Сүүлийн жилүүдэд Монголд зочлон ирэх жуулчдын тоо өссөн сайн мэдээ байгаа ч дэд бүтцээ шийдээгүй нь асуудал дагуулсаар… Үүний ганц жишээ бол модон жорлон. Өнөөдөр ч боловсон жорлон, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэж чадаагүй байгаа нь XXI зууны эмгэнэл юм. Хээр талд хог нь хийсч, хүмүүс нь энд тэндгүй морь харцгаана. Гадаадын алдартай одод, инфлүүзерүүд нь Монголын модон жорлонг хараад мэл гайхаж, цэл хөхөрсөн бичлэг хийж Монголыг дэлхийд “сурталчилсан” -ыг санах болов уу.
Засгийн газар энэ онд нэг сая жуулчин хүлээн авахаа мэдэгдэв. Монгол Улс 2024 онд 800 мянган жуулчин хүлээн авч, салбарын орлого 1.5 тэрбум ам.долларт хүрсэн гэдгийг албаныхан онцолсон. Тэгвэл энэ тоо 2025 онд 856 мянга буюу 56 мянган жуулчнаар нэмэгдэв. Нэг жилийн дотор 50 мянгаар л нэмэгдсэн жуулчдын тоог энэ онд 150 мянгаар нэмэгдүүлж чадах уу. Жуулчдынхаа тоог нэмж чадлаа гэхэд тав тухтай, сэтгэл ханамжтай аялуулж, үдэж чадах уу гэдэг эргэлзээ дагуулсан хэвээр байна.
Учир нь, монголчууд эх орондоо аялж, зугаалахад зам харгуйгаас гадна өндөр төлбөртэй амралтын газар, зочид буудлын үйлчилгээнд сэтгэл дундуур байдаг тухай 2025 онд хийсэн Дотоодын аялагчдын аяллын чиг хандлага, зан төлөвийн судалгаанд онцолжээ. Уг судалгаанд дотоодын 572 аялагчдыг хамруулсан бөгөөд дотоодын аялагчид гадаадын жуулчдаас илүү орон нутгийн брэнд хүнсний бүтээгдэхүүн, гар урлалын эд зүйлс худалдан авч, үйлчилгээний газруудад орлого оруулдаг байна.
Гэвч гадаад гэлтгүй дотоодын аялагчдын зүгээс хамгийн гол нь үнэ хөлсөндөө таарсан чанартай үйлчилгээг "нэхэж" байгаа юм.
Монгол Улсын аялал жуулчлал өртөг өндөртэй салбарт тооцогдож байна. Тиймээс дотоодын тур оператор компаниуд ихэвчлэн Хятад руу чиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлж, гадаад руу аялал зохион байгуулж байна. Дотооддоо буюу Улаанбаатар хотоос хамгийн ойр Горхи Тэрэлжийн цогцолбор газарт энгийн гэрт нэг хонох зардал нь 500 мянган төгрөгөөс эхлэн нэг сая төгрөг давна. Гэтэл Манжуур, Хөх хот руу хоёр өдөр, гурван шөнө аялах өртөг энэ хэмжээний төлбөртэй дүйцнэ. Нэг жишээ татахад, Хөвсгөл аймгийн тайгын аялал гэхэд л хоногоосоо хамаарч 1.1-1.5 сая төгрөгийн үнэтэй байх жишээтэй.
Мөн гэр бүл, найз нөхдөөрөө олон жил төлөвлөсөн аяллаа сэтгэл дундуур дуусгаж, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол ганц нэгээр тогтохгүй. Аялал жуулчлалын салбарт модон жорлонгийн асуудал хөндөгддөг байсан бол үүн дээр нэмээд амт, чанартай хоол, тав тухтай орчин, үнэ өртөг, аюулгүй байдал гээд олон асуудалд анхаарах цаг болсныг иргэд хэлж, шүүмжлэх болсон. Тиймээс салбарын судлаачид аялал жуулчлалын салбар дахь үйлчилгээний чанарт анхаарч, сайжруулах шаардлагатай гэж дүгнэжээ.
Аялал жуулчлалын салбарт маркетинг сурталчилгаа, элдэв контент, инфлүүзер гэхээс илүүтэй дэд бүтэц болон тав тухтай үйлчилгээ үгүйлэгдэж байгааг судалгаанд оролцсон дотоодын аялагчид онцолжээ.
Тэд эх орноороо аялахад хамгийн түрүүнд боловсон жорлонгийн асуудлыг шийдэхийг хүссэн бол дараагаар нь орон нутгийн замын нөхцөл байдал, үйлчилгээний байгууллагын тав тух, стандартад анхаарах шаардлагатай гэсэн байна. Үүнээс гадна орон нутгийн замын тэмдэг тэмдэглэгээ, амралтын газар, зочид буудлын үнийн хөөрөгдөл, интернэт харилцаа холбооны асуудал хүндрэлтэй байдаг гэжээ.
Монголчууд эх орондоо аялахдаа байгалийн сайхан, аюулгүй автомашин техник, амт чанартай хоолыг чухалчилж байгааг сүүлийн үеийн судалгааны үр дүн харуулж байна. Аялагчдын хувьд хамгийн гол нь гэр бүл, найз нөхдөөрөө дурсамж бүтээж, стрессээ тайлж, цагийг хамт өнгөрүүлэхийг эрмэлздэг бөгөөд 2024 онд аялагчдын 74.3 хувь нь даатгалд хамрагдаагүй байсан бол 2025 онд энэ хувь хэмжээ 9.2 хувиар өссөн дүнтэй байгааг судлаачид онцолсон байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам “Өнгарсөн 2025 онд Монголд 856 мянган жуулчин ирж, хамгийн олон зочин хүлээн авлаа. Салбар яам энэ бодлогын хүрээнд соёл урлаг, аялал жуулчлал, спортын салбарыг уялдаатай хөгжүүлэх төлөвлөгөөн дээр ажиллаж байна. Мөн энэ онд аялал жуулчлалын салбарт 180 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг жилийн зургаан хувийн хүүтэй олгох ажлыг арилжааны банкуудтай хамтран хийнэ. Ингэснээр төсвөөс мөнгө гаргахгүйгээр аялал жуулчлалын салбарын тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна” гэдгийг онцолж ярьсан. Цар тахлын үед тэг зогсолт хийсэн энэ салбарын тоон үзүүлэлт өсөлттэй байгаа ч бодит амьдрал дээр навсархай гэр, гурилтай шөлөөр үйлчилдэг байдал бахь байдгаараа байгаа нь иргэдийн шүүмжлэлийг дагуулж байна. Төрөөс дэмжлэг аваад ч энэ байдал дээрдэж, аялал жуулчлалын үнийн хөөрөгдөл бууна гэдэгт иргэд итгэл муутайхан л байна.
3,595.72





















































Монгол 2026-01-09 202.55.191.194
Монголд минь жуулчид бүү ирээсэй гэж би боддог болсон, Бохир заваанаа үзүүлэх гэж юунд хүснэ вэ, Эсэргээрээ дэлхийд Монгол минь бохир завааны туйл хэмээн харагдаж дэлхийн шившиг болж байна шүү дээ. 3 жилийн өмнө Германы жуулчдыг авч явсан фургоны жолооч албаар зогсолгүй давхисанаас болж өмдөөндөө шээж ичиж уйлж байсан жуулчдын тухай дуулаад уур минь хүрч тэр мал жолоочтой таарвал алмаар л санагдаж билээ. Монголын нэрийг шороотой хутгасан хэнийг ч цээрлүүлэх ёстой.
Нэргүй 2026-01-09 124.158.120.146
Энэ 1 монгол үнэн юм хэллээ шүү, яг!
Монгол 2026-01-09 202.55.191.194
Монголд аялал жуулчлал хөгжих болоогүйээ, нохой ч оромгүй үмхий үнэртэй гэр нэртэй оромжоо тэнгэрт тулсан үнээр дуудаад, болхи бохир байдлаа жишим ч үгүй гайхуулан суух хээгүй гүндүүгүй гэх тодотгол нэр өөрсөддөө өгсөн хуучин хүмүүний үе дуусч байж хүнлэг, хүмүүнлэг аялал жуулчлал хөгжих байхаа…
Нийслэлийн иргэн 2026-01-09 103.10.22.128
Хөвсгөлд жил бүр болдог Мөсний баяр нэртэй арга хэмжээ бол үнэхээр сэтгэл зовоосон мөнгөний төлөө тэмцэл болдог юм байсан.Гадныхан битгий хэл монголчуудад бие засах , гар нүүрээ угаачих ч газар байхгүй гээд боддоо ? Үнэхээр аймаар ? Энэ салбар сайдтай юм бол очиж нэг үзээсэй !
Үнэн 2026-01-09 202.70.34.115
ҮНЭ САНСАРТ + ҮЙЛЧИЛГЭЭ ШАЛАНД ЭНГИЙН ЖИШЭЭ ТЭРЭЛЖ, ЗАМ ЗУУРЫН ГУАНЗНУУД БУРХАН МИНЬ АЙМШИГТАЙ
Нэргүй 2026-01-09 66.181.189.110
Угаасаа явцагуй нислэг тийз үнэтэй, монгол гэсэн болгон үнэтэй, жуулчлалын бодлого хөгжүүлэлт байхгүй. Яг үнэндээ тухтай аялал жуулчлал хийх газар байна уу.
Нэргүй 2026-01-09 178.174.229.45
JUULCHII GERUUD SHAAL UNHII BDAG , ESGII N NUL SHINHEGTEI NOOSOO UGAADAGGUI BOLOHOOR TER BOROO ORHOOR BUUR AIMAAR SHIVTER UNERTDEG BURHAN MIN
Нэргүй 2026-01-09 124.158.120.146
Заваарсан юм здА, ийм юм мэдэрмээргүй байна шүү 😷
Нэргүй 2026-01-09 178.174.229.45
400 SAYA JUULCHIN AVNA GSEN YASAN BE?
Зочин 2026-01-09 59.153.113.244
дотоодын аялал гоё ч гэсэн үнэхээр орон нутгийн газруудын үйлчилгээ, цагаан хэрэгслийн өнгө үзэмж болон нойлын асуудал хүнд дээ. Үнийн хувьд гадаадын зочид буудлууд аас үнэтэй. Хоол ярих ч юмгүй шзү
Судлаач иргэн 2026-01-09 202.9.46.33
1,5 тэрбум доллар чинь Оюутолгой Эрдэнэт хоёроос давсан орлого байна шүүдээ..хэрүүл алаан хулгай дээрэмгүй газар ухаж байгаль сүйтгээгүй ногоон орлого шүүдээ..цаашдаа бүх талаараа нэгдэж хэлэлцэж сайжруулбал жилд 10 тэрбум доллар элжбг олно…
Зочин 2026-01-09 68.148.28.104
Монголын аялал бол зэрлэг шулаа мөлжлөг.
Б 2026-01-09 202.55.191.130
ӨНГӨРСӨН ЖИЛ НЭГ ГЕРМАН ИРЭЭД БУЦСАН. ЗА МАНАЙ ОРНЫ ТАЛААР ЯМАР БОДОЛТОЙ БАЙНА ГЭСЭН ЧИНЬ ХЭРЭВ ХЭН НЭГЭН МОНГОЛ ЯМАР ВЭ, ОЧВОЛ ГОЁ УУ ГЭВЭЛ БИ ШУУД, ЧИ ОЧООД ЯМАР НЭГЭН ХАЛДВАРТ ӨВЧТЭЙ БОЛООД БУЦАЖ ИРНЭ ГЭЖ ХЭЛНЭ ГЭСЭН ДЭЭ. ЯАГААД ГЭСЭН ЧИНЬ ЧИ ӨӨРӨӨ ТЭР ЖОРЛОНДОО ДАСДАГ Л ЮМ БАЙГАА БИЗ, МАНИУС ШИГ ИЙМ НЯН БАКТЕРИУДАД ДАРХЛААГҮЙ АМЬТАД ШУУД ХАЛДВАР АВДАГ ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ? ГЭЖ АМ ТАГЛАЖ БИЛЭЭ.
Нэргүй 2026-01-09 202.128.84.21
Олон жил яг гадаадын жуулчинд үйлчилсэн хүмүүс маань андашгүй байдаг их тэвчээртэй цохиод авсан ч тэсэх хүмүүс болдог. Жуулчид чинь долоо,биш найман ааш гаргана насаараа нэг гэрт хадагдсан биш 7 хоног 10 хоног л гээд тэсээд байдаг болчихдог. Муу үнэ,муу үйлчилгээ хоёр бол төрсөн эгч,дүүс гэдэг дээ
Нэргүй 2026-01-09 202.9.46.207
Цэвэрхэн жорлон, орны цэвэр даавуу, хоол л гол шүү дээ
Нэргүй 2026-01-09 202.9.46.207
Тэрэлжийн гэр бол үнэхээр үнэтэй, үйлчилгээ хөндий юм байна лээ. Олон газар өөр өөр л байх
Зочин 2026-01-09 202.126.93.109
Олон жуулчин ирэхэд жирийн ард түмэнд ямарч хамаагүй юм бнаа . Харин юмны үнэ өсөж лай болох юм бишүү
Зочин 2026-01-09 59.153.87.54
Бидний 70 хувь нь усан динэг, сэтгэцийн асуудалтай
Нэргүй 2026-01-09 103.212.163.236
муухай хоол хүнс, бэлэг дурсгал нэртэй эв хавгүй бүтээгдэхүүн, бохир заваанаас нь болоод Монголд хийх аялалаа цуцалсан!!
ИРГЭН 2026-01-09 66.181.189.203
Монгол улсад бохир заваан нь дүүрч!!! Хамгийн харамсалтай нь Монголчуудын увайгүй худалч, увайгүй шунал, увайгүй луйвардах гэсэн мөнгөний хүсэл нь гутамшигтай болсон!!! Монгол хүний ухамсар яг модон жорлонтойгоо адилхан болсонд хамаг учир нь байгаа!!! Монгол хүнийг ийм болгох бодлогыг МАН мафиууд маш амжилттай хэрэгжүүлсэн!!!
Нэргүй 2026-01-09 202.126.91.50
Монголчууд их бүдүүлэг, соёлгүй, харьцаа маш муу, хэг ёг гээд, уурлаад л, мөнгө нэхээд л, ямар ч үйлчилгээ бхгүй
Zochin 2026-01-09 98.52.62.180
Зүгээрэл ганцхан бие засах газар аа шийдчихэлдээ бусад нь дагаад голдиролдоо ороод явчихана..
Зочин 2026-01-09 66.181.178.233
монголд а,ялахад тун хэцуу онгорсон зун завхан аймагт торсон нутвгтаа очиж ур хуухэд а ч нартаа узуулэх гэж ояиж улиастай бууд алд орсон юм тэгсэн менежер гэж ярвагар хуухэн нохойноос дорузэж хогшин зоногоор дуудаж маш муухайгаар доромжилж харьцсан. захирагаа нь энэ хуухэнээ зайлуулахгуй бол нутгийн нэрийг гутааж байна шуу.
Согтуу Монгол 2026-01-09 59.153.113.68
Одоо яаралтай модон 00 уудаа устгаа. Нэг бол гадаадын аялагчдад зориулж тусад нь боловсон 00 барих хэрэгтэй..
Согтуу Монгол 2026-01-09 59.153.113.68
монголд аялсан дурсамжаа ярихдаа хамраа чимхээд огиж бж модон 00 д орж сүүлдээ хүндрэх хөнгөрөхөө хязгаарлаж тэвчиж зовж явсанаа л их ярьдаг юм блээ. хаагуур юү2 үзсэнээ бараг санадаггүй гнэ. Иим бхад яж аялал жууьчлал хөгжүүлнэ гж худлаа попоч унгас алдаж чадаж бнаа..
Нэргүй 2026-01-09 103.212.116.203
Үнэхээр гутамшиг өчнөөн жуулчид ярьдаг мөртлөө модон жорлонгоосоо салаагүй, тэгээд бөөн наадам,, морь мал уралдуулна
Нэргүй 2026-01-09 66.181.176.147
ерөөсөө л үүрэг хариуцлага шүү дээ.
аймаг сумдын удирдлагууд жорлонгоо хариуцах хэрэгтэй ер нь монголчууд өөрсдийнхөө нүдэнд дасчихсан бохир байдлаа засах сайжруулах гэж хичээхгүй байна.гэр хорооллынхон тэтгэврийн зээл ап ын зээл авч тайланд вьетнам явахынхаа оронд 2-3 сая төгрөгөөр био эко жорлонтой болчихьё гэж яагаад боддоггүй юм бэ энийг хүчлэх хэрэгтэй үаардах хэрэгтэй хугацаа өгөөд жорлонгоо соль гэж ногоон зээл өгөх хэрэгтэй
Нэргүй 2026-01-09 103.229.120.60
САЙХАН БАЙГАЛЬ ЭНЭ ТЭР ГЭЖ МАГТАХААСАА ИЛҮҮ МОДОН ЖОРЛОНД БИЕ ЗАСАХ ХЭЦҮҮГ НЬ БИЧСНН БАЙХ ЮМ БИЛЭЭ.
И 2026-01-09 103.212.117.21
жуулчны баазын гэр , малчин айлын гэр адилхан өмхий. Яагаад тэрийг мэдэрдэггүй юм бол ? Бороо орчихврл бүр чөтгөр тогтохын аргагүй. ӨМХИЙ ГЭР, ЖОРЛОНГОО САЙЖРУУЛ !
Нэргүй 2026-01-09 47.205.105.215
Зөв асуудал хөндсөн байна. Би гадаадад амьдардаг монгол хүн. Жил болгон Монголд очиж амардаг. Жуулчны баазуудын үнэ маш өндөр байна. Монгол хүн байтугай дундаж орлоготой гадаад хүн ч очиж амрах боломжгүй. Оросын фургон хөлсөлсөн, ямар ч боловсон жорлон үйлчилгээгүй газраар байрласан Солонгос залуучууд олноороо явж байгаа их харагдсан. Тэгээд Монголд хоцрогдсон нөхцөлд үнэгүй шахуу амарснаа сайрхан өрсөлдөж бичдэг юм билээ. Боловсон баазаа олшруулж үнээ буулгахгүй бол жуулчид нмэгдэхгүй.
Нэргүй 2026-01-09 66.181.160.32
Ундрам аа , юун соёл моёл – тэр хөгжил мөгжил чинь дэлхийгээр хаа сайгүй , түүгээр тэд \ жуулчид \ дутаагүй , тийм юм монголд байх ч үгүгүй , түүнийг үзэх гэж ч монголд ирэхгүй … Харин модон жорлонд морилох гэж , " морь харжээ " эзгүй хээр тарвалзах – уулын орой дээр бөгсөн биеэ салхилуулах \ далайд сэлэхийн оронд \ гэж л монголд жуулчин ирнэ . Жуулчин татах бас нэг сонгодог арга бол монгол гэртэээ " " чиний гал тогооны үйлчилг "
Нэргүй 2026-01-09 202.70.43.34
Бүх Төрлийн Нийтийн Үйлчилгээнүүд НОЙЛ байгаа Монголд, Үсчин, Гуанз, Оёдол, Засвар гээд үнэхээр хүнд, Чанар Үйлчилгээ тун таааруууу