Ираны дээд удирдагч Хаменеи АНУ-ыг буруутгав

Ираны дээд удирдагч Хаменеи АНУ-ыг буруутгав

Ираны дээд удирдагч Хаменеи АНУ-ыг буруутгав

Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи засгийн газрын эсрэг жагсаж буй иргэдийг “үймээн дэгдээгчид” хэмээн нэрлэж, тэд АНУ-ын ерөнхийлөгчид таалагдахыг оролдож байна гэж мэдэгдлээ. Мөн Иран улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд АНУ эдгээр жагсаалын ард байгаа зохион байгуулагч, хүчирхийлэл үүсгэгч гэж буруутгасан захидал илгээсэн байна. Жагсаал арванхоёрдугаар сарын 28-нд эдийн засгийн асуудлаас үүдэн эхэлж, 13 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд Иранд болсон хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөн болжээ.

Зарим жагсагчид засгийн газрыг татан буулгахыг шаардаж, зарим нь хаант засгийг сэргээхийг уриалж байна.

Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр, дор хаяж 48 жагсагч, 14 аюулгүй байдлын албан хаагч амиа алджээ. Мөн 2,200 гаруй хүн баривчлагдсан байна. Өөр нэг байгууллага есөн хүүхэд оролцуулан нийт 51 хүн амь үрэгдсэн гэж мэдээлжээ. Иран улсад бараг л интернэт сүлжээг хаасан тул дотоод нөхцөл байдлын талаарх мэдээлэл хомс байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг “том асуудалд орлоо” хэмээн мэдэгдэж, засгийн газар иргэдээ хөнөөсөөр байвал хатуу хариу авна гэж анхаарууллаа. Гэхдээ АНУ цэрэг оруулахгүй гэж тэрбээр хэлсэн юм.

Хаменеи телевизээр үг хэлэхдээ Иран ухрахгүй, “сүйтгэгч элементүүд”-тэй хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдэв.

Мөн Ираны НҮБ дахь Элчин сайд АНУ-ыг Ираны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэж буруутгав. Харин Ираны аюулгүй байдлын байгууллагууд жагсагчдад “ямар ч өршөөл үзүүлэхгүй” хэмээн анхааруулжээ. Их Британи, Франц, Германы удирдагчид жагсагчдыг хөнөөсөн явдлыг буруушааж, Ираны эрх баригчдыг тайван жагсаал хийх иргэдийн эрхийг хүндэтгэхийг уриалсан байна. НҮБ мөн хүний амь эрсэдсэнд гүнээ түгшиж байгаагаа илэрхийлжээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-10 66.181.178.204

Мөнгөтэй жагсагчид. Эх орноо 5 цааснаас зарах гэж улайрсан гадны бууны ноход зохих шангаа сайн хүртэх биз. Эх орондоо олонхийн саналаар гарч ирсэн удирдлагандаа дургүй юм бол тэр хүний эрхээ ашиглаад дуртай улс руугаа зайлж болыштэ. Гэтэл тэгэхгүй. Ануд Ираны газрын баялаг хэрэгтэй.
Мадураг хулгайлангуутаа хажуугаар нь Вэнэсуэлийн банкинд бсан 870тн хатуу мөнгийг нь хамт хусч гарсан гэж бгаам даа.

Avatar

Нэргүй 2026-01-10 202.179.24.90

жагссан энгийн иргэдээ алаад байвал үр дүнг нь амсана яана даа

Avatar

Нэргүй 2026-01-10 66.181.178.204

Жагсагчид хирээ мэдэж жагсаж бгаа биз. Иранчуудыг удирдлагууд нь биш Ану хориг тавьж дарамталж ядууруулж бгаа штэ

Avatar

Нэргүй 2026-01-10 59.153.115.124

Монголчууд сонгуулиар албаар Ардын намыг сонгож, дараа нь хуучны коммунистууд хавчиж байна гэсэн нэрийдлээр АНУ-аас орогнол хүсэх гэж байгаа. Зүүний намыг сонгодог нь гадаадад орогнох хүсэл агуулдаг.

Avatar

Нэргүй 2026-01-10 80.113.9.162

америк байгаа нь үнэн л дээ.
америк хэзээ ч бусад улсын сайн сайхны төлөө байдаггүй нь тодорхой л доо.
ардчлал нийгэм хөгждөг бол тээ. Монгол суга хөгжих байсан даа.
ардчлал гэж улайрч байхаар. үйлдвэрлэл, технологийн хөгжилд төвлөрвөл.

Avatar

Нэргүй 2026-01-10 188.33.10.46

битгий тэнэгт эргүү хар малаа. Ардчилалын буянд идэх хоол, өмсөх хувцас, гадаад паспорттай байгаа шүү чи. Үгүй бол хойд Солонгосын иргэд шиг хорчийсон хар мал явж байгаа шд. Ардчилалын буянд гүзээтэй тарган хар мал болсондоо баярлаж яв

Avatar

Нэргүй 2026-01-10 66.181.178.204

Тийм. Хортой хоол идэж хортой хувцас өмссөөр байж хорт хавдраараа дэлхийд 1 ноймор болж, болрвсролоо устгуулснаас баялгаа ухаж ачиж өгч явуулаад ард нь өхтэй үлддэг гэрээ хийдэг болж, үндэстэний үйлдвэрүүлээ устгуулснаас ажилгүйдэл архидалт хавтгайрч, банкны систэмээ бүхоээр нь гадэыхны гарт алдаж мөнгө хүүлэгчийн барьцаанд орсон. Одоо бол орноосоо ч босох тэнхэлгүй болохоор эцэг эхээ зарж парзитлаж иддэг сэтгэхгүйтэй интэрнэтэд донтсон зомбийнууд болсондоо их баярлаж явдаг шүү ардчилалын буянаа

Avatar

Зочин 2026-01-10 202.126.88.66

Сансарын эрин зуунд шашины мяндагтан улс орон удирднаа гэдэг чинь мунхаг хэрэг ..Дундад зуунд бол ч болох л бйасан

Avatar

Нэргүй 2026-01-10 66.181.185.28

Энэ дарнгуйлагчид,,,, “””өөрсдөө ямар ч буруугүй,,,,бүгд бусдын буруу”””гэж гуцхымаа,,,,

Avatar

Нэргүй 2026-01-10 202.179.24.90

шашны төрийн толгойд гарахаар ийм болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж