Филиппинд овоорсон их хог нурж, нэг хүн нас баржээ

Филиппинд овоорсон их хог нурж, нэг хүн нас баржээ

Филиппинд овоорсон их хог нурж, нэг хүн нас баржээ

Филиппинд овоорсон хог хаягдал нурж, дор хаяж нэг хүн амиа алджээ. Аврагчид нурангид дарагдсан байж болзошгүй хүмүүсийг эрэн хайж байна. Орон нутгийн албаныхны мэдээлснээр, Пүрэв гаригт (2026.01.08) Филиппиний төв хэсэгт орших Себу хотын хогийн цэгт энэ хэрэг гарсан бөгөөд их хэмжээний хог хаягдал ойролцоох барилга, байгууламжийг сүйтгэжээ. Тэр дундаа ойролцоо байсан хүмүүс, хогийн цэгийн ажилчид дарагдсан байна.

Нэг ажилчныг амжилттай аварсан ч хожим нь шархаа даалгүй нас барсан аж. Албаныхны мэдээлснээр одоогоор, 34 хүн сураггүй байгаа бөгөөд дор хаяж 12 хүн гэмтэж бэртжээ. Мөн хог нурах үед тухайн бүс нутагт бороо ороогүй, газар хөдлөлт ч бүртгэгдээгүй гэж мэдэгдэв. Филиппинд хогийн цэг, хог булшлах газрууд олон жилийн турш аюулгүй байдал болон ариун цэврийн ноцтой асуудал дагуулж ирсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж