Мал эмнэлгийн салбарынхан тайван жагсаал хийнэ

Мал эмнэлгийн салбарынхан тайван жагсаал хийнэ

Мал эмнэлгийн салбарынхан тайван жагсаал хийнэ

Монголын үндэсний мал эмнэлгийн холбоо мал эмнэлгийн салбарын орон нутгийн үйлчилгээний нөхцөлийг сайжруулах шаардлагатай байгааг мэдэгдэж, энэ сарын 12-нд бүх нийтийн жагсаал зохион байгуулахаар болжээ.


Тус холбооны мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 997 мал эмнэлгийн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд орон нутгийн малын эмч нарын санхүүжилт, цалин хөлс, төлбөрийн нөхцөл байдал хүндэрч, салбарын тасралтгүй ажиллагаа алдагдах эрсдэл үүссэн байна. Мал эмнэлгийн салбарт ажиллагчдын насжилт эрс нэмэгдсэн, залуу боловсон хүчин цөөрсөн, жил бүр дунджаар 150 орчим мэргэжилтэн ажлаа орхидог болсон нь салбарын хямралыг улам гүнзгийрүүлжээ. Үүнээс гадна орон нутаг дахь мал эмнэлгийн нэгжүүд улсын хэмжээнд үнэ төлбөргүй үзүүлэх үйлчилгээндээ санхүүгийн эх үүсвэргүйгээр ажиллаж байгаа нь салбарын тогтвортой байдлыг алдагдуулж, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, улмаар олон нийтийн эрүүл мэндэд заналхийлэх хэмжээнд хүрсэн гэж албан бичигт дурджээ. Мөн тус холбооноос  “Орон нутгийн малын эмч нар 1999 оноос хойш төлбөргүй үйл ажиллагааг тасралтгүй явуулсан ч өнөөдрийг хүртэл салбарын санхүүжилт бодитоор шийдэгдээгүй” гэдгийг онцлов.

Н.Цолмонбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2026-01-09 66.181.184.161

Монгол улсад мал эмнэлгийн салбар сүйрсэний 35- жилийн ой мэнд дэвшүүлье!!! Монгол улсад одоо мал эмнэлгийн шинжлэх ухаан байхгүй болсон!!! Мал эмнэлэг гэдэг хар ухаанаар хийдэг ажил биш шүү!!!

Avatar

Зочин 2026-01-09 202.55.188.94

хот суурин орчмын үнээтэй айлуудад байнга очиж элдэв тарилга вакцин шахахаа зогсоогоосой гэж гээд нэг малчин аргаа барж бсан. . хэтэрхий их хийдэг тарилгаас чинь болоод иргэд дам хохирч өвддөг гэдгийг мэддэг баймаар

Avatar

Нэргүй 2026-01-09 172.56.2.46

Малын эмч нар малаасаа дор МАЛНУУД !!! Хэн та нарыг төр бараадаад турж үх гэсийм, өөрснөө унхиагүй урагшгүй дээ л тэр !!! Салбартаа хувьчлал хэрэгжүүлээд, өөрсдөө зах зээлийн зарчмаар хөдөлмөрлөөд амьдралаа ч, салба раа ч аваад явж чадахгүй бгаа бол хохь чинь ээ !!!
Битгий маанагтаж нийгмийн шаар, амьтны доог болгооч, өөрсдийгөө, шившгийн малнууд аа !!!

Avatar

Нэргүй 2026-01-09 66.181.177.143

Архангайн нэг архичин биеэ тоосон заваан авгай дарга байсан хэвээрээ юү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж