Олимп дөхөж, италичууд сандарч байна

Милан Кортина 2026

Олимп дөхөж, италичууд сандарч байна

Олимп дөхөж, италичууд сандарч байна

Милан Кортина 2026 өвлийн олимп нээлтээ хийхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Өвлийн олимпыг гурав дахь удаагаа хүлээн авч буй Итали улс энэ удаад ч өндөр ач холбогдол өгч байна. Гагцхүү бүтээн байгуулалтын ажлууд нь удаашралтай байгаа аж. Тодруулбал, хоккей болон снөүборд, цанын чөлөөт үзүүлбэр үзүүлэх талбайнууд бэлэн биш гэнэ.

Зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэлдээ "Нээлт болоход сарын хугацаа үлдсэн энэ үед бид бүхнийг бэлэн болгохоор ажиллаж байна. Бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа. Саяхан тэшүүр, хоккей, биатлоны талбайнуудыг туршиж, мэдээлэл авлаа" гэжээ.

NHL-ийн тамирчид 12 жилийн дараа олимпод оролцох боломж нь бүрдсэн боловч талбайн асуудал хөндөгдсөн. Учир олимпын хоккейн талбайн хэмжээ нь NHL-ийнхтэй харьцуулахад жижигхэн байгаа юм.

Тэгвэл олон улсын хоккейн холбооны ерөнхийлөгч Лук Тардиф ярихдаа "Хоккейн бүтээн байгуулалтын ажлын тухайд хувцас солих өрөө, бэлтгэлийн болон тоглолтын талбай хугацаандаа бэлэн болно гэж бодож байна. Бид гайхалтай тэмцээн зохион байгуулна" гэв.

Снөүборд болон цанын чөлөөт үзүүлбэрийн тэмцээн Швейцарийн хилийн ойролцоо Ливиньод болох бөгөөд үзүүлбэрт зориулсан талбайг тохижуулах хиймэл цасыг боловсруулах ажил үлджээ. Хиймэл цас боловсруулахад техникийн асуудал үүссэн гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2026-01-08 66.181.183.246

Эсрэгээрээ NHL-ийн талбай нь жижиг хэмжээтэй байдаг юм.

Avatar

Зочин 2026-01-08 59.153.87.54

муусайн хувхай оросуудын туг үзэгчдийн дунд ч харагдаж болохгүй гэж олимпийн хороо шийдсэн байна лээ. Манай ояа нар уйл уйл

Avatar

Зочин 2026-01-08 103.168.34.190

Ха ха ха ажилгүй тролл минь чи баярла баярла.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж