Венесуэлийн ерөнхий прокурор Тарек Сааб өчигдөр (2026.01.06) АНУ-ын цэргийнхэн ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсанд гүнээ дургүйцлээ илэрхийлж, Вашингтоныг “төрийн терроризм” үйлдсэн хэмээн буруутгав. Каракаст болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр Мадурог дипломат халдашгүй эрхээр хамгаалагддаг тул нэн даруй суллагдах ёстой гэж онцлон тэмдэглэсэн байна.
Мөн Нью-Йорк хотод Мадурогийн хэргийг хянаж буй АНУ-ын шүүгчид хандан “олон улсын хуулийг хүндэтгэж”, төрийн тэргүүнийг яллан шүүх эрх мэдэл байхгүйг хүлээн зөвшөөрөхийг уриалав.
Мадуро болон түүний эхнэр Силиа Флорес нар Манхэттэний холбооны шүүхэд өөрсдийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдсэн билээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлийн газрын тосны нөөцөд анхаарлаа хандуулсаар байна. Тэрбээр "NBC News"-т өгсөн ярилцлагадаа, Венесуэлийн эрчим хүчний дэд бүтцийг сэргээхэд газрын тосны компаниудын татаасыг ашиглаж магадгүй гэж хэлсэн юм. Мөн ийм төсөл 18 сараас бага хугацаанд хэрэгжиж магадгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
"Bloomberg" агентлагийн мэдээлснээр, АНУ-ын эрчим хүчний сайд Крис Райт Венесуэлийн эрчим хүчний салбарыг сэргээх асуудлаар газрын тосны салбарын удирдлагуудтай уулзахаар төлөвлөж байна. Тус мэдээлэлд Райт болон одоогоор Венесуэлд үйл ажиллагаа явуулж буй "Chevron" зэрэг компанийн удирдлагууд энэ долоо хоногт Майамид болох эрчим хүчний бага хуралд оролцох төлөвтэй байна. Венесуэлийн газрын тосны олборлолт олон жилийн авлига, хөрөнгө оруулалтын дутагдал болон бусад хүчин зүйлсийн улмаас буурч байгаа юм.
3,548.92






















































Зочин 2026-01-07 103.57.94.190
ГАЗРЫН ТОСНЫ АГУУ ИХ НӨӨЦӨД НЬ ШУНАСАН ГАДААДЫН КОЛОНЧЛОГЧДЫН ХУУЛЬ БУС ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ДАРАМТ ШАХАЛТ, ХОРИГООС ЯДУУРАЛД ХҮРСЭН УЛС ШҮҮ ДЭЭ… ТҮҮНЭЭС БИШ ДОТООДЫН УДИРДАГЧДААС БОЛЖ ЯДУУРААГҮЙ
РАВДАН 2026-01-07 192.82.65.175
нохой долоо, хоосон чалчигч, өмхий пу-гийн суганы хулмас, дуугүй байвал түүх өршөөнө
зочин 2026-01-07 66.181.185.113
Барууны түрэмгий хүчин Украины нацистүүд бол дэлхийд ганцаар эзэн суух бусдыг боолчлох шулж мөлжих зорилготой, Гитлер, Фашистүүдын бараг нэг хувилбар, Бодлого нь одоо бүр хурц хэлбэрт шилжлээ, Сул дорой хүч чадал муухан орныг цэрэглэн дайрч тусгаар тогтнолыг нь устгах, ерөнхийлэгчийг нь хүртэл баривчлах зэрэг зэрлэг хандлагад орлоо,НҮБ -ын тогтоосон дэг журам, олон улсын эрх хэмжээг нулимаж, хуучин колоний системөө сэргээх ажилдаа идэвхтэй орлоо, Дэлхийн 3-р дайны үндсийг тавьж байх шиг байна
Зочин 2026-01-07 59.153.87.54
Танай жлс Орос Украин руу дайрахад эсэргүүцээгүй. Одоо та нарыг хэн ч дэмжихгүй.
зочин 2026-01-07 66.181.185.113
Венесуэлын газрын тосны нөөц, Саудын араб, ОХУ-ынхаас ч их, 303 тэрбум баррейл гэдэг, Энэ баялагт нь АНУ эзэн суух,хямд авахыг зөвшөөрөөгүйн улмаас 2007 оноос хойш асар их хүчтэй дарамтад орж хохирсоор байгаа гэдэг, Эхлээд Венесуэлийн 300 гаруй тэрбум долларыг царцаасан, 8 тэрбум долларын үнэтэй Техас дэх Венесуэлийн нефтний үйлдвэрийг АНУ хурааж өөрийн болгосон, SWIFT-олон улсын санхүүгийн тооцооны систем ашиглах эрхийг нь цуцалсанаар Венесуэлийн нефт олборлолт 75 хувь унасан гэдэг
зочин 2026-01-07 66.181.185.113
Энэ мэт асар хүчтэй дарамтад орж төсөв бүрдүүлэх эх үүсвэргүй болж, иргэдийн амьдрал асар хүндэрсэн, Олон сая хүн арга буюу гадаадад гарсан, Үгэндээ орохгүй бол барууныхан, эхлээд хориг тавьна,Үр дүн гарахгүй бол төрийн эргэлт зохион байгуулна Бүр болохгүй бол цэрэг зэвсгийн оролцоо халдлага хийнэ Нефтийн олборлолтоо сэргээж орлогоо өсгөн эдийн засгаа босгохын тулд ОХУ, БНХАУ-тай хамтарч ажилласныхаа төлөө,тус орны ерөнхийлөгч, халдлагад өртөн амиа алдахад хүрч байх шиг байна,
зочин 2026-01-07 66.181.185.113
Одоо интернетэд байгаа АНУ-ын эрдэмтэн ДЖОН Миршаймер гэдэг хүний бичсэн олон тооны үгүүллэгүүдэд энэ мэт нь маш тодорхой дурьдагджээ Харамсалтай нь манай хэвлэлүүд үнэнийг бараг гаргахгүй юм Гүтгэлэг л тараах юм Иргэдийг худал мэдээллээр хуурч толгойг нь угаах юм