Трамп: Венесуэлийн газрын тос АНУ-д ашиг авчирна

Трамп: Венесуэлийн газрын тос АНУ-д ашиг авчирна

Трамп: Венесуэлийн газрын тос АНУ-д ашиг авчирна

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр (2026.01.09) эрчим хүчний салбарын томоохон компаниудын удирдлагуудтай уулзаж, Венесуэлд хөрөнгө оруулах асуудлыг хэлэлцжээ. Цагаан ордонд болсон уг уулзалтад "ExxonMobil", "Chevron" компанийн удирдах албан тушаалтнууд оролцсон байна. Трампын хэлснээр, эдгээр компаниуд Венесуэлийн газрын тосны дэд бүтэц болон олборлолтын хүчин чадлыг сэргээн босгоход “дор хаяж” 100 тэрбум ам.доллар зарцуулах төлөвтэй аж.

Тэрбээр “Венесуэл маш амжилттай улс болно. АНУ-ын ард түмэн ч үүнээс их ашиг хүртэнэ” хэмээн мэдэгдээд, “Бид урьд өмнө бараг харагдаж байгаагүй хэмжээнд газрын тос олборлоно” гэжээ.

Мөн Трамп эдгээр компаниуд Венесуэлийн талтай бус, харин шууд АНУ-ын засгийн газартай харьцаж байгаа гэж онцолсон байна. Тэрбээр Венесуэлийн албаныхан АНУ газрын тосыг нэн даруй боловсруулж эхлэхийг зөвшөөрсөн гэж хэлжээ. Үүний зэрэгцээ Трампын засаг захиргаа Венесуэлээс гарах газрын тосны экспортыг хязгаарлах арга хэмжээг чангатгаж байна. АНУ-ын дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноэмийн мэдээлснээр, Карибын тэнгист Венесуэлийн газрын тос тээвэрлэж байсан өөр нэг танкерыг АНУ-ын хүчнийхэн хураан авчээ. Энэ нь сүүлийн хэдэн долоо хоногт онилсон тав дахь усан онгоц болж байна.

 

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-10 66.181.186.153

Ямар ч л байсан Монголчууд нүүдэлчин, феодоли, коммунист хаягтай өвөг дээдсийнхээ үлдээж өвлүүлсэн баялагийг энэ цаг үед үрж барж, луйвардуулаад дууссан гэдэг үнэнийг харцгааж байна

Avatar

Нэргүй 2026-01-10 66.181.178.204

Урд нь баялгаасаа болж төрийн эргэлт хийлгүүлсэн тавин хэдэн улс нь мөнч аймаар жаргасан шүү. Африкын бүх улсууд, Ираk, Ливи, Сири, Афганистан, Өмнөд Америкын ихэнх улсууд Болив, Перу, Никрагуа гээд л сонссон л бид дээ хонгорууд аа? Ази тивээс бидэн. Цэдэнбал даргыг төрийн эргэлтээр авч хаясан хүмүүс нь Оросууд гэж л битгий том андуураарай найзууд аа. (Орос бас тэр үед төрийн эргэлтэнд орчихсон, эдний гар хөлүүд төрийнх нь толгойд гарчихсан бсан.) Ардчиллын хар хэрээнүүд шүү.

Avatar

Нэргүй 2026-01-10 59.153.115.123

1984 онд Ардчилал гэж Монголчууд огт мэддэггүй байсан. Тухайн үеийн ЗХУ санаачилж, Монголчуудаар тийм зүйл хийлгэсэн.

Avatar

Зочин 2026-01-10 192.82.92.42

Тусгаар улс руу шене делеер дайрч, еронхийлогчвн хулгайлсан будуулэг, зэрлэг уйлдэл боллоо!!!! Дэндуу болхи аргаар, хэд дугээр зуун бэ?!!

Avatar

Нэргүй 2026-01-10 202.126.91.95

ОРОСООСОО ДОЛООН ДОР ДЭЭРЭМЧИН УЛС БОЛЧИХОВ УУ

Avatar

Нэргүй 2026-01-10 172.56.2.46

Венесуэдийн газрын тосоор Оросын э/з-ийг навс унагаад,дотор нь иргэний дайн гаргаад бутаргаад сөнөө….!!!
Дундад Ази, Өвөр Байгальд АНУ цэргийн баазуудаа маш хурдан байгуулах болтугай…..

Avatar

Нэргүй 2026-01-10 66.181.160.101

Овоо тэнэг гаруу

Avatar

Нэргүй 2026-01-10 172.56.2.46

Яг л энэ хэлснээр болоосой ! Энэ хувилбар биелбэл мөн ч сайн даа !!! Хятадын аюулаас айлтгүй болно !!! Евро-Азид хэн нь ч хэнийгээ дээрэлхэхгүй, ижил тэнцүү олон үндэст эн өөр өөрийн төр улсыг байгуулнаа !!!

Avatar

Нэргүй 2026-01-10 66.181.178.204

Хятад биш Ану л т*******т улс болчоод бна.

Avatar

Нэргүй 2026-01-10 194.32.107.163

Энэ Америк бүүр эргэлт буцалтгүй далайн дээрэмчин улс болоод чаачлаа шүү! Америк ингэтлээ доошоо орох гэж!
😂😂😂

Avatar

Өөдгүй а.луурчин хулгайч худалч дээрэмчин оросууд 2026-01-10 202.21.113.115

Оросууд бүүр адгийн а,луучрин, худалч, дээрэмчин, луйварчин бөгөөд адгийн муу хойд солонгосоос сум цэрэг гуйж доошоо орсон өчүүхэн муу өт улс шүү дээ.

Avatar

Нэргүй 2026-01-10 103.212.119.11

Мал минь энд оросын талаар бичээгүй бна

Avatar

зочин 2026-01-10 66.181.191.144

Венесуэлийг АНУ сүйтгэсэн,Байгалийн баялагт нь эзэн сууж ,нефтийг нь үнэгүй шахуу авч,луйвардахыг зөвшөөрөөгүйн төлөө 20 жил дарамталсан, ,Гадаад худалдааны дансанд нь байсан 300 тэрбум долларыг царцаагаад л эхлэсэн гэдэг,АНУ-ын Техаст байсан 8 тэрбум долларын үнэтэй Венесуэлийн нефтийн үйлдвэрийг хураан авсан, SWIFT-ын шугамаар гадаад төлбөр тооцоо хийх эрхийг нь цуцалж,үүнээс болж, нефт олборлолт нь 75 хувь унаж,,улсын төсөв бүрдүүлэх боломж алдагдсан гэдэг,

Avatar

зочин 2026-01-10 66.181.191.144

Иргэдийн амьдрал доройтож гадаадад олон саяараа гарахаас өөр аргагүй болсон,Эдийн засгаа сэргээж иргэдийн амьдралыг хэвийн болгохын туд сүүлийн үед ОХУ БНХАУ-аас тусламж авч хамтран ажиллаж эхлэсэн Үүнийхээ төлөө Венесуэл дахин хүчирхийлэлд өртлөө, Ерөнхийлөгч нь хулгайлагдаж, гүтгүүлэн амиа алдахад хүрч байна,Баруун эхлээд хориг тавьна,Дараа нь төрийн эргэлт явуулна Тэгээд цэрэглэн түрэмгийлэл үйлдэнэ

9 2
Avatar

Нэргүй 2026-01-10 172.56.2.46

Оросыг өмөөрдөг мал л Оросын талаар бичээгүй бна гэж т1- тэж бна, хараач хөе !!!

Avatar

Нэргүй 2026-01-10 49.186.71.227

manai oyutolgoi shig zeelj hurungy oruulalt hiilgj bgd urund unagah n

Avatar

Зочин 2026-01-10 202.126.88.66

За ашгүй дэ . Бензиний үнэ навс унанаа..Путины дайны мөнгө тун удахгүй дуусах юм байна

Avatar

Нэргүй 2026-01-10 108.18.206.188

Хуучин зураг тавихаа болиочээ !!!

Avatar

Нэргүй 2026-01-10 188.162.254.84

ашиггуй бол дээрэмдэх уу !

Avatar

Нэргүй 2026-01-10 87.120.222.33

Дээрэмчин хулгайч Америк.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж