Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ жил сүү хөтөлбөрт нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхэд хамрагдана. НЗДТГ-аас 2024 оноос эхлэн нийслэлийн зарим сургуулийн 19 мянган хүүхдэд долоо хоногийн 2-3 өдөрт сүү тогтмол өгч ирсэн. Сүү хөтөлбөрийг өргөжүүлэх зорилгоор нийслэлийн 2026 оны төсөвт 8.9 тэрбум төгрөгийг тусгаж, улсын сургуульд суралцаж буй 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдэд долоо хоногт нэг удаа сүү өгөх юм.
2024 оноос хойш сүү тогтмол өгч байсан сургуулиудын хүүхэд, эцэг, эхчүүдийн дунд судалгаа явуулахад Д амин дэм, кальциар баялаг сүүг ууснаар хүүхдүүдийн шүдний эрүүл мэнд, дархлаа сайжирч, ясны сийрэгжилт буурах зэргээр нөлөөлсөн байна. Тиймээс энэ онд нэг өдрийн сүүний зардлыг НЗДТГ-аас, нэг өдрийг дүүрэг, орон нутгаас, нэг өдрийг эцэг, эхчүүд хариуцаж, долоо хоногт гурван өдөр сурагчдад сүү өгснөөр биеийн өсөлт хөгжил, эрүүл мэнд, хичээл сурлагад сайнаар нөлөөлнө. Олон улсын туршлагаас харахад хүүхдүүддээ сүү тогтмол өгдөг БНХАУ, Солонгос, Япон зэрэг улсад хүүхдүүдийн дундаж өндөр нэмэгдсэн байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
3,548.92






















































Иргэн 2026-01-07 66.181.183.38
5 аас дээш насны хүүхдүүд сүү уух ёсгүй юу , харин ч эрчимтэй өсөлтийн насанд нь хэрэгтэй баймаар юм . Эсвэл ингэж гурилдах хэрэггүй дээ
Нэргүй 2026-01-07 66.181.176.147
БгД ийн 28 р сургууль хааяа нэг зэхэр хярам өгдөг юун сүү вэ ерөөсөө өгөөгүй шүү
Нэргүй 2026-01-07 103.229.123.27
Сургуулийн бүх хүүхдүүдэд ядахдаа өдөрт 100гр сүү өгч болдоггүй юу. 1-7 ангийн 500 000 хүүхэд х 100гр = 50 000 000гр /1000= 50 000тн сүү орно. Бүтэн жилд 15 тэрбум буюу 1 авилгачны гэрт байдаг мөнгөөр бүх хүүхдүүдэд 1 хичээлийн жилд сүүгээр хангах боломжтой.
Нэргүй 2026-01-07 202.9.41.44
х***а манж гажигллын алдаа жш нь инженрын байгууллагад хэр инжнер бэ гэдийг инжнр хүн л мэднэ түүнээс хүний нөөц гэсн ерөнхий орн тоо шаачаад хаа хамаагүй газр зүйч хүн хийдггүй л байхгүй юу тэгхээр салбрын боловсролтой хүн тэр салбрын боловсн хүчинг бүрдүүлнэ.х***а манжууд урвуулж ашглаад сурцн ийм тийм юм гэхээр бас урвуулаад ашглчн бас болоогүй айхтр нартын зохион бгууллтаы нягт х***а манж хаал зохиож хийсн бгаам юм.