Өмнөд Солонгосын Ерөнхий сайдын Тамгын газрын ахлах албан тушаалтнууд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон тус улсын засгийн газрыг шүүмжилсэн жагсаалд оролцсон байна. Уг жагсаалын гол тэргүүлэгч нь засгийн газрын хорооны дарга Пак Сок Ун байв. Тэрбээр Даваа гаригт (2026.01.05) Сөүл дэх АНУ-ын Элчин сайдын яамны өмнө болсон жагсаалд оролцож, Венесуэлийн удирдагч Николас Мадуро болон түүний эхнэрийг баривчлах зорилготой цэргийн ажиллагааг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна.
Жагсаалын үеэр Пак АНУ-ын Ерөнхийлөгч Трамп болон тус улсын засгийн газрыг хатуу шүүмжилж, цэргийн ажиллагааг “хүчирхийллийн гэмт хэрэг” хэмээн нэрлэжээ.
Мөн АНУ-ыг хүний амь хөнөөсөн гэж буруутгасан байна. Жагсагчид уг ажиллагаа олон улсын хуулийг зөрчсөн гэж үзэн, Мадурог нэн даруй суллахыг шаардсан. Түүнчлэн Бямба гаригт Гванхвамүн талбайн ойролцоо илүү том жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.
Пак нь Ерөнхий сайдад ардчилал, Солонгос хоорондын харилцаа, боловсролын шинэчлэл зэрэг асуудлаар зөвлөгөө өгдөг “Нийгмийн томоохон шинэчлэлийн хороо”-ны дарга тул түүний үйлдэл Ерөнхий сайдын Тамгын газарт таагүй байдал үүсгээд байна. Нэгэн ахлах албан тушаалтан хэлэхдээ, хэрэв тэр зүгээр нэг гишүүн байсан бол асуудал бага байх байсан, харин даргын хувьд ноцтой гэжээ. Засгийн газрын албаныхан уг асуудлыг Ерөнхий сайд болон удирдлагууд мэдэж байгаа бөгөөд ойрын хугацаанд Пакын талаар хэлэлцэж магадгүй гэж мэдэгджээ. Одоогийн байдлаар түүний эсрэг албан ёсны арга хэмжээ аваагүй байгаа юм.
Зарим хуульчид засгийн газрын хорооны дарга улс төрийн маргаантай жагсаалыг удирдан зохион байгуулах нь хуульд заасан шударга, төвийг сахисан үйл ажиллагааны зарчмыг зөрчиж болзошгүй гэж анхааруулжээ.
Пак Сок Ун нь Өмнөд Солонгост нэр хүндтэй, улсын хөгжил дэвшлийг уриалдаг идэвхтэн юм. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд тэрбээр Иракт цэрэг илгээх, АНУ-ын пуужингийн хамгаалалтын систем, тус улстай чөлөөт худалдааны хэлэлцээ байгуулах зэрэг асуудлыг эрс эсэргүүцэж ирсэн. Мөн Үндэсний аюулгүй байдлын хуулийг цуцлах зэрэг олон томоохон хөдөлгөөнд оролцож иржээ. Пакын АНУ-ын эсрэг байр суурь нь Венесуэлийн асуудалд болгоомжтой ханддаг Өмнөд Солонгосын засгийн газрын албан ёсны байр суурьтай зөрчилдөж байна.
Өмнөд Солонгосын хувьд Венесуэлд яриа хэлэлцээний замаар тогтвортой байдал тогтохыг хүсэж байгаагаа илэрхийлж, АНУ-ыг шууд шүүмжлээгүй юм. Үүнээс гадна, Өмнөд Солонгосын эрх баригч Ардчилсан намын 68 гишүүн Венесуэлд хүч хэрэглэсэн явдал нь олон улсын энх тайван, тогтвортой байдалд аюул учруулж болзошгүй хэмээн гүнзгий санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.
3,595.72





















































Нэргүй 2026-01-09 27.123.212.86
Өмнөд Солонгос мундаг юмаа.
АНУ илт буруу зүйл хийгээд байхад нөгөө мундаг ардчилсан улсууд Европ., япон , америк хаана байнаа.
Нэргүй 2026-01-09 103.229.120.180
АНУ.н буруу шүү дээ.Боолууд нь өрвөлзөөд босоод ирлээ дээ.
Нэргүй 2026-01-09 59.153.112.164
Зөв л шаардлагууд гаргасан байна. Өнөөдөр Венесуэлийн ерөнхийлөгчийг эх оронд нь хүч түрэн баривчиллаа, маргааш өөр бас нэг улсын, тэгээд хэзээ нэгэн цагт Монголын ерөнхийлөгчийг ингээд баривчилвал яах вэ??? Тэнэг биш л бол бодоод үз
Зочин 2026-01-09 103.57.94.190
ИРГЭНИЙХЭЭ ХУВЬД ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ НЬ АЛЬ Ч УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАР ОЛГОГДСОН ХҮНИЙ САЛШГҮЙ ЭРХ