"Ахмадууд төсвийн тодотголоор тэтгэврээ 50 хувь нэмүүлэхийг шаардана"

"Ахмадууд төсвийн тодотголоор тэтгэврээ 50 хувь нэмүүлэхийг шаардана"

"Ахмадууд төсвийн тодотголоор тэтгэврээ 50 хувь нэмүүлэхийг шаардана"

Ахмад настнууд арилжааны банкуудын шударга бус шийдвэрийг эсэргүүцэж, өнөөдөр /2026.01.07/ мэдээлэл хийлээ.


Өндөр настан Ц.Алтанзул:

-Бид төрийн гурван өндөрлөгтэй уулзмаар байна. Ахмад настнууд өнөөдөр нийгмийн хамгийн доод давхаргын иргэд болсон байна. Бид үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Бид өнөөдөр дундаасаа мөнгөө нийлүүлж, цуглуулаад дөрөв дэх удаагаа хэвлэлийн бага хурлаа хийж байна. Бид удаа дараа шаардлагаа хүргүүлсэн ч хүн гэж тоогоогүй. Бид тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгох шаардлагыг тавьсан. Хоёрт, тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгож, батлан даалтын шаардлагыг уян хатан болгох, хүүгээс хүү боддог байдлыг өөрчлөхийг шаардсан. Өнөөдөр арилжааны банкууд төрөөс давсан эрх мэдэлтэй байна. УИХ-ын дарга Н.Учралд бүрэн эрх нь байхад арилжааны банкуудын аманд багтаад сууж байгаа нь харамсалтай. Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлж байгаагаар ахмадын тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэхийн тулд таван жил хүлээх шаардлагатай гэсэн. Гэтэл нэг жилд дунджаар 10 гаруй мянган ахмад настан нас барж байна. Тэтгэвэр нэмэгдэх хугацааг 70 мянган ахмад настан үзэхгүй нь ээ.

Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар та бидэнд тэтгэврийн доод хэмжээг 50 хувиар нэмнэ гэж амласан. Тэгвэл та нар 8.6 хувиар нэмнэ гэж таталдсан. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир дараа нь гарч  ирээд "Ахмадын тэтгэврийг 8.6 хувиар нэмнэ" гэсэн. Өнөөдөр бидний тэтгэвэр 80 мянган төгрөгөөр жигд нэмэгдсэн.

Ахмадын тэтгэвэр арилжааны банкуудын ашиг олох хэрэгсэл биш. Өнөөдөр ахмадууд тэтгэврийн зээлээр л амьдрах боломжгүй болтлоо мухардсан. Тэтгэврийн зээлийн хугацааг сунгасан нэртэй хүүгээс хүү бодож байна. Өр орлогын харьцаа гэдэг шалгуураар ахмадуудын тэтгэврээс ашиг харж байна. Арилжааны банкнаас тэтгэврийн зээл авахын тулд батлан даалтын шаардлага маш өндөр байна. Зээл авах гэж үр хүүхдийнхээ нэг өдрийн ажлыг нь алдагдуулж, үр хүүхдээс нь нотириатаар төрсөн хүүхэд нь мөн гэж баталгаажуулах ёстой гэж байна. Нэмээд үр хүүхдүүд нь давхар өр зээлгүй байх ёстой гэнэ. "Хаан", "Голомт" банк бол арай дэндүү байна. Монголын топ банкаар шалгарчихаад ийм арчаагүй байж болохгүй. Өр зээлийн хугацаа нь 70/30 байсан бол одоо 50/50 хувьтай болсон. Бид үхэж үрэгдсэн ч зээлийг маань үр хүүхдүүд маань л төлнө. Ахмадууд 2026 оны улсын төсвийн тодотголоор тэтгэврийн доод хэмжээг 50 хувь нэмүүлэх шаардлагыг тавьж байна. Энэ байр суурьтаа хатуу зогсоно.

Бид өнөөдөр үймээн самуун дэгдээх гэж цуглараагүй. Бид хүн шиг  амьдармаар байна. Бүх ахмадууд тэтгэврээ 36 сараар зээлж авахгүй. "Хаан" банкин дээр 306 мянга орчим тэтгэвэр авагч байгаагаас 180 мянга орчим нь зээлтэй байна. Үүнээс 75 мянган тэтгэвэр авагч нь 2025 оны долдугаар сард 24 сараар тэтгэврээ авсан байна. Тэгэхээр 180 мянгуулаа 36 сарын зээл авахгүй ээ. Ямар үед ахмадын тэтгэврийн зээл нэмэгддэг гэхээр цагаан сарын баяр, намар хичээл сургууль орох үе байгаа юм. Миний хувьд өнгөрсөн арванхоёрдугаар сард Худалдаа хөгжлийн банкнаас 24 сарын хугацаатай тэтгэврийн зээл авсан. Нийт 14.287.000 төгрөг болж, хүүд нь 2.200.000 төгрөг авсан. Тэгээд тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгон сунгасны дараа 23 сарын үлдэгдэлтэй, зээл авах хүсэлт өгөхөд үндсэн тэтгэврийг 80 хувьдаж, 24 сарын зээлийг хассан. Надаас хүү гэж 4.400.000 төгрөг авч, гарт минь 3.200.000 төгрөг өгсөн. Би одоо 36 сар 135 мянган төгрөгөөр амьдрах болчихоод байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

М.Амар настан. 2026-01-07 66.181.179.73

Энэ Алтанзул гэдэг хүн бусдын гар хөл болж хууль зүй эдийн засгийн хувьд үндэслэлгүй зүйл ярих юм.Бидний тэтгэвэр амьдралд хүрэлцэхгүй байгаа нь тодорхой.Төр ч тоохгүй. Хөгшчүүл бид нар хойч үеэ бодож МАН-ыг засгаас буулгах ёстой.1990 оноос хойш тасралтгүй дэмжиж ирлээ.Амьдрал сайжирсангүй.

Avatar

Зочин 2026-01-07 66.181.183.186

Ахмадууд маань тэт.ээ нэмүүлэх, хуулийн цоорхойг ашиглаж өндөр тэт.р тогтоолгосон тэр ялгааг арилгах тал дээр тэмцэх хэрэгтэй. Түүнээс биш тэт зээлийг 36 сар болгох гээд зүтгээд байх шаардлаггүй байх оо өөрсдөө л өрөнд орно. Банк бол ашгийн төлөө байгууллага улсад татвараа төлдөг эх үүсвэр байхгүй бол зээл олгох хэцүү эх үүсвэр татахын тулд бас хүү төлдөг тэт.н зээл эрсдэлгүй биш бас эрсдэлтэй учраас батлан даагч аваад бга юм

Avatar

Нэргүй 2026-01-07 103.57.94.190

Нэг сая төгрөгийн тэтгэвэртэй хамадуудынхыг 50 хувь нэмж бол болноо

Avatar

Настан 2026-01-07 66.181.179.73

Тэтгэврийг шаардсанаар шууд нэмэгдүүлэх эдийн засгийн боломж,хуулийн үндэслэл байхгүй.Нэмээд өгвөл сайн л байна.

Avatar

Нэргүй 2026-01-07 103.57.94.190

Тав, арван саяын тэтгэвэртэй нь бас 50 хувь нэмүүлэх үү

Avatar

Нэргүй 2026-01-07 66.181.191.169

үр хүүхдийнхээ ирээдүйг булаасан яасан муухай хөгшчүүл вэ, больж хоцорсон нь дээр биз.

Avatar

Нэргүй 2026-01-07 122.201.23.83

Албаар халтар төгрөгний ханшийг унагаасан хүмүүс өөрсдөө мэдээд нэмнэ биз.

Avatar

Нэргүй 2026-01-07 80.83.235.108

Би хамгийн доод тэтгэвэртэй. Хүүхдүүд тэтгэвэрийн зээлээр хөөцөлдөөд байдаггүй. Сар болгон тэтгэврийн доод хэмжээгээр надад мөнгө өгдөг. Гуйлгаад байдаггүй. Ухамсараараа өгдөг шүү.

Avatar

Гоод 2026-01-07 66.181.179.73

Хүүхдээ зөв хүмүүжүүлсэн ЯМАР БУЯНТАЙ буурал вэ.Урт насалж олон жил тэтгэвэр аваарай.

Avatar

Нэргүй 2026-01-07 80.83.235.108

Ээж аавынхаа тэтгэвэрийн зээлийг аваад цусалсан нөхдүүд энэ тэмцэлд нэгдэх ёстой. Юу бодож өндөр настаны тэтгэврийг тэг болгочихоод бүтэн нойртой унтдаг байнаа. Чулуун зүрхтэй амьтад юмаа!!!!

Avatar

Иргэн 2026-01-07 66.181.179.73

Эхийн санаа үрд үрийн санаа уланд гэж ардын сайхан үг бий дээ хө.

Avatar

Нэргүй 2026-01-07 103.229.121.120

Давраад байгаарай 😃

Avatar

Гантөр 2026-01-07 66.181.189.105

Одоо болноо, энэ улс орон чинь эдийн засгийн хувьд сүйрнэ биз дээ ингэж нэмбэл.

Avatar

Нэргүй 2026-01-07 59.153.115.124

Ядуус халамжийн мөнгөөр хотын кофе шопуудаар ба ресторануудаар орж, хоол унд идэн тансаглаж байна. Улаанбаатарын ресторануудаар ба кофе шопуудаар голдуу ядуус үйлчлүүлж байна.

Avatar

Нэргүй 2026-01-07 66.181.176.147

чи тэгж тусгаарлахыг хүсээд байвал солонгосын ганнамд л амьдралдаа хулгайч аа

Avatar

Zochin 2026-01-07 66.181.187.99

МАН-ыг сонгоод байвал өлсөөд л байна шүү дээ

Avatar

Нэргүй 2026-01-07 103.212.118.236

чамайг сонгоно гэж л байхгүйдээ

Avatar

Нэргүй 2026-01-07 59.153.115.124

Халамж авагсад халамжийн мөнгөөр хотын кофе шопуудаар ба ресторануудаар орж, хоол унд идэн тансаглаж байна. Улаанбаатарын ресторануудаар ба кофе шопуудаар голдуу ядуус үйлчлүүлж байна.

Avatar

Нэргүй 2026-01-07 66.181.179.243

Tetgevere nemeeche yumni une tengert khadla.!!😡

Avatar

Нэргүй 2026-01-07 59.153.114.111

тэтгэвэр тогтоодог аргачлалыг л зөв болгох хэрэгтэй л дээ. насаараа цалингийн доод хэмжээгээр шимтгэл төлсөн хүн бол яаж ч бодсон өндөр тэтгэвэр авах боломжгүй. Мөн сүүлийн 5-7 жилд өндөр татвар төлөөд л тэнгэрт хадсан тэтгэвэр аваад байэ бас болохгүй шүү дээ. Нийт төлбөн мөнгөнөөсөө тооцуулж инфляцитай нь уялдуулж өсгөөд л авах хэрэгтэй

Avatar

Зочин 2026-01-07 67.81.176.5

Монголчууд сонгуулийн авилгалд автаж атга будаа чимх гурилаас болж саналаа худалдаад байвал…юу ч өөрчлөгдөхгүй бүр л дордох бх

Avatar

Гангантөгс 2026-01-07 66.181.186.213

Зээл мээл гэсэн тэнэг заалтаа наад шаардлагуудаас аваад хая л даа. Мэдрэл муутай юм уу, хаашаа юм бээ.
8,6% -аар инфляцийн нөхөн төлбөриыг маань 80к болгоод доромжлоод хаячихлаа ш дээ, шулмууд аа

Avatar

Нэргүй 2026-01-07 203.91.115.53

ЭНХРИЙ ХАЙРТ НАМДАА СОНГУУЛЬ БҮРЭЭР ӨГӨӨД БАЙ. ХОХЬ НЬ.

Avatar

Нэргүй 2026-01-07 103.212.118.236

өгнө

Avatar

Нэргүй 2026-01-07 135.125.174.40

ЗӨВ ЗӨВ ИНГЭЖ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ УЛС МӨНГӨГҮЙ БИШ ХУЛГАЙЧУУД ИХ ТУЛ НАСТАНГУУД ХАТУУ ТЭМЦЭЖ БАЙЖ ҮР ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ТЭТГЭВЭР НЬ Ч ГЭСЭН НЭМЭГДЭНЭ. ТӨР БАРИГЧ НЭРТЭЙ ТАНСАГ ТӨСӨВ ЗАРЦУУЛАЛТ НЭГЭНТ ХЭМ ХЭМЖЭЭНЭЭС ХЭТЭРСЭН АРАЙ ДЭНДҮҮ

Avatar

Нэргүй 2026-01-07 88.230.59.211

Зээл авах, эсэх нь хувь хүний л хэрэг. Харин тэтгэврийн доод хэмжээг хүн хоол, хувцас аваад амьдарчих бололцоотой хэмжээнд болгомоор байна. Яг одоо бол 1,5 сая бол лөнгөн данган амьдрах, зээл авахгүй амьдрах бололцоотой мөнгө. Гэхдээ удахгүй юмны үнэ нэмэгдэхээр бас л хүрэхээ болино.

Avatar

Нэртэй 2026-01-07 59.153.87.54

Халзан Бүргэдтэйг ух , тэгвэл тэтгэвэр нэмэгдэнэ

Avatar

Нэргүй 2026-01-07 66.181.181.104

Тэтгэвэрийн доод хэмжээг нэмээд Төрийн энэ олон ажилтуудыг цомхон богоочээ тэтгэвэрт гархад ажлаас гархад мөнгө олгодогыг зогсоо боломж байгаа

Avatar

Нэргүй 2026-01-07 124.158.126.132

Ер нь тэтгэврийн зээл гэдэг юмыг олгох албагүй, дээхэн үед тийм зээл байгаа ч гүй, сүүлд л гарсан банкны зээлийн бүтээгдэхүүн. Эрсдэл багатай, сар бүр данснаас нь татдаг болхоор банкууд олгож эхэлсэн. Ахмадууд арилжааны банкуудын юу хийхийг заах эрх байхгүй. Банкууд энэ зээлээ зогсоогоод бүүр олгохоо больсон ч тэдний эрх нь байгаа. Жоохон учиртай юмаа мэдэж шаардлага тавьмаар бна. Харин Инфляцтай уялдуулж тэтгэврийн хэмжээг нэмж явна гэдэг заалт хуульд байгаа болхоор тэрийг л шаардаж болно.

Avatar

Нэргүй 2026-01-07 66.181.176.147

энэ авгай тэтгэврийн зээл гэж солиороод тэтгэвэр нэмэхэд саад болчихлоо.ядаж 100 мянгаар нэмэгдэх байсан юм өөр тийш нь солиороод үхсэн ацны 1500 амьдралгүй хэзээч бүтэхгүй юм нэхээд тэнэгтээд байх юм доод хэмжээ сая таванзуу бол 800 ,900,1сая авдагууд нь 2 сая болох ёстой биз дээ тмйм мөнгө яг байж харагдаач ямарч амьдралгүй юм шаардаад аль ч үгүй болгоод хаячих юм

Avatar

Нэргүй 2026-01-07 103.229.123.27

Одоо ганц гарц бна. 28 онд МАНАНХҮНг битгий дэмж. Ард нь байгаа Үнэн ба Худал намын тагжаахай, Ард түмнээ Аварьяа намын Гүнбалай, өөр юуч билээ баахан юмнууд байгаа. Тэд нар чинь бас Монгол хүмүүс тэднийгээ гаргая… Тэгээд харая…ХХХ

Avatar

Нэргүй 2026-01-07 103.212.118.236

яагшдээ

Avatar

Иргэн 2026-01-07 66.181.179.73

Гүндалай,авгайг нньБатбаатар,үнэн ба зөв нам,Жаргалсайханыг гаргаж бусдыг нь гудманд гаргацгаая.

Avatar

Нэргүй 2026-01-07 103.57.93.243

Цөөн жил нийгмийн даатгал төлчөөд тэтгэврийн доод хэмжээг 1,5 сая болгох шаардлага тавих нь дэндүү шударга бус. Улсын төсөв ийм ачааллыг даахгүй. Энэ жагсагчдын төлсөн НД г судлах шаардлагатай байхоо.

Avatar

Нэргүй 2026-01-07 103.212.118.236

зөв

Avatar

Нэргүй 2026-01-07 66.181.176.147

зээл зээл гэж дэмийрээд олон санаа гаргаад аль ч үгүй болжээ.тэтгэврээ л нэмүүлье гэж шаардах байтал зээл сунга гээд орилоод байхаар зальтай юмнууд ашиглаад бн

Avatar

Монгол 2026-01-07 93.23.17.161

Ээ дээ ахмадууд минь та нарын үнэн ч нам чинь шүү дээ одоо яаж хандаж бхйна даа

Avatar

Монгол 2026-01-07 93.23.17.161

Ээ дээ Ахмадууд минь та нарын нохой гахай байсан ч сонгодог нам чинь та нарт яаж хандаж байна ийм л сэтгэлгүй нөхдүүд шүү дээ

Avatar

Нэргүй 2026-01-07 66.181.176.147

ахмадууд 400 мянга гэтэл энэ улсын сонгогчид хэд билээ 3дахин олон биз дээ тэгэхээр ахмадууд биш залуучууд өөрсдөө сонгосон байна ахмадуудын санал хүрэхгүйшдээ

Avatar

@ 2026-01-07 43.242.243.219

ахмадууд сонгуулиар МАН-ыг дэмжээрэй гээд байдаг, жангаа хүртэж байна даа

Avatar

Нэргүй 2026-01-07 103.229.122.60

ккк. АН төр барьж байхад хангалттай тэтгэвэр авч байсан юм уу? Мэдрэл юм бичих юмаа. Ямар ч нам засгийн эрхэнд гарлаа ч хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ ш дээ.

Avatar

Шилээ 2026-01-07 66.181.160.32

Ид насандаа ажил хийгээгүй байж их тэтгэвэр авах гээд байх нь шудрага бус. Тэгэхдээ ханшийн зөрүү тэтгэвэрийг улам үнэгүйдүүлж байна.

Avatar

Нэргүй 2026-01-07 66.181.187.69

ядаж тэтгэврийн зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авах хэрэгтэй байна

Avatar

Нэргүй 2026-01-07 66.181.182.37

уго чавесын венэсуэлийн араас орох нь дээ,

Avatar

Иргэн 2026-01-07 66.181.177.141

дэмжиж бна тууштай байгаад талархаж бгаашүү

Avatar

oogii 2026-01-07 66.181.190.24

ОДОО БОЛОО ЧЭЭ. ЭНЭ УЛС ОРОНД ЧИНЬ ХЭР ХЭМЖЭЭ ГЭЖ НЭГ ЮМ БИЙ. ИРЭЭДҮЙ ХОЙЧИД Ч ЮМ ҮЛДЭЭХ ЁСТОЙ. АМЬДРАЛ ТА БИДНИЙ НАСААР ХЭМЖИГДЭХГҮЙ Ш ДЭЭ

Avatar

Тогоо 2026-01-07 202.21.109.17

за за, мань нь нүд ании

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж