Соёлын төв өргөөг хүчитгэнэ гэж ярьж, бичээд баых юм.

Avatar

Нэргүй 2026-01-10 66.181.166.134

38 жилийн дараа 2064 онд их засвар хийх юм уу? гарчгаа зөв өг

Avatar

Нэргүй 2026-01-10 202.9.40.142

Маш том концертын заалтай болмоор байна. UB палас байхгүй болсноор урлагийн том тоглолтын тайзгүй болцгоосон.

Avatar

Вдадииир 2026-01-10 202.9.46.227

итгэх хэрэггүй дээ..зүүн 4 замд шатсан барилгыг нурааж цэцэрлэгт хүрээлэн хийгээд гэж Сумяабазар ярьж байсан..одоо Хархорин гэдэг хотхон барьсан л байна..итгэх аргагүй бузарууддооо

Avatar

Иргэн 2026-01-10 66.181.184.161

МАН мафиууд татвар, торгуулийн мөнгөөр гулгиж байгаа юм бн!!! яааж энэ тэнд худлаа үнэн хэлж мөнгө хулгайлхав гэсэн хүмүүс л өдөр хоног өнгөрөөж байна даа!!!

Avatar

ХУУЛЬЧ 2026-01-10 202.9.47.7

ЗАСВАР ХИЙХ ЦАГ ИРСЭН . ,,,, АМЖИЛТ ХҮСНЭЭ .,,,МОНГОЛД ХИЙЖ БҮТЭЭЖ ,,,ЗАСАЖ САЙЖРУУЛЖ БАЙГАА ЗҮЙЛ БҮР САЙХАН ШҮҮ ДЭЭ. ,,,,,,,

Avatar

Нэргүй 2026-01-10 202.126.91.95

МАН-ГАР ЗАЛУУ ДАРГА БАРИЛГЫН ЗУРАГ ТАЙЛБАРЛАДАГ БОЛЖЭЭ.

Avatar

Нэргүй 2026-01-10 202.126.91.95

ЭНЭ МАНГАРЫГ ЗАЙЛУУЛААЧ ЭЭ. МАН НАМЫН ХЭДЭН БАЦААНУУД УЛС ХОТ САМРААД ДУУСЛАА.

Avatar

Зочин 2026-01-10 167.71.152.16

Газрын маргаантай барилга дээр оччихоод энэ бол контрабанд гэж тэнэгтдэг гар барилга хүчитгэх юм ярьцан шааж байх юм. Түрийний бөөсүүд толгойд гарчээ.

Avatar

зочин 2026-01-10 103.57.93.93

хэн хүчитгэх оношлогоог хийсэн бол?

Avatar

Нэргүй 2026-01-10 178.174.229.45

MONGOL ULSIIN TUUH YUM ZASAAD UUD N TATAAD BH HTEI . GADAADAD 500 JIL 1000 JIL BOLSON BARILGUUD SUR JAVHLANGAA GAIHUULAN ORSHSOOR BHAD BID YAGAAD BAILGAJ BOLOHGUI GJ . 59 153 113 232 -T CHI BOL MONGOL HUN BISH OROS HULMASIIN TAGNUUL ESVEL HUJAA NOHOI

Avatar

Нэргүй 2026-01-10 59.153.113.206

Худалч хулгайч цүнх баригч ичгүүргүй боловсролгүй мулгуу энэ орк бацаан нарыг зайлуулаагүй цагт дашин шоо шүү.

Avatar

Зочин 2026-01-10 59.153.113.232

Зүгээр л газартай нь дуудлага худалдаанд оруулаад оронд нь гайгүй өнгө зүстэй юм бариулахаа бодсон нь дээр санагдах, ашиглалт, өнгө зүс муутай хогийн байшин ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж