Тив, дэлхийн медальтан Т.Түвшинтулга зодог тайллаа

Тив, дэлхийн медальтан Т.Түвшинтулга зодог тайллаа

Тив, дэлхийн медальтан Т.Түвшинтулга зодог тайллаа

2018 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2021 оны ДАШТ-ий V байрын шагналт, Ази тивийн АШТ-ий хошой хүрэл медальтан, Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээний мөнгө, хүрэлтэй, улсын 6 удаагийн аварга, ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга сүүлчийн удаа УАШТ-д хүч сорьж, чөлөөт бөхийн дэвжээнээ хүндэтгэл үзүүллээ.

Тэрбээр 2025 онд л гэхэд УАШТ болон дэлхийн чансааны оноо олгох "Улаанбаатар опен" тэмцээнд түрүүлж, Ази тивийн хийгээд ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцсон 61 кг-ын шилдэг тамирчдын нэг билээ.

Монголын чөлөөт бөхийн холбооны мэдэгдэлд "Эх орныхоо далбааг тив, дэлхийн тэмцээнүүдэд олон жил өргөсөн ОУХМ Т.Түвшинтулгынхаа цаашдын ажил, амьдралд нь сайн сайхныг хүсье" гэжээ.

Энэ жилийн улсын аваргаар Т.Түвшинтулга 65 кг-д зодоглосон. Түүний энэ жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Зэнээмэдэр түрүүлсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: Монголын чөлөөт бөхийн холбоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-10 223.118.50.121

САЙН ТАМИРЧИНД “ГАВЬЯАТ ЦОЛ”-ЫГ НЬ ӨГӨХ ЁСТОЙ ЦАГТ НЬ ӨГЧИХГҮЙ ДЭЭ. 2018 ОНД ДЭЛХИЙГЭЭС МЕДАЛЬ АВСАН БҮХ Л ТАМИРЧИНД ШАВЬЯАТЫГ НЬ ӨГСӨН. ГАНЦХАН ЭНЭ ЗАЛУУД ӨГӨӨГҮЙ . ХАРАМСАЛТАЙ

Avatar

Нэргүй 2026-01-10 59.153.115.124

Монголчууд урлаг ба спорт сонирхдоггүй, тэд гэртээ суугаад зөвхөн бусдыг судалж, чөлөөт цагаа өнгөрүүлдэг.

Avatar

Нэргүй 2026-01-10 202.9.40.142

Сайн залгамж халаагаа бэлдэж олон сайхан шавь нар төрүүлж гаргаарай. эрүүл энх сайн сайхныг хүсье

Avatar

Зочин 2026-01-10 202.126.91.137

За за цагийн юм цагтаа. Одоо болцон юм биш үү.

Avatar

kkk 2026-01-10 73.86.135.233

ursuldugch baihq baihad zodog tailchla da. daan ch nas ni yavchla, ug ni dahiad neg cicly vzsen bol ch

Avatar

Уншигч 2026-01-10 66.181.188.142

Тулга Алтжин Энхжин Орхон нар маш хүнд барилдаан хийж Дэлхийгээс Мөнгө 3 хүрэл медаль авсан бүгдэд нь баяр хүргье цаашид дараагийн тэмцээндээ илүү нягт их шаргуу бэлтгэлээ хийж Олимпоос медаль аваарай

Avatar

Del 2026-01-10 202.55.188.121

энэ нөхрийг ялж чадахгүй бол хохино тэгэж чадахгүй бол гадагшаа явж яадаг байна аа

Avatar

Зочин 2026-01-10 59.153.113.232

Иймэрхүү улс одоо эртхэн зайгаа тавьж өгөх нь зөв2. Тив дэлхийд болохоор сураггүй, дотооддоо болохоор азаргалаад залуучуудаа дээш нь гаргадаггүй, гадаад тэмцээн бүрд дархлагдчихсан амьтан явж л байдаг, амжилт гэхээр юмгүй жинхэнэ жуулчин болчихсон улс байна аа байна

Avatar

Нэргүй 2026-01-10 66.181.176.168

гүэй одоо буруу нь хаана бна вэ доодохууд нь залхуу архичид бус уу

Avatar

Мөнхжаргал 2026-01-10 66.181.182.23

ДАШТ – ий медалын төлөө 2 удаа үзэж,нэг удаа хүртсэн хүнийг доош хийгээд байгаарай . Бүрэн унш.

Avatar

kkk 2026-01-10 73.86.135.233

jind ni ursuldugch baihq bolhoor ni uuruu zodog tailj daraachiin hvnde bolomj olgoj baina shde

Avatar

Нэргүй 2026-01-10 188.162.254.84

гое.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж