“Төрийн компаниудын өмч хувьчлал амжилтгүй болох нь тодорхой байна”

“Төрийн компаниудын өмч хувьчлал амжилтгүй болох нь тодорхой байна”

“Төрийн компаниудын өмч хувьчлал амжилтгүй болох нь тодорхой байна”

Эдийн засагч, хөрөнгө оруулалтын зөвлөх А.Цагаанхүүтэй 2026 оны эдийн засгийн төлөв байдлын талаар ярилцлаа.


-Монгол Улс шинэ оноо эдийн засгийн хувьд хүндхэн нөхцөл байдалтайгаар угтлаа. Оны эхнээс л улсын төсөв тодотгох асуудлыг хөндөж байна. Таны хувьд 2026 оны улсын төсөв болоод эдийн засгийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэ оны улсын төсвийг ярихын тулд 2025 оны төсвийг дүгнэх нь зүйтэй байх. Өнгөрсөн 2025 оны эдийн засгийн нөхцөл байдал маш муу байлаа. Төсвийн орлогоо хэт өндрөөр төлөвлөсний улмаас он гараад л улсын төсөв тодотгох тухай ярьж эхэллээ. Тодруулбал, тонн тутмын нүүрсний үнээ 90 орчим ам.доллараар төсөөлж байсан бол өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд 70 ам.доллар хүртэл буурсан байна. Үүний улмаас, оны төгсгөлд улсын төсөв тасрах хүртэл гажуудал гарлаа. Парламентын гишүүд сандал суудлаа хадгалж үлдэхийн тулд энэ оны улсын төсвийг огт хэлэлцэлгүй ажлын сүүлийн долоо хоногт амжиж баталсан төдий боллоо. Улсын төсөв батлахтай зэрэгцээд тодотгол хийх шаардлагатай гэдэг асуудал ч хөндөгдөж байв. Харин энэ оны улсын төсвийг ярихдаа гадаад болон дотоод нөхцөл байдлаар нь ангилж тайлбарлая.

Ер нь дэлхийн геополитикт таамаглахад бэрх нөхцөл байдал үүсч байна. Энэ нь Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?

Гадаад нөхцөл байдлын хувьд, 2026 он гараад л дэлхий даяар бужигналаа. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэртэй холбоотой “шок”-ууд дэлхий даяар ойрын хэдэн жилдээ үргэлжлэх нь тодорхой байна. Олон улсын зах зээл дээр зэсийн үнэ 9100 ам.доллар, алтны үнэ 4000-5000 ам.доллар, нүүрсний үнэ 70 ам.доллартай байна. Монголын эрх баригчид нүүрсний үнийг 80 ам.доллараар төлөвлөсөн.

Миний хувьд, улсын төсвийг бодохдоо ганцхан нүүрсний үнэ гэхгүйгээр Монгол Улсад хэрэгтэй бараа таваарын үнийг онцолж хардаг. Монголчууд, нүүрсний үнэд их ач холбогдол өгдөг ч үнэндээ, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эсвэл Ерөнхий сайд Г.Занданшатар авч хэлэлцэхээр олон улсын нүүрсний зах зээлийн үнэд нөлөөлөл орж, өөрчлөх боломж огт байхгүй. Монгол Улс дэлхийн нүүрсний зах зээлийн 1 хувьд ч хүрэхгүй нийлүүлэлтийг хийдэг.

Өөр зүйлс дээр жишээлэхэд, Монгол Улс хуурай сүүний хэрэглээнийхээ 60-70 хувийг импортоор оруулж ирдэг. Олон улсын зах зээл дээр хуурай сүүний үнэ 2564 ам.долларын үнэтэй байна. Энэ нь дотооддоо үйлдвэрлэж буй шингэн сүүний үнээс даруй 25 хувиар хямд байгаа юм. Элсэн чихэр гэхэд олон улсын зах зээл дээр 500-600 ам.долларт хэлбэлздэг бол одоо 427 ам.доллар буюу дундаж үнээсээ буурсан.

Мөн дэлхийн бүх түүхий эд, материалыг хэмждэг газрын тосны үнэ олон улсын зах зээл дээр тогтворжиж, 55-60 ам.долларт хэлбэлзэж байна. Газрын тосны үнэ цар тахлын үеэр 70-80 ам.долларт хүрч байлаа.

Би яагаад энийг яриад байна вэ гэхээр дэлхий дахинаа цар тахал, дайны үед түүхий эд, материалын өндөр ашигтай байсан бол Монгол Улс нийлүүлэлтээ сайн хийж чадаагүй, маш муу ажилласан. Дэлхийд болж буй тогтворгүй байдлын үед олдсон  боломжийг ашиглан бид нийлүүлэлтээ ихэсгэж чадаагүй. Шалтгаан нь шийдвэргүй байдал, дотоодын улс төрийн маргаан, хил холболт зэрэг асуудлаас боллоо.

Эргээд манай зах зээл дээр түүхий эдийн үнэ тогтворжих гэхээр нэгэнт хожимдсон бага үнэтэй /нүүрсний/ экспортоос улбаалж, борлуулалтын орлого багасч байна. Мөн дэлхий даяар ам.долларын инфляци өндөр хэвээр байна. Монгол Улсын хувьд эдийн засгийн маш их алдагдалтай байсаар байна.

Ер нь, дэлхийн геополитикийн нөхцөл байдал Монгол Улсын эдийн засаг, ард иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг талаас нь асуудалд хандахгүй, бүх зүйлд хожимдож хариу үйлдэл үзүүлж байгаа нь өнөөгийн муудсан эдийн засгийн байдлын нэг гол шалтгаан болж байна.

Тэгэхээр Монгол Улсын хувьд, одоо ганц үлдсэн гарц нь төсвийн зардлаа танаж, эдийн засгийн хүндрэлээсээ гарах л шийдэл байна. Ганцхан нүүрсний орлогод найдаж, ирээдүйгээ төсөөлөн улсын төсвөө баталж байгаа нь маш буруу. Тэрний оронд улсын төсвийн зардал болон зарцуулалтдаа илүүтэй анхаарч ажиллах ёстой.

-Харин дотоод нөхцөл байдлын хувьд?

Монгол Улс 2026 онд 36 их наяд төгрөгийн орлого олно гэж анх төлөвлөсөн. Гэтэл хамгийн хэцүү асуудал нь 2026 оны улсын төсвийн зардал нь 33 их наяд орчим гэж гарна гэж төсөвлөсөн байна.

Мэдээж энэ тоо нүүрсний үнэтэй шууд холбоотой. Засгийн газраас анх нүүрсний үнээ тонн тутмыг 80 ам.долараар төсөөлсөн боловч олон улсын зах зээл дээр 70-75 ам.доллар байна. Бид нүүрсний үнийг тогтоох, эсвэл үнэд нөлөөлөх боломжгүй гэдгээ ой тоондоо ортол санах хэрэгтэй. Бид улсын төсвийн орлогыг огт хянаж чадахгүй. Харин 33 их наяд төгрөгийн зарлагаа хянаж, зохицуулах л бүрэн боломжтой.

Өнгөрсөн 2024 онд 29.5 их наядын зардал баталж байсан бол энэ жил 33.4 их наяд төгрөг буюу 4 их наядаар зардал өссөн. Бид цалин тэтгэвэр, нийгмийн халамжийн зардлыг бууруулах боломжгүй. Яагаад гэвэл төгрөгийн ханш маш их унаж байна. Энэ үед бид цалингийн зардлаа аль болох нэмнэ үү гэхээс буулгах боломжгүй. Шинэ оны эхнээс багш нарын цалин 50 хувь, эмч нарын цалин 30 хувиар нэмэгдлээ. Энэ бол маш зөв шийдвэр. Тэгэхээр дээр дурдсанчлан, манай улсын хувьд үлдсэн цорын ганц гарц нь төсвийнхөө зардлаа танаж, эдийн засгийн хүндрэлээсээ гарах л шийдэл байна.

Засгийн газраас ирэх гурван жил төрийн өмчит олон компаниудын хувьцааг биржээр дамжуулж зарахаар УИХ-д тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг намрын чуулганаар хэлэлцэж байгаад завсарлалаа. Нэг хэсэг нь төр өмчүүдээ хувьчлах ёстой гэсэн байр суурьтай байгаа бол нөгөө хэсэг нь 1990-ээд оны өмч хувьчлалын алдаагаа давтах вий гэсэн болгоомжлол байна. Энэ асуудалд таны байр суурийг сонсох гэсэн юм?

Засгийн газраас 18 төрийн өмчит компанийг хувьчлах асуудлыг тавьж байна. Миний хувьд, төрийн хамгийн сайн менежмент хийж чадах зүйл бол төрийн өмчит компаниудын зардлыг бууруулах гэж харж байгаа. Данхар бүтэцтэй, ашиггүй төрийн өмчит компаниудыг цэгцлэх бодлого нь зөв ч хэрэгжүүлж байгаа арга нь буруу хэвээр байсаар байна. Үүнтэй холбоотой хэд хэдэн тайлбарыг жишээгээр хэлье:

Нэгдүгээрт, эдийн засгийн суурь нөхцөл байдлаа харахаар, Монголбанкны бодлогын хүү 12 хувьтай, арилжааны банкуудын зээлийн хүү 22-23 хувьтай байна. Үүний улмаас арилжааны банкууд хадгаламжийн нөөцөө ихээхэн нэмэгдүүлээд байгаа юм.

Өнөөдөр арилжааны банкуудад хадгаламж эзэмшигчдийн 40 их наяд төгрөгийн нөөц байна.

Нөгөөтэйгүүр, хөрөнгийн биржээр дамжуулан 18 төрийн өмчит компанийг хувьчилна гэдгээ албан тушаалтнууд мэдээлж байгаа. Гэтэл хөрөнгийн зах зээл ердөө 13 их наяд төгрөг орчим байна. Эндээс юу харж болох вэ гэхээр, хадгаламж эзэмшигчид хөрөнгийн зах зээлд итгэл алдарсан, хөрөнгийн зах зээлийн хөрвах чадвар буурсан байгааг илтгэж байна.

Хоёрдугаарт, "Эрдэнэс Тавантолгой"-гоос бидэнд ногдол ашиг хэлбэрээр тараадаг 1072 хувьцааг санхүүгийн цэвэр ашгаасаа бус борлуулалтын орлогоосоо тарааж өгдөг. Энэ бол бодит ногдол ашиг биш. Ногдол ашиг гэдэг чинь борлуулалтаа хийж, зардлаа хасаад, хөрөнгө оруулалтын зардлаа нөхөөд цэвэр ашгаа хувьцаа эзэмшигчдэдээ тараахыг хэлнэ. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” компаниас зардал хэлбэрээр ард иргэдэд бэлэн мөнгө тарааж өгч байна. Эргээд энэ нь инфляци өсч, мөнгөний ханш унах гол шалтгаан болоод байна.

Гуравдугаарт, сүүлийн таван жилийн байдлыг харвал, хувийн болон төрийн өмчит компаниудын хийсэн ихэнхи IPO анх зарласан үнээс буурсан. Төрийн банк олон нийтэд нэгж хувьцаагаа 590 төгрөгөөр санал болгож 22 тэрбум татан төвлөрүүлсэн. Гэтэл өнөөдөр Төрийн банкны нэгж хувьцаа 21.2 хувиар буурч 465 төгрөг болсон байна. Энэ зөвхөн эхлэл юм. Ганцхан “Хаан” банкны IPO зарласан үнээс  ашигтай байж ногдол ашиг өндөр тараах хүлээлттэй байна.

Тэгэхээр хадгаламжийн хүү 16-18 хувь, зээлийн хүү 23 хувьтай байхад жижиг хувьцаа эзэмшигчид ихээхэн хохирч байна.

Дөрөвдүгээрт, миний хамгийн их санаа зовж байгаа асуудал бол хууль эрх зүйн орчин бүрдүүлээгүй байж хувьчлал хийвэл төрийн өмчийн компаниудын үнэлгээ маш муудна. Хувийн салбарынхан төрийн өмчийн компаниудын хувьчлалд оролцохдоо 10-20 хувьд орох сонирхол бага. Шалтгаан нь, одоогийн байгаа компанийн тухай хуулиар жижиг хувьцаа эзэмшигчид 10-20 хувийг эзэмшээд компанийн менежмент, стратегийн шийдвэрт оролцох ямар ч боломжгүй. Төрийн өмч хувьчлалын 20-30 хувьд оролцлоо гэж бодоход төрөөс улс төрийн томилгоогоор захирлуудыг нь томилдог. Үүнийг өөрчлөхийн тулд Хувийн компаниудын тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиас гадна төрийн өмчит компаниудын өмч хувьчлалын хууль эрх зүйн орчныг өөрчлөх шаардлагатай. Энэ мэт хууль эрх зүйн байдал, менежмент шинэчлэл хийгдэхгүй бол төрийн өмч хувьчлалд хэн ч оролцохгүй.

Хуучны замналаар мөнгөтэй олигархууд хямдруулсан дүнгээр хувьчилж аваад эрх мэдлийг нэгээс нөгөөд шилжүүлдэг муу жишиг л үргэлжилнэ.

Эцэст нь, төрийн өмчит компаниуд ашиггүй 30 ажил ажиллаж, төр өндөр зардалтай байх гол шалтгаан болж байна. Бид өнөөдөр ашигтай салбараасаа эхлээд хувьчлах ёстой юм биш үү. Төрийн компаниа сонгохоосоо өмнө салбараа сонгох шаардлагатай. Мөн нэг дор 18 төрийн өмчийн компанийг хувьчилъя гэсэн ч энэ хэмжээний зах зээл бодитоор байхгүй байна. Зах зээл дээр нийлүүлэлтийн илүүдэл болбол бараа бүтээгдэхүүний үнэ унадаг. Тэгэхээр Засгийн газрын төрийн өмчийн компаниудын хувьчлал анхнаасаа амжилтгүй болох нь тодорхой байна.

Монгол Улс сүүлийн таван жилийн хугацаанд GDP ханш 5000-6500 ам.доллар дээр гацлаа.

Гадуур орон сууц, үл хөдлөхийн үнэ нэмэгдсэн мэт байгаа боловч нэг м.2-ын үнэ 1000-1200 ам.доллар дээр сүүлийн 10 жил байлаа. Тэгэхээр, иргэдийн хамгийн том хөрөнгө үнэ цэнийн хувьд өсөхгүй байна гэдэг чинь монголчуудад бодитоор ногдох хөрөнгөний үр өгөөж нь огт өсөхгүй байна гэсэн үг. Ингээд харахад, монголчууд 1990 оноос хойш өмч хувьчлалыг цэнхэр, ягаан тасалбараар хийсэн. Төр үндсэндээ гурван шаттай өмч хувьчлалыг хийсэн ч бүгдэд нь алдаж, эдийн засгаа удаа дараа хохироож төр өмчөө үнэгүйдүүлсэн байдаг. Монгол Улсын түүхэнд өмч хувьчлалыг зөв хийсэн тохиолдол одоогоор байхгүй байна. Мөн энэ үйлдэл дахин давтагдах аюул ирээд байгааг ард иргэдэд анхааруулах зайлшгүй шаардлага байна.

"ИРГЭДИЙН САНХҮҮГИЙН ЧАДВАР 60-70 ХУВЬТАЙ МАШ МУУДСАН"

-Нөгөө талд ард түмний амьдрал хэцүү байна. Айл өрх бүр банкны зээлээс гадна ББСБ -аас авсан аппликейшны зээлтэй, өндөр хүү төлж байна. Энэ мөнгө хүүлэлтийг зохицуулах хууль ч Монголд алга. Таны хувьд ямар гарц шийдэл байна гэж харж байна вэ?

-Зээлийн хүү 23 хувьтай, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ жилдээ 20 орчим хувиар нэмэгдэж байгаа. Гэтэл инфляцийн түвшинг албаныхан 7-8 хувьтай гэж ярьж байна. Энэ бол бодит амьдралтай харьцуулахад хоёр дахин зөрүүтэй тоо. Тэгэхээр Сангийн яамныхан бодит амьдралтай танилцаж, бараа бүтээгдэхүүний үнээ харьцуулж үзээч ээ. 

Зөвхөн “Хаан” банк 2025 онд гэхэд л нийт 14 орчим их наяд төгрөгийн зээл олгосон байна. Гэтэл манай хөрөнгийн зах зээл 13 их наяд төгрөг буюу ганцхан банкны зээлтэй ойролцоо байх жишээтэй.

Дээрээс нь банк бус санхүүгийн байгууллагууд нийт арилжааны банкуудын зээлийн гуравны хоёрыг эзэлж байна. Иргэд банк бус санхүүгийн байгууллагын гурван хувийн хүүтэй зээл авна гэдэг чинь жилийн 35-40 хувийн зээл авч байна гэсэн үг.

Тиймээс иргэдийн санхүүгийн чадвар 60-70 хувьтай маш муудсан байна. Банк бус санхүүгийн байгууллагын араас аппликейшны зээл орж байна. Ер нь нийт зээлдэгчдийн гуравны хоёр нь өндөр хүүнд дарамтлуулж байгаа нь бид маш хүнд байдалтай амьдарч байгааг харуулж байна. Таны энэ асуултад шийдэл хэлэхэд маш бэрх. Учир нь, иргэдийн амьдрал тартагтаа тулчихсан хүнд байхад “өмч хувьчлал” нэрээр иргэдээс дахин хөрөнгө татан төвлөрүүлэх гэж байгаа нь эдийн засгийн мөчлөгийн хувьд туйлын оновчгүй шийдэл л гэж хэлнэ. Харин, иргэдийн хувьд санхүүгийн мэдлэгээ дээшлүүлж өндөр хүүтэй зээлээ танах байдлаар зохицуулалт хийх хэрэгцээ шаардлага байна.

-Засгийн газар энэ онд нэг тэрбум ам.доллар хүртэл гадаад бонд гаргана. Түүгээр улсын төсвийн алдагдал хийгээд өр төлбөрийн асуудлаа зохицуулна гэж байгаа, чадах болов уу?

-Төр өрийн менежмент дээрээ ажиллах хэрэгтэй. Эхний алхам бол өрийг дахин нэмэгдүүлэхгүй байх. Гэтэл миний сонссоноор НЗДТГ өнгөрсөн жил 500 сая ам.долларын бонд босгож, Монголбанкинд хадгалуулсан. Үүний цаана Монгол Улсын өр нэмэгдэж, хүү давхар бодогдож байгаа. Тэгэхээр Засгийн газар тухайн төсөлдөө зориулсан бондоо шууд босгооч ээ. Илүүдэл мөнгөө дотооддоо менежмент хийгээч ээ. Бид дангаараа өр тавихаасаа илүү гадаадын компанитай  хамтран бонд босговол зээлжих зэрэглэл ч сайжирч хүүгийн түвшин буурна. Өрийн менежмент маш чухал. Энэ асуудалдаа анхаарахгүй бол Монголын эдийн засагт дефолт болоход маш ойрхон байна.

Монгол Улс ДНБ-ийн 45 хувьтай тэнцэх хэмжээний өртэй боллоо.

Арилжааны банкууд иргэдэд зээл олгохдоо өр, орлогын харьцааг 30/70 хувьтай байх шаардлагыг тавьж байгаа бол Монгол Улсын хувьд энэ харьцаа 45/55 хувьтай байгаа нь маш эрсдэлтэй байдалд хүрснийг илтгэнэ. Тиймээс нэмж бонд босгохоос илүүтэй одоо байгаа төсвийн менежмент хийж, зарцуулалтаа зөв хийх хэрэгтэй. Саяхан 2025 оны төгсгөлд, Монголбанкнаас гадаад валютын нөөц долоон тэрбум ам.долларын нөөцтэй болсон гэж мэдээлсэн. Энэ бол ашиг орлого хийж, олсон нөөц биш юм. Энэ бол бондуудынхаа өрийг цуглуулаад, банкиндаа хадгалсан байдлаа “гадаад валютын нөөцтэй боллоо” гэж ташаа ойлголт түгээгээд байгаа байдал юм. Хэрэвзээ, тийм бол валютын ханш буурах ёстой. Гэтэл, энэ нөөц гээд байгаа нь мөнгөний муу менежмент, манай улсын өр юм.

Манай улсын нийт өр өнөөдрийн байдлаар 33 их наяд төгрөг хүрээд байна. Гэтэл улсын төсвийн урсгал зардал нь мөн 33 их наяд төгрөг гэж төсөвлөгдсөн. Хүн чинь орлогоосоо хэтэрсэн зарлага гаргавал хэцүү шүү дээ. Улсын эдийн засаг бол маш хүнд байдалтай байна гэдгийг олонтаа хэлж байна. Яагаад энэ өндөр зардалтай байна вэ гэхээр төрийн өмчит компаниудын цалингийн зардал, үр ашиггүй зардлууд багтаж байна. Харин, Засгийн газраас зарласан 14 мега төсөл бол бодлогын хувьд маш зөв. Жишээлбэл, Газрын тос боловсруулах үйлдвэр гэхэд, анхны төсвөөсөө 2-3 дахин нэмэгдсэн. Томоохон бүтээн байгуулалтын хугацаа нь хоёр дахин сунгагдсан

Азийн орнууд газрын тосоо “SHELL”-тэй хамтран нийлүүлж байна. Монгол Улс яагаад тэр компанитай хамтран газрын тосны асуудлаа шийдэж болдоггүй юм бэ.

Гадаадын хөрөнгө оруулагчид нь уурхай, үйлдвэрээ Монгол Улсад бариад, бүтээгдэхүүнээ нийлүүлж болно. Бид өмнө нь ганц газрын тосны цооног ухаж үзээгүй байж хэрхэн олон тэрбум ам.долларын өртөгтэй төслийг хийх ёстой вэ. Тэгэхээр 14 мега төсөл дээрээ гадаадын хөрөнгө оруулалтыг оруулах ёстой. Улсын төсвөөр эдгээр мега төслөө хийвэл улсын төсөвт дарамт ирж, төслийн чанар улам муудна. Үүнээс гарах гаргалгаа бол Жижиг, дунд хувьцаа эзэмшигчдийг хамгаалах тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Төрийн өмчит компаниудын тухай хууль дээр ажиллах ёстой. Жинхэнэ ард түмэн жижиг, дунд хувьцаа эзэмшигчид байдаг. Тэдний эрх ашгийг хамгаалахгүйгээр төрийн өмчийг хувьчилна гэж байхгүй. Үүнээс гадна орлогын багцаа тэлэхийн тулд газрын ховор элемент, уран, алт, мөнгө, жонш г.м бусад бүтээгдэхүүнүүдийн олборлолтоо нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Эцэст нь хэлэхэд хувь хүн ч бай, улс ч орон ч бай мөнгөө зөв зарцуулж сурах нь олохоосоо илүү чухал байна.

-Цаг гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Investment Offer 2026-01-12 102.211.97.65

ОНЛАЙН АРИЛЖААНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

ӨНӨӨДӨР бидэнтэй хамт хөрөнгө оруулалт хийж, хөрөнгө оруулалтынхаа гурав дахин ихийг буцаан аваарай, 72 цагийн дотор хурдан ашиг олоорой

20 долларын хөрөнгө оруулалт x 72 цагийн дотор 60 долларын ашиг олоорой
50 долларын хөрөнгө оруулалт x 72 цагийн дотор 500 долларын ашиг олоорой
100 долларын хөрөнгө оруулалт x 72 цагийн дотор 400 долларын ашиг олоорой
200 долларын хөрөнгө оруулалт x 72 цагийн дотор 800 долларын ашиг олоорой
500 долларын хөрөнгө оруулалт x 72

Avatar

World Press 2026-01-12 102.211.97.65

Харуулах боломжгүй.

Avatar

Archaagui erchuud olon boljde 2026-01-12 66.181.181.104

manai ajliin emegteig 2 huuhediin hamt hayj yvsn zaluu mon shiv uur huuhen dagaj yvchad odoo zuvluh ntr jihshig

Avatar

Х 2026-01-12 202.9.46.208

зээл их аваад байгаа нь хүний ухамсартай холбоотой.мөнгө төгрөгөө буруу зарцуулж бна.нэг нэгийгээ дуурайж зээлээр машин авч унаж бна.онц хэрэгцээгүй юманд зээл авах жишээний гутал хувцас баяр тэмдэглэх гэх мэт.хуримтлал үүсгэх талаар ойлголт бараг л байхгүй.цалин бага учраас хуримтлуулж чадахгүй гэсэн буруу ойлголттой.

Avatar

Нэргүй 2026-01-12 51.159.111.51

ert

Avatar

Нэргүй 2026-01-12 66.181.183.47

0000

Avatar

Нэргүй 2026-01-12 66.181.190.182

orlogo olohoos iluu zartsuulj surah n chuhal. taalagdaw.

Avatar

Нэргүй 2026-01-12 66.181.190.182

уншихаар ойлгогдоод байна, зарим ярилцлага наддаа юм уу хүндээ юм уу ойлгогдоггүй шт ээ., баярлала

Avatar

News.mn мэргэжлийн редакц мөн үү 2026-01-12 66.181.183.47

News.mn-ийг мэргэжлийн редакц гэж хэлэхэд хэцүү болжээ. Эдийн засагчийн ямар ч дипломгүй, мэргэжлийн ганц ч нийтлэл байхгүй хүнтэй ийм чухал сэдвээр ярилцах нь зөв юм уу?

Avatar

Нэргүй 2026-01-12 66.181.190.182

yadaj ner usaa bichcheed iim comment bichij surah heregteiiii

Avatar

Zochin 2026-01-12 202.126.89.125

Hi

Avatar

Нэргүй 2026-01-12 202.70.43.34

Хн, Энэ этгээд Төр Талын хүн бнооо хахахаха

Avatar

Нэргүй 2026-01-12 66.181.190.182

yaj medjaan

Avatar

Нэргүй 2026-01-12 66.181.181.104

Үнэн байдлыг зөв дүгнэж хэллээ төрийн зардал дарга тэжээсээр бид дээшлэхгүй дороо эргээд одоо уруудахнээ

Avatar

зочин 2026-01-12 59.153.115.165

…аль намын нөхөр юм болдоо??..улс орны асуудлын талаар ийм дүгнэлт хийх чинь харъяа намуудын хамт олны төлөвлөлт л муу байгаа шүү дээ..тэгээд хуралдаа суудаггүй чинь гай улс оронд ямараар нөлөөлөхнийг эрх биш таамаглах биз? Тиймээс төр засагтаа нэмэр болохгүй юм бол түмэн олонд тэнэгээ. бүү гайхуул..

Avatar

Судлаач иргэн 2026-01-12 202.126.90.41

сайн эдийн засагийн боловсрол сайтай логиктой ярьдаг залуу байна.. харамсалтай нь коммунист диктатортой улсад эдийн засгийн хууль хэрэгждэггүй..коммунист догма популизм тархи угаалтаар нуусан хулгай дээрэм явагддаг..топ улс төрчид олон тэрбум долларыг улсаас хулгайлж байгаа..тэд барууны том компаны эздээс ч илүү баян тансаг байдаг..Тиймээс манай топ улс төрчид, нэр цуутай луйварчид хулгайчдыг барууны хоригт хамруулах талаар иргэд ярьж эхэлсэн нь зөв л юм байгаам..

Avatar

Зочин 2026-01-12 59.153.115.139

Хувьчилсан компанийг хувьчилж авсан хүнээр удирдуулахгүй л бол хувьчлал ямар ч үр дүнгүй болно гэдгээ эрхбиш мэдэж байгаа л байх даа

Avatar

Нэргүй 2026-01-12 103.57.94.243

Хувьчилаад хэрэггүй ээ. Буруу гарт орчихоно. Харин маш сайн хөндөнгийн хяналт тогтоох хэрэгтэй. Төсөв бүрдүүлэх эх үүсвэргүй болно.

Avatar

Нэргүй 2026-01-12 202.55.188.45

салбарын зөвлөх гэнэ үү? аймаар гар байна, салбараар нь зөвлөдөг ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж