Сүүлийн жилүүдэд цахим орчин хөгжихийн хэрээр үүнийг дагаад гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаагийн нэг нь залилах гэмт хэрэг. Холбогдох байгууллагууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сануулж, анхааруулсаар байтал иргэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсоор байгаа юм. Залилах гэмт хэрэг маш олон төрлөөр үйлдэгдэж байгаа бөгөөд залилагчдын арга илүү нарийн болж, арга хэлбэрээ өөрчилсөөр байгааг албаныхан хэлж байгаа юм. 2024 онд бараа үйлчилгээ захиалах гэх үйлдлийн аргаар 2985 иргэн залилуулж байсан бол 2025 онд энэ тоо 3654 болж өссөн байна. Тэгвэл телеграммаар даалгавар биелүүлээд мөнгөө өсгө гэх аргаар 2024 онд 75 хүн залилуулж байсан бол энэ онд 767 иргэн залилуулжээ. Энэ мэт иргэдийн банкны мэдээллийг хуулах, цахимаар даалгавар биелүүлэх, ажилд авна, сургуульд оруулна, виз гаргана, байр орон сууц түрээслүүлнэ зэрэг залилангийн төрөл их байсан бол сүүлийн үед цахим орчинд тэр дундаа фейсбүүк платформд хусдаг сугалаа, үнэт чулууны сугалаа гэх нэрийдлээр шууд дамжуулалт зохион байгуулж, иргэдийг залилах гэмт хэрэг нэмэгдэж байна.
Тухайлбал, иргэн Т "Монгол баялаг" гэх пэйж хуудсаар шууд дамжуулж буй хусдаг сугалаанд 50,000 төгрөгөөр оролцсон байгаа юм. Улмаар улаан, цэнхэр гэсэн хоёр өнгийн картын цэнхэр өнгөтэйг сонгожээ. Ингээд " та 117 сая төгрөгийн азтан боллоо, олон улсын гүйлгээний шимтгэл болох нэг сая төгрөгийг шилжүүлээд мөнгөө аваарай" гэжээ. Нэг сая төгрөгөө шилжүүлсний дараа дахиад "та өөрийн хожсон сугалааны буюу 117 сая төгрөгийн гурван хувь болох 3,510,000 төгрөгийг шилжүүлээд мөнгөө аваарай" гэж. Ингээд эргэлзээ үүсч өөрийгөө залилуулсан гэдгээ мэджээ. Ийм төрлийн сугалааны шууд дамжуулалтууд нь ихэнх тохиолдолд залилангийн шинжтэй байдаг тул цахим орчинд нийтлэгдсэн аливаа сугалаа, урамшууллын шууд дамжуулалтад оролцохгүй байх, мөнгө шилжүүлэхээс татгалзах, уг төрлийн шууд дамжуулалт хийж буй цахим хаягийг хаах, сэжигтэй цахим хаяг, үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлж, өөрийн болон бусдын эд хөрөнгийг залилагчдаас хамгаалахыг Цагдаагийн байгууллага анхааруулсаар байна.

Яг энэ аргаар маш олон хүмүүс залилах гэмт хэргийн хохирогч болж мөнгө санхүү, сэтгэл санааны дарамтад орж цаашлаад амиа хорлох зэрэг үйлдлийн хийх эрсдэлтэй нүүр тулж байна. Залилангийн гэмт хэрэг газар авч, залилагчид “гаарч” байгаад нөлөөлж буй нэг хүчин зүйл бол хүмүүсийн итгэмтгий, мэдээллийг нягталж хардаггүй байдал юм.
Монгол Улсын хэмжээнд 2025 оны эхний есөн сарын байдлаар нийт 38,090 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсанаас 13,393 нь залилах гэмт хэрэг байжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33.6 хувиар өссөн үзүүлэлт аж. Залилах гэмт хэргийн 85.1 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна.
Энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн хохирогчдын хувьд зарим хүмүүс цаг тухайд нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр тухайн арилжааны банкуудтай хамтран барилт буюу царцаалтыг хийдэг байна. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны данснаас мөнгө гарч амжаагүй тохиолдолд мөнгөний барилт хийж чаддаг аж. Харин энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын хувьд хугацаа алдаж цагдаагийн байгууллагад хандсанаар шилжүүлсэн мөнгө аль хэдийнээ тухайн данснаас нь гарсан байдаг аж. Мөн залилан үйлдэгч этгээдүүд гэмт хэргийн ул мөрөө арилгах зэрэг хүндрэл гардаг байна. Тиймээс мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд мөнгөний урсгалыг тогтоох, тухайн гэмт хэргийг ямар хүн үйлдэж байна, хаанаас үйлдэж байгааг тогтооход удаашралтай байдаг гэлээ.
Цахим орчинд үйлдэж байгаа залилах гэмт хэргийн мөнгө олон улсын данс руу крипто вальют болж гарахаас гадна бооцоот тоглоомуудын данс руу орж өөр улс руу гардаг аж. Энэ тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад олон улсын гэрээ конвенц зэрэг асуудал тулгардаг байна.
Үнэгүй зүйл зөвхөн хулганын хавханд л байдаг. Хэлж, ярьж сануулсаар байтал өчнөөн сая төгрөгөөр залилуулж байвал асуудалд танд байгаа. Тиймээс хэнд ч бүү итгэ.
3,548.92





















































зочин 2026-01-25 103.229.123.148
Х.Баттулгын 850 000 төг хийгээд мөнгөө хором зуур өсгө гэх Оросын ГАЗ-ын, De Facto-гийн Ж,Жаргалсайхны "Алтан урсгалын сан"-гаас 400 000 төг хийгээд мөнгөө хоромхон зуур өсгө гэх платформууд бол гадныхны ЛУЙВАР, ЗАЛИЛАН шүү. Тэд мөнгө хийнгүүт ахин мөнгө хийж бүр огцом өсгөхийг ятгана. Интернет банкнаасаа мөнгө хийхийг гар утас, компьютерийг чинь харж банкны бүх мэдээллийг чинь олж авна. Дараахан нь ахар богино хугацаанд таны бүх дансны мөнгийг чинь юу ч үлдээлгүй хуу хамж аваад алга болно
Нэргүй 2026-01-25 202.55.188.97
Үнэгүй бяслаг хавханд байдаг гээд манай оркуудын хайртай, өөрийгөө том улстөрч гэж боддог орос ах чинь /мангад/ хэлсэн байдаг шүү
Нэргүй 2026-01-25 66.181.183.28
Монгол улсад бүх төрлийн сугалааг тас хорих хэрэгтэй. Ямар ч сугалаа луйвар байдаг.
Нэргүй 2026-01-25 103.10.22.152
Улам л тэнэг болоод бхийн хорвоо тэнэгээр дүүрэн гэж үнэн юм
Нэргүй 2026-01-25 103.229.122.98
Маш өндөр ашиг амалсан,мөн элдэв төрлийн олны танил хүмүүсийн нэр нүүрийг ашиглаж тусламж үзүүлнэ гэх,өндөр хадгаламж амлах өндөр ашиг амалсан юманд монголчууд их амархан хууртах юм,наадах чинь луйвар шүү тийм байх боломжгүй гэсээр байтал ердөө огт итгэхгүй луйварийн юманд нь итгээд байх юм аа тэгээд л луйвардуулчихана ямар ч учиртай хүмүүс юм дээ нэг л их хурдан амар аргаар баяжмх гэсэн хүмүүс байх юм
Нэргүй 2026-01-25 202.9.40.215
Тэнэг бас шуналтай хүмүүс л бусдад залилуулна.
Нэргүй 2026-01-25 103.229.120.248
гоё хаха
Зочин 2026-01-25 103.212.163.206
хожсон хүнд мөнгийг нь 100% шилжүүлэх ёстой, хуулийн хариуцлага хүлээнэ ч гэх шиг. Луйвар, залилаг ч бас хууль ярьчихсан байдаг гэнэ ээ. Хүмүүсийг хууль мэдэхгүйг нь ашиглаад байна ш дээ. Хонжворт таавар, бооцоот тоглоомын шимтгэл нь 40-н хувь хүртэл авна гэсэн байдаг биш билүү…
Нэргүй 2026-01-25 59.153.114.13
uursduu sain duraaraa ugjhuud gomdol gargaj ene ter haha sdaa ve
Нэргүй 2026-01-25 59.153.114.13
irged iim teneg baigaa yumchin zaliagchid bailgui yahavdee anhaaruulasaar baital iim yumand orsoor baidag , tegeech ter sugalaa chin hen avhan bur todorhoi boljihson baidag za
Нэргүй 2026-01-25 66.181.179.138
ALNI SEKSEER UILCHLN MERGJLN SEXSEER TAICHNA80955877
Нэргүй 2026-01-25 66.181.179.138
UNEGUI VANXANI SEXSY BIEE UNELLEED80955877ANUSDAAD ** SEKSDEX BOOW XXI BOOW DOLOOJ80955877
Нэргүй 2026-01-25 202.126.91.95
Үнэгүй бяслаг хавханд байдаг гээч .. одоогийн IQ муутай нөхдүүд
Нэргүй 2026-01-25 66.181.180.247
харин тиймээ. гарчигаа буруу өгсөн бна
Нэргүй 2026-01-25 202.9.41.46
хужааманж бодлго х***а манжууд улсын бгууллга ард орлгогүй түмниы эрүүл мэндиын улсын байгуулга авч явж баысниыг зориуддаатгл шимгчллын нэмж цаашд дхлд утг-р улсын бгуулг муу мэт-р зориуд харлуулх гэж х***а манж манэ далд бодлго шааж бгаад х***а манжжжд бүгдиын хулгайлж авх гэж тэгснээ. ёстой х***а манжуудд цөлмж цөлмж хувд гэж шааж авул мнгол хүн тэгээл үхснтэы адил болн юуу х***а манжууд-с юуу хархиын.
Зочин 2026-01-25 103.9.88.154
Хавханд аз таарвал үнэгүй гай таарвал амиараа төлбөрийг нь төлөх юм байдаг Түүнээс үнэгүй юм байхгүй
DGG 2026-01-25 103.229.120.60
ХУЛГАНЫ ХАВХАНД АМИНЫХ НЬ ҮНЭТЭЙ ЗҮЙЛ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ?
Нэргүй 2026-01-25 66.181.164.23
Хохинээ хохинээ хохинь ёстой хэлэх ч үг алга даа, нас биед хүрчээд ийм эргүү тэнэг байхаар чинь МАН ч үхэр орк хар массынхаа тогойг хөнгөхөн эргүүлээд саналыг нь хусчихаад байх нь аргагүй юмөө, гарч ажил төрөл олж хийлдээ эргүү оркуудаа, дандаа дээшээ харж хэвтэж байгаад амар хялбараар бүгд тэрбумтан болчих гээл хүний хоол болцгоох юм даа
Нэргүй 2026-01-25 59.153.87.54
Мөнгө гарсан данс нь байхад хэрэг илрүүлж чадахгүй байгаа юм уу
Иргэн 2026-01-25 103.57.92.222
өөрөө сайн дураараа өгөө биз дээ