1072 хувьцааны ногдол ашгаа авъя!

1072 хувьцааны ногдол ашгаа авъя!

1072 хувьцааны ногдол ашгаа авъя!

Тавантолгойн ордоос Монгол Улсын иргэн бүр эзэмшдэг 1072 хувьцааны ногдол ашиг энэ онд олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж "Эрдэнэс Тавантолгой" компанийн зүгээс мэдээлэв. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой компанийн 2025 оны санхүүгийн үзүүлэлтээс харахад ногдол ашиг тараахад хүндрэлтэй байгаа. Тиймээс ногдол ашиг тараах эсэхийг ТУЗ-ийн  хурлаар шийднэ. Учир нь маш олон төсөл хөтөлбөрүүдийг бэлэн мөнгөөр санхүүжүүлж байна. Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой" компани өнгөрсөн зургаа, долоон жилийн хугацаанд шахмал түлшинд 2 орчим их наяд төгрөг зарцуулсан. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс Тавантолгой" компанийн зүгээс "Тавантолгой түлш" компани байгуулагдсан цагаас хойш 1,5 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон. Товчхондоо, нийслэлийн гэр хорооллын иргэд шахмал түлшээ хэд дахин бага үнээр авах боломжийг бид энэ санхүүжилтээрээ олгосон.

Угтаа нийслэлийн гэр хорооллын бүх иргэд "Эрдэнэс Тавантолгой" компаниас ашиг хүртэж байгаа гэсэн үг” гэж "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу өчигдөр /2026.01.07/ мэдээлсэн нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна.

Хийх хүнд арга олдоно, хийхгүй хүнд шалтаг олдоно гэгчээр шинэхэн томилогдсон түр орлон гүйцэтгэгч даргын мэдэгдэлд олон хүн дургүйцлээ илэрхийлсээр байна.

Нүүрсний үнэ унасан нь экспортоос орж ирэх орлогыг бууруулж, төсөвт хүндрэл учруулж эхэлснийг хүн бүр мэднэ. Хамгийн гол нь Засгийн газар бодит хүндрэлээ ярихгүй,  түр орлон гүйцэтгэгчээр дамжуулж "Тавантолгой түлш" компанид татаас өгснөөс 1072 хувьцааны ногдол ашиг олгохгүй гэж байгаа нь энэ жил сонгуульгүй тул ногдол ашиг олгохгүй гэсэн л санаа юм.

Учир нь, Засгийн газар сонгуулийн жилүүдэд иргэдийн саналыг худалдаж авах, баяр наадам тохиолдуулж төрөөс барьж байгаа бэлэг мэтээр 1072 хувьцааны ногдол ашгийг тарааж ирсэн нь энэ жил давтагдах болж байна. Өөрөөр хэлбэл, иргэд Үндсэн хуульд заасан байгалийн баялгийг тэгш хүртэх эрхээ эрх барьж байгаа намын эсвэл улстөрчдийн хүсэл зоригт нийцүүлэн боймлуулдаг болсон нь үүний нотолгоо гэж хэлж болно.

Эх орны хишиг, газар доорх баялгийн ашгийг иргэн бүрт тэгш хуваарилах нь зүйтэй гэж Ерөнхий сайд асан С.Батболдын Засгийн газар шийдвэр гарган, иргэн бүрт 1072 хувьцааг анх эзэмшүүлсэн. Үүний дараа 2011 оноос эхлэн Монгол Улсын иргэн бүрт сар тутамд 21 мянган төгрөг олгож байсан юм. Улмаар эх орны хишиг УИХ-ын 2012 оны сонгуулийн шоу болж,  ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлнээр 500 мянган төгрөг олгосон бол оюутнууд мөн сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянган төгрөг авсан. Бэлнээр их хэмжээгээр тараасан мөнгөнөөс болж инфляци өсч, эдийн засагт шок үүсч байв.

Түүнээс сургамж аван, хувьцааг нь бэлэн мөнгө болгодог жишгээс татгалзахаар болсон.

Улмаар 2020 оны есдүгээр  сард анх удаа нэгж хувьцааг 81 төгрөгөөр бодож 1072 хувьцаатай 857.491 иргэнд тус бүр 86.832 төгрөгийн ногдол ашиг олгосон. Үүнд 180 орчим тэрбум  төгрөг зарцуулсан байдаг.

Дараа нь 2022 онд 104.000 төгрөг, 2023 онд 256.000 төгрөгийг бэлэн мөнгө хэлбэрээр үе шаттай иргэдэд олгосон.

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2024 онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрс борлуулж, 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах боломж бүрдсэн. 2024 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэдэд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгох шийдвэрийг компанийн төлөөлөн удирдах зөвлөл гаргаж байсан юм. Тус шийдвэрийн дагуу 2024 оны арванхоёрдугаар сард буюу шинэ жилээр 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 21,500 төгрөг, 2025 оны хоёрдугаар сард буюу цагаан сарын өмнө 100.006 төгрөгийн ногдол ашиг, 2025 оны дөрөвдүгээр  сард 93,500 төгрөгийг иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр тус тус олгосон.

 Харамсалтай нь, тус компанийн ашгаас ногдол ашиг тараах дээр бүгд улстөржиж, улстөрчдөөс эсвэл аль нэг улс төрийн намуудаас ард иргэддээ өгч байгаа бэлэг сэлт, хаялага мэтээр хандаж ирсэн хандлага одоо ч амь бөх оршсоор байна.

УИХ-ын дарга Н.Учрал өнгөрсөн жилийн мөн өдийд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа /2025.02.19/-нд  "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг жилд нэг удаа ч биш бүр улирал тутамд олгох боломжтой гэдгийг мэдэгдэж байсан. Тухайлбал, 1072 хувьцааны 27 хувийг ард иргэд эзэмшдэг. Санхүүгийн жил дууссанаас 50 хоногийн дотор Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) хуралдаж, ногдол ашгийг хуваарилах компанийн хуулийн зохицуулалттай. Эрх үүрэг нь ТУЗ-д хадгалагдаж байгаа. Тийм учраас Засгийн газар улирал тутамд ногдол ашгийг хуваарилах санал оруулсан.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ хуралдаад ногдол ашгаа хуваарилах ёстой" гэж мэдэгдэж байсан нь News.mn вэб сайтын архивт үлдсэн байна. Мөн түүнчлэн 1072 хувьцааны ногдол ашгийг бэлэн мөнгөөр авах уу, эсвэл Хуримтлалын сан руугаа хийх үү. Хуримтлалын сан руу хийсэн мөнгөө нийгмийн хариуцлагын хүрээнд төслийг санхүүжүүлэхэд зарцуулах уу гэдэг дээр иргэн та сонголтоо хийх боломжийг И Монголоор олгож байна.

Иргэд ногдол ашгаа бэлэн мөнгөөр авахгүй, хадгаламж руугаа хийвэл бодлогын хүү тооцогдох, цаашлаад хадгаламж, хөрөнгийн зах зээл рүү орох, үнэт цаас авах, бонд авах, арилжаалах боломжийг бүрдүүлэх учраас иргэд хадгаламж руугаа оруулах сонголт хийвэл ирэх хаврын чуулганаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулдаа нэмэлт өөрчлөлт оруулаад хадгаламж руугаа ногдол ашгийг авах, түүнийгээ хөрөнгийн зах зээл рүү оруулах бололцоонуудыг бүрдүүлэхээр ажиллана. Өнөөдрөөс иргэн та И Монгол руу нэвтрээд саналаа өгөх боломжтой гэж мэдэгдэж байв.

Түүний хэлсэн үг хатаж амжаа ч үгүй байхад иргэдэд 1072 хувьцаанд нь ногдох ногдол ашгийг олгохгүй, өөр зүйлд захиран зарцуулах тухай асуудал яригдаж байгаа нь энэ жил сонгуулийн жил биш учраас иргэдийн эрхийг боймилж байна гэж үзэхээс өөр арга алга.

Хамгийн анх иргэдэд хувьцаа эзэмшүүлэх шийдвэрийг сонгуулийн жил угтан 2011 онд гаргасан. Дараа нь 2020 онд хувьцаатай иргэдэд бэлэн мөнгө тараасан нь мөн л сонгуультай жил байв. 2023 онд бэлэн мөнгө тараасан энэ нь мөн л УИХ-ын сонгуулийн өмнөх жил байв. 2024 он ч мөн ялгаагүй сонгуультай жил байв. Эндээс, сонгууль угтаж иргэдээс санал авахын тулд байгалийн баялгийг ард түмэндээ тэгш хүртээнэ гэж уянгалж, уяраадаг, санал авах хэрэгсэл болгож ашигладаг арга мэх нь тодорхой болж байна. Хэрэв тийм биш л юм бол  иргэн бүрд хүртэх ёстой өгөөжийг нь хүртээх л учиртай. 1072 хувьцааны ногдол ашиг бол улстөрчдийн бэлэг биш. Харин иргэн бүр байгалийн баялгаас шударгаар өгөөж хүртдэг тогтолцоо юм.  Тогтолцоогоор тоглож, тогтолцоог эвддэг биш тогтолцоог бэхжүүлэх нь чухал байна.

1072 хувьцааны ногдол ашгаа авъя!. Тавантолгойн орд зөвхөн эрх барьж байгаа улс төрийн намын өмч биш.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
95
ЗөвЗөв
55
БурууБуруу
16
ХарамсалтайХарамсалтай
13
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

65 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-08 66.181.187.226

Арай л байна болох юм алга гаднынхан шиг дөрөвтэй эсэргүүцэл үзүүлж харуулах цаг болж. Энэ улс дампуурч дууслаа

Avatar

Зочин 2026-01-08 66.181.161.120

нуусан идсэн хулгайлсан сайд дарга нартаа зусардан тэр хэлэн арван тэрбум их наяд төгрөгөө ил гаргаж Монголын ард түмэнд ногдол ашиг тараасныг
хулгайчууд аа

Avatar

Иргэн 2026-01-08 202.9.47.16

Хувьцаа , хувьцааны ногдол ашиг гэдгииг зарим нь ойлгохгүй баына аа.Бэлэн мөнгө тараахтай андуурч болохгүй ээ.

Avatar

Bi 2026-01-08 202.126.89.151

neeh ih yum ogoh gd bg ch yum shig
zgr l heregrei ho hiimeer

Avatar

Vnenee hel 2026-01-08 202.55.188.113

Hediig n hulgailjee gd statistics vzvvlelt n alga…

Avatar

Нэргүй 2026-01-08 66.181.176.102

ноогдол ашиг өгөхгүй бол төр хувьцаагаа иргэдийн зүйрлэсэн үнээр худалдаж ав.. Ард иргэд та нарын тоглоом болж гүйцлээ

Avatar

А.Цолмонбаяр. 2026-01-08 202.55.188.116

Энэ жил иргэн бүр бэлэнээр 1,000,000 төгрөг авна шүү.Угаасаа юмны үнэ өндөр байна.

Avatar

х** 2026-01-08 202.126.91.85

ингэж Ард олноо ЛУЙВАРДАЖ УЛС ЖХ ОРНОО ТОНОН ДЭЭРЭМДЭЖ БОЛОХГҮЙШҮҮ !ХАМААГҮЙ ЭЭ ТӨРТ УЛС МААНЬ ХУУЛЬ ЦААЗГҮЙ МЭТ ААШИЛЖ Л БАЙ ! ТА МЭТИЙН БҮХ АУЛГАЙЧ УРВАГЧДЫГ ЦЭЭРЛҮҮЛЭН ШҮҮХ ЦАГ ИРНЭЭ ! АРД Т8МЭН БИД НООДОХ БҮХ ХӨРӨНГӨӨ БУЦААН АВХАЛ БОЛНО ! ТЭСВЭРТ ХЯЗГААР БИЙ ШҮҮ САНАЖ БОДОЖ ЯВААРАЙ !

Avatar

Нэргүй 2026-01-08 103.145.234.61

Хулгайчууд аа
Монгол хүмүүс бид УЛНЫХ БАЙЖ ГҮЙЦЛЭЭ…
НООГДОЛ АШГАА АВМААР БНА..ЯМАР ИХ ХӨРӨНГӨӨ ГАДАГШ ГАРГАЖ БНА ВЭ..АШИГГҮЙ ГЭЖ ЯРИХААСАХ ИЧИЖ АМЬДРААРАЙ ХӨ

Avatar

Нэргүй 2026-01-08 103.168.34.198

Зүгээр зөвшөөрөлгүй хүний хувьцаагаар хэдэн айлуудын нүүрсийг төлмөөргүй байна шдээ.Хувьцааны ноондол ашигаа авмаар байнаа.сла гэж.

Avatar

Нэргүй 2026-01-08 202.126.88.200

buh namuud sunutygei

Avatar

Х 2026-01-08 66.181.161.56

тийм шүү

Avatar

Зочин 2026-01-08 66.181.185.100

Хувьцаа заавал мөнгө байх албагүй.Оруулж байгаа хөрөнгө оруулалтаа хувьцаа болго

Avatar

Нэргүй 2026-01-08 66.181.178.131

гал түлж байгаа хүнд яагаад хямд түлш өгч байгаа юм харин татвар авмаар юм биш үү чадахгүй бол хөдөөнөө гаралдаа лайтай юм

Avatar

ХУУЛЬЧ 2026-01-08 202.9.47.7

ТӨРИЙН ӨМЧИЙН "ТАВАН ТОЛГОЙ" "ХХК-г ЭХЛЭЭД "АЛБАН ЁСООР ХӨРӨНГИЙН БИРЖИД АЛБАЖИЖ НЭЭЛТЭЙ ХК БОЛЖ ,,,,НОГДОЛ АШИГАА ХУВИАРЛАХ ЗҮЙЛЭЭ ХУУЛЬ НОМЫН ДАГУУ ЯВУУЛАХ УЧИРТАЙ .,,,,АН-МАН УЛС ТӨРЖҮҮЛЖ СЭТГҮҮЧИДЭЭР БИДНИЙ ТОЛГОЙ УГААХ ХЭРЭГҮЙ,,,,,ОЛОН ЖИЛ ЗАХИРГААДАЖ ,,,ХУУЛИАС ГАДУУР УЛС ТӨРЖИЖ ,,,НОГДОЛ АШИГ ХУВИАРЛАЖ ИРСЭНЭЭ ЖУРАМЛАХ УЧИРТАЙ .,ОДОО МОНГОЛЧУУД БИД "БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ "ХУУЛЬТАЙ БОЛСОН. ,, ТИЙМ БОЛОХООР КОМПАНИ НОГДОЛ АШИГ ЗАХ ЗЭЭЛИЙН ЖУРМААР ИЛ ТОД ЯВАХ ЦАГ БОЛСОН

Avatar

Нэргүй 2026-01-08 202.131.227.134

Монголчууд МАН-ы гишүүн сорон мөлжигч анги ба дарлагдагч ард анги гэж хоёр ангид хуваагдсан бна. Сорон мөлжигч МАН анги 250.000-уулаа ба баг, хороо, дүүрэг, аймаг, хот, яам тамгын газрууд, төрийн өмчит компанууд, их хурал гээд бүх шатанд шигдэж, шат шатандаа монголчуудыг хувалз мэт сорж, хагартлаа баяжиж бна. Үлдсэн дарлагдагч ард ангийн 3.2 сая хүн нь өр зээлтэй, цалингаас цалинд, эсвэл гадагшаа зугтааж бна.

Avatar

Нэргүй 2026-01-08 66.181.185.238

ногдол ашгаа ер нь болж өгвөл одооноос авч эхэлмээр байна сараар нь хөөж бодвол 50 хоног хэтрээд явж байна сард нийт 6 сар байдаг гэж бодохоор 6×8=48 гэхээр энэ сард орно гэсэн үг тэгэхээр 2 хоногийн дараа олгох ёстой байсан юм байна даанч тэр 50 хоног нь аль 1сарын дундуур дууссан юм байна одоо 8 хүрднээс бодож үзвэл 8×8=64 болоод байна даа тиймээс энэ 1сард багтааж олгох нь буруу биш зөв юм байна ногдол ашгаа өгөх хэрэгтэй шүү.

Avatar

Нэргүй 2026-01-08 103.57.92.21

Зах зээлийн хуулиараа жил бүр хувьцааны ногдол ашиг олгогдох ёстой.

Avatar

Нэргүй 2026-01-08 188.162.254.80

сандраад бухимдаад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатайгаар Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан багш даргаасаа асуугаад муусайн ялаануудыг зоригтой зохицуулчихна.

Avatar

Нэргүй 2026-01-08 202.9.46.224

Хэдэн хувьцаагын худалдаж авсан, тэрийгээ иргэдэд буцааж өгөх хэрэгтэй.

Avatar

өөрсдийн мөнгөө авий 2026-01-08 202.55.188.81

мөнгөө авий дарга нарын нойлын цаасны мөнгө болгохгүй шүз

Avatar

Нэргүй 2026-01-08 202.9.46.45

Хуульд заасан өөрсдийн баялагаа л авах гэж хэдэн хулгайчуудаас гуйж амьдардаг болжээ. Өөрсдөө хэдэн тэрбумыг хулгайж чадаад бдаг с** нар хүмүүсд 100к тараах гэж бөөн юм болдог шаас гоё лалрууд шүү нээрээ

Avatar

Иргэн 2026-01-08 103.212.116.229

Санхүүжүүлсэн олон төсөл хөтөлбөр н ард ашиг нь улстөрчид, олигархиудын халаасанд орж баяжуулж байгаа, новшууд идэж гударч ашиглаж шамшигдуулах боломжтой болгоныг гударч ханахгүй юмаа, 2028 онд сонгуулиар аль ч нам байсан хамаагүй өмна сонгогдож байсан болгоны эсрэг чөтгөр байсан ч дэмжнээ, машины татвар хураамж нэмсэн Нян новшоос эхэлнээ

Avatar

zochin 2026-01-08 203.91.115.42

ЭНЭ ХЭДЭН АВИЛГАЧ НОВШУУДЫГ БҮГДИЙН БУУДАЖ ЦААЗАЛЖ БАЙЖ МОНГОЛ ХӨГЖИНӨ. МАН–ЫН ЦҮНХ БАРИГЧИД БҮГД АВИЛГАЧИД, НҮҮРСЧИД, ТЭНДЭРЧИД, ЖДҮЧИД. ТЭР БОЛОВСРОЛЫН ТӨРИЙН Н.Б.Д ГЭХ ХАНДЖАВЫН БАТЖАРГАЛ БОЛ МЭРГЭШСЭН АВИЛГАЧ, НҮҮРСНИЙ ӨЧНӨӨН ТЭРБУМААР ЖАРГАЛАНТЫН АМАНД ОЛОН 10 ХАУСЫГ ЗГХЭГ-ЫН ДАРГА ГЭХ АЛДАРТ НҮҮРСЧИН МӨНХБАТЫН НҮҮРСНИЙ МӨНГИЙГ УГААЖ БАРИУЛСАН. ИЙМЭРХҮҮ АВИЛГАЧДЫГ АТГ, ЦАГДАА БАРЬЖ ШОРОНД ХИЙЖ ШАЛГААЧЭЭ.

Avatar

zochin 2026-01-08 203.91.115.42

ЭНЭ ХЭДЭН АВИЛГАЧ НОВШУУДЫГ БҮГДИЙН БУУДАЖ ЦААЗАЛЖ БАЙЖ МОНГОЛ ХӨГЖИНӨ. МАН–ЫН ЦҮНХ БАРИГЧИД БҮГД АВИЛГАЧИД, НҮҮРСЧИД, ТЭНДЭРЧИД, ЖДҮЧИД. ТЭР БОЛОВСРОЛЫН ТӨРИЙН Н.Б.Д ГЭХ ХАНДЖАВЫН БАТЖАРГАЛ БОЛ МЭРГЭШСЭН АВИЛГАЧ, НҮҮРСНИЙ ӨЧНӨӨН ТЭРБУМААР ЖАРГАЛАНТЫН АМАНД ОЛОН 10 ХАУСЫГ ЗГХЭГ-ЫН ДАРГА ГЭХ АЛДАРТ НҮҮРСЧИН МӨНХБАТЫН НҮҮРСНИЙ МӨНГИЙГ УГААЖ БАРИУЛСАН. ИЙМЭРХҮҮ АВИЛГАЧДЫГ АТГ, ЦАГДАА БАРЬЖ ШОРОНД ХИЙЖ ШАЛГААЧЭЭ

Avatar

zochin 2026-01-08 203.91.115.42

ЭНЭ ХЭДЭН АВИЛГАЧ НОВШУУДЫГ БҮГДИЙН БУУДАЖ ЦААЗАЛЖ БАЙЖ МОНГОЛ ХӨГЖИНӨ. МАН–ЫН УШНХ БАРИГЧИД БҮГД АВИЛГАЧИД, НҮҮРСЧИД, ТЭНЛЭХЧИД, ЖДҮЧИД. ТЭР БОЛОВСРОЛЫН ТӨРИЙН Н.Б.Д ГЭХ ХАНДЖАВЫН БАТЖАРГАЛ БОЛ МЭРГЭШСЭН АВИЛГАЧ, НҮҮРСНИЙ ӨЧНӨӨН ТЭРБУМААР ЖАРГАЛАНТЫН АМАНД ОЛОН 10 ХАУСЫГ ЗГХЭГ-ЫН ДАРГА ГЭХ АЛДАРТ НҮҮРСЧИН МӨНХБАТЫН НҮҮРСНИЙ МӨНГИЙГ УГААЖ БАРИУЛСАН. ИЙМЭРХҮҮ АВИЛГАЧДЫГ АТГ, ЦАГДАА БАРЬЖ ШОРОНД ХИЙЖ ШАЛГААЧЭЭ

Avatar

zochin 2026-01-08 203.91.115.42

ЭНЭ ХЭДЭН АВИЛГАЧ НОВШУУДЫГ БҮГДИЙН БУУДАЖ ЦААЗАЛЖ БАЙЖ МОНГОЛ ХӨГЖИНӨ. МАН–ЫН УШНХ БАРИГЧИД БҮГД АВИЛГАЧИД, НҮҮРСЧИД, ТЭНЛЭХЧИД, ЖДҮЧИД. ТЭР БОЛОВСРОЛЫН ТӨРИЙН Н.Б.Д ГЭХ ХАНДЖАВЫН БАТЖАРГАЛ БОЛ МЭРГЭШСЭН АВИЛГАЧ, НҮҮРСНИЙ ӨЧНӨӨН ТЭРБУМААР ЖАРГАЛАНТЫН АМАНД ОЛОН 10 ХАУСБГ МӨНХБАТЫН НҮҮРСНИЙ МӨНГИЙГ УГААЖ БАРИУЛСАН. ИЙМЭРХҮҮ АВИЛГАЧДЫГ АТГ, ЦАГДАА БАРЬЖ ШОРОНД ХИЙЖ ШАЛГААЧЭЭ

Avatar

zochin 2026-01-08 203.91.115.42

ЭНЭ ХЭДЭН АВИЛГАЧ НОВШУУЛЫЫГ БҮГДИЙН БУУДАЖ ЦААЗАЛЖ БАЙЖ МОНГОЛ ХӨГЖИНӨ. МАН–ЫН УШНХ БАРИГЧИД БҮГД АВИЛГАЧИД, НҮҮРСЧИД, ТЭНЛЭХЧИД, ЖДҮЧИД. ТЭР БОЛОВСРОЛЫН ТӨРИЙН Н.Б.Д ГЭХ ХАНДЖАВЫН БАТЖАРГАЛ БОЛ МЭРГЭШСЭН АВИЛГАЧ, НҮҮРСНИЙ ӨЧНӨӨН ТЭРБУМААР ЖАРГАЛАНТЫН АМАНД ОЛОН 10 ХАУСБГ МӨНХБАТЫН НҮҮРСНИЙ МӨНГИЙГ УГААЖ БАРИУЛСАН. ИЙМЭРХҮҮ АВИЛГАЧДЫГ АТГ, ЦАГДАА БАРЬЖ ШОРОНД ХИЙЖ ШАЛГААЧЭЭ

Avatar

Нэргүй 2026-01-08 66.181.179.121

ноогдол ашигаа авья.хулгаич нар л авахгүи хуримтлуул өөр юм хиинэ барина гэж худал ярьж бх шиг бна олон жил хиивэл хиихээр цаг зөндөө блаа харлаа одоо больё авах юмаа авах хүмүүс нь авья.авчихсан хүмүүст өгөөд яахав дээ бити ав.

Avatar

Зочин 2026-01-08 59.153.115.216

Ногдол ашиг ч дээ Хуримтлуулж байгаад цаалин тэииррэвэр нэмэхэд зориулвал хүмүүст илүү өгөөжтэй Бэлэн мөнгө тараасан Ливи Венесуэлийн жишээг хар Ялуурал нь огт буураагүй хэвээр

Avatar

Зочин 2026-01-08 202.55.188.120

тэнэгт хувьцаагаараа тэтгэвэртэй гэж юу гэсэн үг юм бэ

Avatar

Ууганбаатар 2026-01-08 202.55.188.110

Авах юмаа авя

Avatar

ИРГЭН 2026-01-08 66.181.188.205

Байнгын цангасан үхэр шиг хишиг нэртэй хусам горидсон үхэр Монголчуудаа архины мөнгөөр амьдрал чинь хэзээ ч дээрдэхгүй шүү!!! Алийн болгон халамж нэхэж нохойн амьдралаар амьдрахыг вэ малнуудаа ажил хийж ахуй амьдралыхаа төлөө талбай дээр тэмцээч лалруудаа!!

Avatar

Нэргүй 2026-01-08 103.57.95.66

jil bolgon uguh estoi btal bhgui awah estoi yumaa ard irged ni awah estoi do

Avatar

Батаа 2026-01-08 103.212.116.62

Авах ёстой юмаа авна.

Avatar

Дорж 2026-01-08 84.240.217.212

Засгийн газар өөрийнхөө хувьцааны ногдол ашигаа авна, иргэд өөрсдийхөө ногдол ашигаа авнв.
Засгийн газрыг зардлыг ард түмний зардал мэт ярьж байгаа нь ард түмнийг төөрөгдүүүлж байгаа хэрэг!!!

Avatar

Нэргүй 2026-01-08 202.131.227.134

Таван Толгойн байгаа ашгаар нь Хятадаас нүүрс аваад утаа болгочихоор ямар юмаа ард түмэнд тараах гээв. Ноогдол ашиг буурдаг юм бгаа биздээ мал аа

Avatar

Нэргүй 2026-01-08 202.55.188.113

Ноогдол ашиг болох хусмаа авъя!!!

Avatar

Нэргүй 2026-01-08 66.181.190.122

энэ хэдэн сало
нуудад хэлэх ч үг үнэхээр алгадаа

Avatar

Нэргүй 2026-01-08 66.181.190.122

энэ хэдэн малнуудад хэлэх ч муу үг алгадаа

Avatar

зочин 2026-01-08 66.181.160.91

МАН намын малнуудыг хуйгаар нь зайлуулахгүй бол энэ байдал засрахгүй шдэээээ!!!.. малнуудаа !!!…

Avatar

судлаач 2026-01-08 202.21.116.2

Хэрэгтэй хэрэггүй баахан зардал гаргуулаад ашиггүй шахам ажиллуулсан нөхдүүдэд хариуцлага тооцож ажлаас нь халбал таарна.ард түмэн хувь ашгаа хүртэх ёстой. үзэмжээр шийдэх асуудал биш. оюутолгойтой монголчууд дайн зарлаж байж ахиц дэвшил гарна. соёлтой царайлах хэрэг байхгүй.

Avatar

Нэргүй 2026-01-08 103.212.163.237

инфляцын төвшин дэлхийн улс түмэнд өндөр байна. Манайх харьцангуй гайгүй байгаа нь нүүрсээ сайн борлуулж яваагийн шинж. Энэнд тайвшралгүй аль болох валютын нөөцөө нэмэгдүүлэх нь ёстой хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Хэрүүлтэй уруултай ч гэсэн засгийн газар маань зөв л ажиллаад байгаа юм шиг. Харин ойр ойрхон мөнгө тараах нь эдийн засагт алд алдаар дарамт болж инфляц хөөрөгддөг гэдгийг хүмүүс минь санах нь чухал шуу…

Avatar

Иргэн 2026-01-08 66.181.177.141

авахч ёстой өгөхч ёстой өгөхгүй бол засаг буруутай

Avatar

Зандан шатар 2026-01-08 202.21.114.230

энэ засаг шадахгүй ш дээ. дайсны талд үйлчлэнэ

Avatar

Нэргүй 2026-01-08 202.9.40.43

noogdol ashigaa avya hulgaich aa

Avatar

ХУУЛЬЧ 2026-01-08 202.9.46.159

ЭХЛЭЭД ТАВАН ТОЛГОЙ ТӨРИЙН ӨМЧИД КОМПАНИА ХУВЬЧИЛААЧ. ,,,,ОДОО МОНГОЛД БАЯЛГЫН САН НЭРТЭЙ ХУУЛЬ ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛСЭХ БОЛОХООР .БАЯЛАГЫГ ЭЗЭН ТӨР,, ИРГЭД ШҮҮ ДЭЭ.,,,,,,,,ТИЙМ БОЛОХООР ТЭР 1272 ширэг хувьаа ХЭЛБЭРЖИЖ мөнгөжиж МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД ИРГЭДИЙНХЭЭ НЭРЭЭР ДАНСАНД ОРЖ БАЙДАХ УЧИРТАЙ ШҮҮ,,,,

Avatar

Зочин 2026-01-08 43.242.241.151

Наад мөнгөөрөө үйлдвэрүүдээ бариач ээ, ард иргэдээ ажлын байртай улс орноо үйлдвэрлэгч болгооч

Avatar

Нэргүй 2026-01-08 202.9.40.43

noogdol ashigaa avya hogiin hulgaich aa

Avatar

Нэргүй 2026-01-08 66.181.184.13

авмаар байна

Avatar

Нэргүй 2026-01-08 103.212.163.237

энэ засгаас тараадаг бэлэг биш. Энэ авах ёстой эх орны баялгийн хүн бүрд ноогдох хувь юм. Хишиг гэж ойлговол буруу…

Avatar

Нэргүй 2026-01-08 103.212.117.171

Ногдол ашиг авах яах вэ,компани эрсдэлд орвол хариуцлага хүлээнэ гэдгийг ойлгож байгаа биз дээ. Ер нь иргэдийг үнэгүй хувьцаанд дасгаж болохгүй шүү дээ. Хувь нийлүүлсэн хөрөнгө нь үнэгүй учраас зөвхөн авах сэтгэлгээгээр асуудалд хандаж хариуцлагаа ойлгохгүй байна.

Avatar

Нэргүй 2026-01-08 103.229.120.113

Харин авмаар байна

Avatar

Нэргүй 2026-01-08 202.126.88.174

үнэн дээ өөрсдийн мөнгөнөөсөө өгөх гээд байгаа юм байхдаа хархнуудыг хурдан зайлуулъя

Avatar

Нэргүй 2026-01-08 66.181.161.89

“Ухаа худаг”-аас ногдол ашиг хүртмээр байна.

Avatar

Нэргүй 2026-01-08 202.9.41.44

таван толгойгоос ард түмнд хоёр хоёр саяыг ногдуулаа.

Avatar

Нэргүй 2026-01-08 202.9.41.44

30. тавн толгойгоос хоёр хоёр саяын ноглууллаа.

Avatar

Зочин 2026-01-08 59.153.115.216

Энэ сайт худлаа худлаа өгөхгүй гэхлээр өг гэнэ Өгнө гэхлээр мөнгө тараалаа гэнэ Ер нь ногдол ашгийг ажил эрхоэдлтийг хэмэгдүүлэх цалин тэтрэвэр үе шаттай хэмэгдүүлэхэд зориулсан нь ддээр

Avatar

Нэргүй 2026-01-08 202.131.227.134

Ард түмний ноогдол ашгаар хятадаас нүүрс зөөх нь буруу гээд бна. Мал аа.

Avatar

Нэргүй 2026-01-08 202.131.227.134

Иргэн танд оногдох ёстой ТТ-ын ноогдол ашиг 600.000 орчим төгрөгийг танаас асуухгүйгээр хятадаас шахмал түлш худалдан авахад зарцуулсан байна. Энэ бол хууль зөрчмөн үйлдэл мөн.

Avatar

Нэргүй 2026-01-08 202.131.227.134

Шахмал түлш хэрэглэдэггүй орон сууцны иргэд, орон нутгийн малчид 1072 хувьцааныхаа ноогдол ашгаараа шахмал түлш авдаг УБ-ын гэр хорооллынхны түлшний үнийг даана гэдэг шудрага бус зүйл. Нэг хүний 600.000 төгрөгний ноогдол ашгийг өөрсдөөс нь санал асуухгүйгээр дээрэмдсэн бна. Шүүхэд хандах хэрэгтэй. Нямбааг шүүхэд өг.

Avatar

Нэргүй 2026-01-08 202.55.188.83

малчид таван толгойгоос ноогдол ашгаа 100жилээр урьтаад авсан хүмүүс шүү тэтгэврийн насыг нь 5жилээр наашлуулж тэтгэвэрт гаргадаг болсоноор нийгмийн даатгал дампуурсан шүү нэг малчны тэтгэврийн зардал 45000000төгрөг байгаа дээр нь ноолуурын урамшуулал бусад тэтгэмж халамжаар бодвол малчид ажил хийдэггүй халамжаар л амьдардаг нь харагданаа

Avatar

Нэргүй 2026-01-08 202.126.88.98

яг үнэн. гэр хороолол дангаараа монголыг төлөөлөхгүй шүү !!!

Avatar

Нэргүй 2026-01-08 103.212.118.221

SEKSEER VANXANDI UILCHLI80955877BOOB XXN BOOW DOLOOJ

Avatar

Нэргүй 2026-01-08 202.21.100.202

хувьцааны ногдол ашгаа авнашдээ, хуулиараа. Даваасүрэн дэд сайд оны иргэн бүрт бараг сая төг өгнө гэж гуцаад байсымбэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж