“УБТЗ” ХНН шинэ цэцэрлэг барьж ашиглалтад орууллаа

“УБТЗ” ХНН шинэ цэцэрлэг барьж ашиглалтад орууллаа

“УБТЗ” ХНН шинэ цэцэрлэг барьж ашиглалтад орууллаа

Шинэ оны босгон дээр УБТЗ-ын Хүүхдийн секторын харъяа Улсын тэргүүний “Ган зам” 179-р цэцэрлэг шинэ байрандаа нүүн орсон. Тус цэцэрлэг шинэ байртай болсноор сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмж дээшлэх нөхцөл боломж бүрдэж байгаа юм. Урд нь тус цэцэрлэг 125 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох хүчин чадалтай байсан бол шинэ байртай болсноор 200 хүүхдийг хамран сургах боломжтой болжээ. Мөн тус цэцэрлэгийг барихдаа MNS 6558 стандартын дагуу хүүхдийн сурч хөгжих эрүүл, аюулгүй таатай орчинг бүрдүүлсэн байна. Тус цэцэрлэгийн  нэг онцлог давуу тал нь усан бассейнтай юм.

Тус цэцэрлэгт УБТЗ-ын ажилтнуудаас гадна Баянгол дүүргийн 2-р хорооны хүүхдүүд хамрагдах боломж нэмэгдэж байна.

“Ган зам” цэцэрлэгийн шинэ барилгыг “УБТЗ” ХНН өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж барьжээ. “Улаанбаатар төмөр зам” ХНН нь 16 мянган төмөр замчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх ажлын хүрээнд нийслэл, аймаг орон нутаг дахь өөрийн харьяаны 27 цэцэрлэгээрээ дамжуулан төмөр замчдынхаа хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролыг олгодог юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж