ЭМДС-аас 590 гаруй төрлийн эмийн хөнгөлт үзүүлж байна

ЭМДС-аас 590 гаруй төрлийн эмийн хөнгөлт үзүүлж байна

ЭМДС-аас 590 гаруй төрлийн эмийн хөнгөлт үзүүлж байна

Эрүүл мэндийн салбарын багц хуулийн нэмэлт өөрчлөлт, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.6, 14.9.10 дахь заалтуудыг тус тус үндэслэн Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг шинэчлэн баталсан байдаг. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмийн үнийн хөнгөлөлтийн жорыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч бичиж олгож байгаа. Ингэснээр иргэд боломжтой үедээ эм тариаг эрүүл мэндийн даатгалаараа хөнгөлөлттэй үнэхээр авах боломжтой.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны долдугаар сарын 4-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор 590 гаруй төрлийн эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас дамжуулан хөнгөлөлттэй авах зохицуулалт хэрэгжиж байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас 159 гаруй ерөнхий нэршлийн болон 651 худалдааны нэршлийн эмэнд 30-70 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр жагсаалтаа шинэчлэн баталсан.

Улсын хэмжээнд өнгөрөгч онуудад бүх шатлалын эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хөнгөлөлттэй эмийн 438,095 жор цахимаар бичсэнээс 47 хувь нь даралт бууруулах эм эзэлжээ.  Харин эмийн сангаас авсан эмийн тоо ойролцоогоор 368,035 байгаа аж. Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээний шинэчилсэн "жагсаалт"-ыг хүргэж байна.

Цахим жороор хамгийн олон бичигдсэн эмүүдийг дурдвал,

  • Даралт бууруулах 47 хувь
  • Цус шингэлэх эм 10 хувь
  • Тархины үйл ажиллагаа сэргээх эм 9 хувь
  • Цөс шингэлэх эм 9 хувь
  • Ходоодны хүчил бууруулах эм 9 хувь
  • Зүрхний цусан хангамж сайжруулах эм 9 хувь
  • Өвдөлт намдаах эм 7 хувийг эзэлж байгаа аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2026-01-09 66.181.191.42

Юу ч үлдээлгүй цөлмөсөн сангаас ямар балууных нь хөнгөлөлт үзүүлдэг юм. Эмнэлэгт үзүүлэх, хэвтэхэд бүх зүйлийг өвчтөн өөрөө төлж байна. Чадахгүй бол үх л гэж байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж