“Эрдэнэт” үйлдвэрт гарсан ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

“Эрдэнэт” үйлдвэрт гарсан ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

“Эрдэнэт” үйлдвэрт гарсан ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

“Эрдэнэт”  үйлдвэр ТӨҮГ-ын Ил уурхайд 2026 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр үйлдвэрлэлийн осол болж, ажил үүргээ гүйцэтгэж байсан ажилтан өртөн, амь нас хохирсон талаар албаныхан мэдээллээ. Ослын нөхцөл байдал, учир шалтгааныг тогтоохоор Орхон аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар, хууль хяналтын байгууллагууд, Үйлдвэрийн газрын Гамшгаас хамгаалах штаб, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс шуурхай ажиллаж байгаа аж.

“Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын зүгээс шаардлагатай арга хэмжээ авч, талийгаачийн гэр бүлд үзүүлэх бүх төрлийн тусламж, дэмжлэгийг хуулийн хүрээнд шуурхай шийдвэрлэн ажиллах болно гэдгийг тус үйлдвэрээс мэдээлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-07 103.57.93.120

Мэдээж үйлдвэрийн осол. Үхсэн хүн үг хэлэхгүй буруу болоод дуусна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж