Шинэ оны шинэ долоо хоногийн Даваа гариг/2026.01.05/-ийн өглөө Хавдар судлалын үндэсний төв үүднээсээ эхлээд түм түжигнэж байх ажээ. Хавдрын эмнэлгийн хаалга чөлөө завгүй онгойж, хаагдана. Ажаад байх нь ээ гартаа нимгэн цагаан тортой зүйлсийг барьсан яарсан, сандарсан, бухимдсан, хэн нэгнийг царайчилсан олон нааш цааш холхино. Үүдээр оруут улавч, оймс, амны хаалт зэрэг эмнэлгээр явахад хамгийн түрүүнд хэрэг болох зүйлсийг жижиг дөрвөлж дээр дэлгэн худалдаалж байх ажээ. Үзүүлэхээр орж ирж буй иргэн тэндээс улавч, амны хаалт зэргийг авч дараагийн үйлчилгээг авч харагдана. Мөн иргэд сандал дээр сууж, дугаар дуудахыг хүлээнэ.Биднийг 09:00 цагийн үед очиход 420 гаруй хүн үйлчлүүлсэн байгаа нь дэлгэц дээр харагдана. Иргэд шинжилгээ, үзлэгийн цаг авахын тулд машиндаа хонон, өглөөний 06:00 цагаас эхэлж дугаарлаж байж сая цаг авдаг байна.
ӨВДСӨН ШАНАЛСАН ОЛОН ИРГЭН ЭНД ЯДАРЧ БАЙНА

Г.Тунгалагийн дүү өнгөрсөн аравдугаар сард умайн хүзүүний хорт хавдар гэсэн онош тогтоогдсон ч өнөөдрийг хүртэл химийн эмчилгээндээ орж чадаагүй. Учир нь зарим нэг эмч нарын хүнд суртал, ойлгомжгүй байдлаас болж эмчилгээндээ орж чадалгүй удаж, бие нь улам муудсан талаар хэлж байгаа юм. Мөн өнөөдөр эмчилгээнд ороод эхэлчих байх гэсэн горьдлого тээгээд ирсэн ч сарын өмнө өгсөн шинжилгээгээ давтан өгөх шаардлагатай гэсэн тул дахиад эмчилгээгээ эхлүүлж чадалгүй буцаж байгаагаа халаглан, бухимдангуй ярина. Тэрбээр, цаг авч өмнө нь зөндөө ирж байхад түүнийг хараад хэлж болно. Ачаалал их байгааг иргэд ойлгож хүлээцтэй ханддаг.
Гэтэл зарим эмч, мэргэжилтнүүд дэндүү хүнд суртал гаргаж, муухай харьцдаг. Хүн хэдий өвчтэй, зовлонтой байлаа ч сайхан харьцаж болох байх гэж боддог.
Эндээс авлига эхэлдэг. Хөдөө орон нутгийн иргэд арга барахдаа хэдэн төгрөг атгуулж цагаа урагшлуулах, байрлах байр олж авдаг гэдгийг энд байгаа хүмүүс хэлдэг. Бид чинь бараг өдөр бүр таарч ах дүү шиг боллоо шүү дээ. Энэ мэт асуудал их бий. Монголд ганцхан байдаг хавдрын эмнэлэг чинь үнэхээр хүнд байна шүү. Өвдсөн шаналсан олон иргэн энд ядарч байна. Төр засаг үүнд анхаарлаа хандуулаасай. Аль дээр үед л дахиад хавдрын эмнэлэг барина гэж байсан өнөөдрийг хүртэл байхгүй, эм тариа нь хангалтгүй байлаа ч үнэтэй гээд яривал үнэхээр их асуудал байна. Дүү маань өнөөдөр хими эмчилгээндээ орж чадаагүй хүлээж байгаа учраас эгч нь ингээд явлаа" гэсээр бидний яриа өндөрлөв.
Энд нийслэлээс гадна 21 аймаг 330 сумаас иргэд ирж, эмчилгээ үйлчилгээ авдаг. Тэр ч утгаараа илтэд орон нутгаас ирсэн болов уу гэмээр үстэй дээл, үстэй гутал өмссөн нэгнээсээ төөрчихгүй гэсэн шиг сугадсан, хөтөлсөн хүмүүс чөлөө завгүй холхих ажээ. Энэ дүр зураг өдөр бүр давтагддаг, үзүүлж эмчилгээ үйлчилгээ авч чадсан нь хэд хоног илүү амьдарч, чадаагүй нь харамсалтайгаар хорвоог орхидог гэдгийг тэд хэлж байсан юм. Нэг өглөө ирнэ дугаарлаж, дугаарлаж эмчийн үүд сахиж хэдэн цагаар суусны эцэст сая нэг үзүүлэхэд тийм юм дутуу байна, тийм шинжилгээ дахиж өг гэсээр хэдэн өдрийг, төдий чинээ мөнгө санхүү цаг хугацаа алддаг гэдгийг тэнд буй захын иргэн халаглан ярина. Гэсэн ч эндээс өөр очих газар байхгүй тул эцсээ хүртэл тэнхээгээ тасартал явдаг байна.
ӨВЧТӨН ӨДРИЙН 15000 САХИУР 25000 ТӨГРӨГ ТӨЛЖ БАЙДАГ

Тэдний нэг бол Архангай аймгаас ирсэн 60 настай Н.Долгорсүрэн. Тэрбээр, өнгөрсөн оны аравдугаар сараас хойш хотод ирж туяа эмчилгээнд орж байгаа аж. Учир нь түүний хувьд ховор тохиох хамрын хөндийн хавдар гэж 2022 онд оношлогдсон байна. Хавдар гэж оношлогдохынхоо өмнө хамрын гамрит гэж бодож явсаар дөрөвдүгээр шатанд хүргэж хүндрүүлсэн гэдгийг түүний эгч хэлж байсан юм. Н.Долгорсүрэнгийн хувьд ярьж, гишгэх боломжгүй тул хүний тусламжтай явж, идэж уудаг аж.
Тэднийг яг туяа эмчилгээгээ хийлгээд гарч ирэхтэй таарч хэсэг хором ярилцсан юм. Тэд эмнэлгээс нэг их холгүй арслантай гүүрийн урд байрлах байранд түрээс төлж амьдарч байгаа гэнэ. Ингээд бид тэдний байрлаж буй байранд ирэв. Н.Долгорсүрэн болон түүний дүү Н.Нямсүрэн түүний охин гээд гурвуулаа амьдарч байгаа аж. Охин нь ирж ээжийгээ сахиад хориод хонож байгаа учир түүнтэй солигдохоор Н.Долгорсүрэнгийн дүү тав хоногийн өмнө ирээд байгаа бөгөөд өнөөдөр өдөртөө охин нь нутаг буцах гэнэ.
Н.Нямсүрэн "бушуухан буцаахгүй бол гурвуулаа байхаар илүү их мөнгө төлөх юм" гэж инээмсэглэнэ.
Оюутны дотуур байр шиг гэмээр дөрвөн давхар байр байх ажээ. Энд дандаа орон нутгаас ирсэн хавдартай иргэд ирж байрлаж эмчилгээндээ явдаг байна. Өрөөнд дөрвөн орыг дөрвөн талд байрлуулж, хаалганы дэргэд ширээ, шкаф зэргээс өөр тавилга гэх юм байсангүй. Тэд байх хугацаандаа хэрэглэх хоол хүнс зэргийг авч ирдэг байна.

Н.Долгорсүрэн аймагтаа насаараа мал маллаж тэтгэвэртээ гарсан. Тэрбээр хүү, охин хоёртой. Дээр хэлсэнчлэн 2022 онд хавдартай гэдгээ мэдсэн. Учир нь хамар нь битүүрээд амьсгалахад хүндрэлтэй байгаад байсныг гамрит гэж бодож явсаар аймгийнхаа эмнэлэгт үзүүлэхэд зөөлөн эдийн хавдар гэснээр анх хавдар гэж мэдэж аймгийн эмч нар нь яаралтай Улаанбаатар явахыг зөвлөж, цаг алдалгүй ирснээр Хавдар судлалын үндэсний төвд хагалгаанд орсон байна. Ингээд орон нутагтаа хими эмчилгээнд явж байсан ч гурван жилийн дараа хавдар нь дахиж 2025 оны аравдугаар сард дахин хүнд хагалгаанд орж улмаар туяа эмчилгээ хийлгэж байна гэж түүний дүү Н.Нямсүрэн ярив.
Тэрбээр “Орон нутгаас хотод ирж үзүүлж, эмчилгээ хийлгэж эмнэлгээр явахад маш хүндрэлтэй байдаг юм байна. Дүү маань өөрөө босож явж чадахгүй болохоор ах дүү бид хүүхдүүдтэй нь ээлжилж сахидаг.
Туяа эмчилгээг нэг удаад нэг сар хийдэг. Тэгээд өнжөөд дахиад нэг сар хийлгэдэг.
Тэгэхээр заавал нэг нь сахих шаардлагатай болдог. Дээрээс нь хотод байрлах хамаатан садан бараг байхгүй, байлаа ч айлд олуулаа олон хонох хэцүү. Мөн автобус, унаагаар холоос түгжрээд өчнөөн цагийг авна гээд ний нуугүй ярихад үнэхээр хүнд байдаг гэдгийг сүүлийн гурван жилд мэдрээд л явж байна. Бүх л эм тариагаа өөрсдөө авдаг. Хөнгөлөлтөөр авч үзээгүй. Малчин байсан болохоор тэгдэг юм байлгүй. Зарим эм тариа нь их үнэтэй. Тэднийгээ сар бүр л хэрэглэдэг дээ” гэв.

Н.Долгорсүрэнгийн хувьд 689 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байна. Энэ онд 80 мянган төгрөгөөр тэтгэвэр нь нэмэгджээ. Энэ мөнгө нь эмчилгээ хийлгэж хотод амьдрахад хаанаа ч хүрдэггүй. Учир нь цагаан эс нь байнга багасдаг үүнийг нэмдэг тариа нь 450 мянган төгрөг, хордлого тайлах эм тариа зэргийг авдаг. Дээрээс нь унаа, хоол, түрээсийн мөнгө гээд сард хоёр сая гаруй төгрөгийг хэрэглээ, эм тарианд зарцуулдаг учраас тэтгэврээс гадна малаа борлуулж мөнгө олно, ах дүү нь боломжоороо тусалдаг учир өдөр хоногийг өнгөрөөж байна гэж түүний охин учирлаж байлаа.
Хавдартай хүмүүс олон дахин шинжилгээ хийлгэдэг байна. Улмаар нэг шинжилгээний цаг авахад дор хаяж 20-30 хоногийн дараа олддог аж.
Тиймээс орон нутгийнхан нэг нь ирж цагаа аваад дөхүүлж ирдэг гэдгийг хэлж байгаа юм. Дээрээс нь байх айл хомс учраас олон хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай иргэд эмнэлгийн ойролцоо байр түрээсэлж суудаг. Ингэхдээ өвчтөн өдрийн 15 мянга, сахиур 25 мянган төгрөг төлдөг аж. Ийм үйлчилгээ эмнэлэг тойроод цэцэглэсэн, зарим эмч нар өөрсдөө санал болгодог гэдгийг орон нутгийн эмчлүүлэгчид хэлж байв. Эмчилгээ, эм тарианы мөнгөний зэрэгцээ санхүүд дарамт болдог ч айлд байснаас илүү дээр байдаг ажээ.
2040 ОН ГЭХЭД ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТ 96 ХУВИАР НЭМЭГДЭНЭ

Монгол Улсад 2024 онд хавдрын улмаас 8169 хүн өвдөж, 4755 хүн нас барсан байна. Энэ нь 2023 оноос 925 тохиолдлоор буюу 11 хувиар өссөн үзүүлэлт аж.
2024 онд хорт хавдраар оношлогдсон 8169 тохиолдлыг төрлөөр нь ангилбал,
- Элэгний хавдраар 2364 хүн (нийт хавдраар өвдсөн хүмүүсийн 28.9 хувь
- Ходоодны хавдраар 1326 хүн (нийт хавдраар өвдсөн хүмүүсийн 16.2 хувь
- Уушгины хавдраар 549 хүн (нийт хавдраар өвдсөн хүмүүсийн 6.7 хувь
- Умайн хүзүүний хавдраар 521 хүн (нийт хавдраар өвдсөн хүмүүсийн 6.4 хувь
- Бүдүүн шулуун гэдэсний хавдраар 405 хүн буюу (нийт хавдраар өвдсөн хүмүүсийн 5 хувь
- Хөхний хавдраар 399 хүн (нийт хавдраар өвдсөн хүмүүсийн 9.8 хувь
- Бусад төрлийн хавдар 2605 буюу 27 хувьтай байжээ. Мөн манай улс дэлхийд элэг, ходоод, уушги, улаан хоолойны хавдраар дээгүүр жагсдаг аж.
Хорт хавдраар өвдсөн хүмүүсийн 64.2 хувь нь хожуу үе шатандаа оношлогддог гэсэн судалгаа гарчээ. Үүний учир нь иргэд хавдрын талаар мэдлэг дутмаг байдгаас болж, эрт оношлуулдаггүйтэй холбоотой аж. Мөн нөгөө талаас зарим төрлийн хорт хавдрыг зөвхөн Хавдар судлалын үндэсний төвд оношилж, эмчилж байгаа нь тухайн хавдрын оношилгоо, эмчилгээг хүлээлгэдэг байна. Энэ байдлаар үргэлжилбэл 2040 он гэхэд хорт хавдрын өвчлөл, нас баралт 96 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолжээ.
3,548.92






















































- ylcuiin 2026-01-07 50.147.160.114
baliar bainguin xylgai komandlagj, Noirmoglon zeregtsenabt # ;
Зочин 2026-01-07 202.126.91.254
утаанаас салахгүй бол эрүүл амьдрана гэж мөрөөдөөдч нэмэргүй биз
Зочин 2026-01-07 202.126.91.254
хавдрын шалтгаан энэ утаа тортог, буруу хооллолт хөдөлгөөний дутагдал гээд олон шалтгаан байгаа байх
Нэргүй 2026-01-07 103.229.120.113
Мэдээж өвчин хэцүү, Монголд өвчин тусах бол бүр давдаггүй давааны нэг. Дээр нь Хавдрын эмч нарын ааш бол бас лут шүү дээ. Зүгээр л загнана зандарна шидлэнэ
zochin 2026-01-07 71.229.150.6
Eooe,hezee caijirnaa.unen ersdeltei amidrah yumaa.
Нэргүй 2026-01-07 103.212.119.167
систэм тогтолцооны гажуудлаас болж өвдөж зовсон иргэд маш хэцүү юм юмаараа хохирдог хөдөө орон нутгаас хотод ирэх шаардлага гарахгүй тогтолцоотой болох хэрэгтэй
Нэргүй 2026-01-07 59.153.115.124
Ядуус халамжийн мөнгөөр хотын кофе шопуудаар ба ресторануудаар орж, хоол унд идэн тансаглаж байна. Улаанбаатарын ресторануудаар ба кофе шопуудаар голдуу ядуус үйлчлүүлж байна.
Нэргүй 2026-01-07 103.212.119.167
Бохир өизнэсийн салбар болж хувирсан юм чинь өвдөж зовсон хүн ард тэдэнд огт падгүй байхоо
Нэргүй 2026-01-07 66.181.178.139
Хүмүүс минь ээ өвчин хэцүү. Болж л өгвөл хөдөлгөөн хий
Нэргүй 2026-01-07 122.201.31.224
Хавдар “тусах” гэж нэрлэхээ боьлмоор байна. Өвяин тусах гэж ерөнхийд нь болно. Хавдартай болох гэвэл зүгээр байна. Тэгэхгүй бол хавдар, халдварт өвчнөө ялгах боломжгүй ухаан хоосон хүмүүсийн ухаанд нэмэр болохгүй байна.
Нэргүй 2026-01-07 66.181.176.147
ЭРТ ИЛРҮҮЛГЭЭ чанаржуулмаар байна залуу эмэгтэй эмч нар их хайнга муухай болжээ эрт илрүүлгийн шинжилгээний хариуг ыараг харах ч үгүй бн лээ юун зөвлөлгөө өгөх ыараг сандал дээр суулгах ч үгүй гар гээд бсан Бгд ийн ахмадын эмнэлгийн дотрын эмч эхоны эмч нар жинхэнэ оромдож байна шүү
Нэргүй 2026-01-07 66.181.179.243
Shine emneleg bariache khetsuu yum be yasan yadarsan khumuust.!!!
Зочин 2026-01-07 103.229.120.94
бүү сэтгэлээр унаж зарим хүмүүс чамайг хараад бах нь ханана шүүдээ тмйм болохоор бууж өгч хэрхэвч болохгүй ер нь хавдар гэж өвчин байдаггүй юм шүү наад өвчнөө бүү анхаар зөнд нь хая тэхээр эрүүл эд эс чинь барьж аваад идчихдэг юм гэнэ лээ шүү .Өвдсөн ч бүү тоо, яаж ч байсан битгий тоо хавдар гэж байхгүй шүү
Иргэн 2026-01-07 66.181.186.16
Хамгийн гол зангилаа нь МАН мафиуудын төр засагт байгаа юм аа!!! Энэ чигээрээ МАН мафиуудын дарлал доромжлол доор үеийн үед амьдрах гэж үү нийгэмийн сэхээтнүүдээ!!!
Нэргүй 2026-01-07 103.168.34.64
энэ чинөүрэнгийн бизнес үү
Нэргүй 2026-01-07 66.181.176.147
энд Чинбүрэн хамаагүй.хүнсниий аюулгүй байдал , ард иргэдийн эрүүл ахуйн мэдлэг нойл заажээ.намууд мөнгөний төлөө улайрч улсын хөгжлийг мартаад аргаацаасаар гуч гаран жил өнгөрчээ.тэд өөрсдөө ханиад хүрсэн ч тэнгэрээр нисэж очоод үзүүлчихдэг ямбатнууд болжээ.ард түмэнгүй өөрсдөө үлдээд яана гэж боддог юм бол
ИРГЭН 2026-01-07 66.181.186.16
МАН аа Хөдөө Аймгийн төвүүдэд ДЦС-барьж өгч буян гэхүүдээ, ажилаа гэхүү аргаа бараад л хэлж байна!!! МАН аа ажилаа хийж ард иргэдээ бодохгүй бол МАН АН та хэдийг үеийн үед үр хүүдүүтэй чинь тэрбумтан байлгаж чадахааргүй туйлдаж бн шүү!!! Цус урсгасан хувьсгалаар бүү дуусаасай!!!
Нэргүй 2026-01-07 202.126.89.210
eruul mendiin yamand 1 xuselt bna.ene daraxlaanii uvchtei mash olon xumuus bgaa ba mash chuxal em bolox Plaquenil gedeg em oldoxgui bainga xuvi xumuusees avch xereglej bgaa /naidvartai uiguig ni medexgui/ ene emiig alban yosoor oruulj irex arga bna uu?
Нэргүй 2026-01-07 103.212.116.51
Хавдарын эмч нарын ур чадвар дэлхийн жишгээс 20-30 жил хоцорч явдаг ЧАДВАРГҮЙ, СЭТГЭЛГҮЙ, ИХ ЗАНТАЙ, АВИЛГАЛЧ юм билээ!!!!! Хумсын чинээ хавдарыг заавал хагалж авна гэдэг тэр нь !!!!! Хагалгааныхаа тоогоор мөнгө авдаг болохоор тэгдэг юм билээ!!!!!! ГЭТЭЛ "ХӨХ ХОТОД" туяа эмчилгээ 5 хоног хийгээл тэр хавдарыг байхгүй болгосон!!!
BUULJ shaalzalj.y 2026-01-07 50.147.160.114
yn Zardal, zalilan, xortoicav ubdug C; TYLELT tuya,
gadniopond yabj bolgyi Xylxidal.
– gadni CJNOC COX XUUX ?
– CJN bazsan bydgnicm, ShUrshij
– BOOVNI XYYKNi ynertyylj,damjyyldaa
- ylcuun, xylgaichduin,gyilagchduinzz,ko 2026-01-07 50.147.160.114
gar xyryy TASDDAG AJLAAS tatgalzax,hs ynalt mod tasdal, TYLDEG , XULDDUG XOL ybax, tsas or ops,
Nydnui OPASNiwr dysaalga
Нэргүй 2026-01-07 50.147.160.114
# # ##
XAVTGAi YASTAI,sormyysickni, kostumaarULgyyr,biching 2026-01-07 50.147.160.114
BOOVNi XYY BOOL BArAAN+Ubchlyylegch s*****g
tyslagch XYYK
И 2026-01-07 103.212.117.21
хавдар тусвал: мөнгөтэй бол гадаад яв, харин Монголд мөнгө үрж эмчлүүлсэн болж үхснээс, шууд үхлээ хүлээсэн нь дээр ! эмчлүүлсэн эмчлүүлээгүй адилхан, мөнгө, цаг үрсэн үгүйгээр л ялгаатай, үхэх нь үнэн!!!
Зочин 2026-01-07 202.126.89.106
яг үнэн эмч нар хүнээс яаж мөнгө салгах бэ гэж боддог байх
Нэргүй 2026-01-07 202.9.40.217
Хүмүүс эрүүл мэнддээ өөрсдөө л анхаарч зөв амьдралын хэвшил, эрүүл хооллолтын дэглэмтэй байх нь чухал юм. Буруу хоол чинь хавдрын эх үүсвэр болж байна. Жимсийг угааж цэвэрлэж иднэ гэж байхгүй байна. Нялх хүүхэддээ дэлгүүрээс жимс авч өгөөд шууд идүүлж байх юм. Бөөн нян идүүлж байна. аймаар хурц хоол идэж байна. энэ талын ойлголтыг суулгаж өгөх хэрэгтэй
d 2026-01-07 103.57.95.41
unen shv ystoi hereg alga
И 2026-01-07 103.212.117.21
эмч нарын хурлыг хэдэн хоногоор хүлээнэ. мөн л 8.00, өдөртөө орж байвал их юм. эна байдал олон давтагданадаа. эмч сувилагч нарын ааш адсага. дуу өндөрсгөхгүй, тайлбарлаж өгдөг нэг ч эмч, сувилагч таарч байсангүй. туая- төлөвлөлт хийнэ гээд сураг тасрана. эхэллээ – аппарат эвдэрсэн сураг тасрана, цаг нар байхгүй, баахан хүлээсэн хүмүүс ,зуугаараа өдөржин подвалд хоригдоно…ЗА ТОВЧХОНДОО НЭГ ИЙМЭРХҮҮ, ЭРҮҮЛ БОЛОХ УУ? ҮГҮЙ !!!
И 2026-01-07 103.212.117.21
энэ эмналэг ачааллаа хэд дахин дийлэхээ больсон байналээ. Эрт илрүүлгээр хавдрын эхний үе оншлогдоод 25 оны 8р сараас шинжилгээ ,хагалгаа, туяа гэж явсан. Олон гайхамшигийг үзлээ. Үүнд: машины зогсоол, цаг авах – эмчид үзүүлэх, шинэилгээ өгөх, цаг авсны хэрэг гэж байхгүй ,бүтэн өдөр, 1 -2 хоног заавал хүлээнэ. ямар ч тайлбар, зөвөлгөө байхгүй. цаг өгч байгаа нь зөвхөн 8.00 өөр цаг мэддэгүй..шинжилгээний хариу нууд гарахгүй, хэзээ юм бүүмэд, хагалгаанд ороход 8.00 д очно шөнө орно.
ylcad ni ctpt,bolinoi yrod,7 Abarga boljee, baliar xuij zlyyl 2026-01-07 50.147.160.114
yxsenee xuigeed gyilagchduin tsyglaand xorgoloo
negrit 2026-01-07 50.147.160.114
bottlingcjn yneree damjyyl
Нэргүй 2026-01-07 103.57.95.254
irged ovchnoooor duuuslaaaaa.tusgai bodlogobarihgui bolyun hun am eruul osoh ene ter bhgui bolloooo
-NETC 2026-01-07 50.147.160.114
ataatgl
Franklin yy 2026-01-07 50.147.160.114
gopodzcj
xsgyiOB bainguin Kameruin alyy 2026-01-07 50.147.160.114
Bolirnet
yadyy bedani yndrsten tiv 2026-01-07 50.147.160.114
BOLEZNiXYYKNET
Нэргүй 2026-01-07 66.181.161.193
шуурхай цахимын авгай нар аймаар, тэдэнд хүнийг өрөвдөх сэтгэл байхгүй, бүдүүлэг, ердийн цахим шиг залуу охидуудаар сольсон нь дээр. Бас цахимын өрөөнд камер байршуулах, хүн бүрийн өмнө нэрийг нь байршуулж хүн чанаргүй бүдүүлэг аниа нарыг хянаж зан аашийг нт тогтолж байхгүй бол тун хэцүү
Х 2026-01-07 66.181.190.208
хүний өвчингөөр наадагсад….авилгачин эмч нар олон болсондоо
ХУУЛЬЧ 2026-01-07 202.9.46.159
ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮД САНААЧЛАГАТЭЙ,,,СЭТГЭЛ ГАРГАЖ ,,,ДҮҮРЭГ,,ХОРОО ,СУМЫНХАА ИРГЭДЭЭ ЦАХИМ БҮРТГЭЛЖҮҮЛЖ ,,ЭРҮҮЛ МЭНДИЙГ ҮЗДЭГИЙГ ЧАНАРТАЙ,,, ХЯНАЖ ЧАДАДГҮЙ БОЛОХООР ТЭР ШҮҮ ДЭЭ.,,,,,ТИЙМ БАЙХАД ЭМЧ НАРБН БҮТЭЭМЖ ЯАЖ САЙН БАЙХАВ ДЭЭ.,,,ТЭГЭЭД ЭМНЭЛГҮҮД НЬ АЧААЛАЛАА ДҮҮРЧ БАЙГАА ХЭРЭГ.,,,,,АЖЛЫН БАЙР БӨГӨЛСӨН ҮЗБЭГЭР ОЛОН ЭМЧ НЭРТЭЙ НИЙГМИЙН АМЖИЛТАН ,,,, ЦАЛИНГАА НЭМҮҮЛЖ,,, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭЭНИЙ АЛБАН ХААГЧ БОЛЖ БАЙГАА ХЯНАЖ ҮЗЭХ УЧИРТАЙ .,,,,,ӨРИЙН ЭМНЭЛЭГ НЭГ Л БИШ БАЙГАА ШҮҮ.
Нэргүй 2026-01-07 66.181.189.252
өчигдрийн байдлаар энэ эмнэлгийн рентгений машин эвдэрсэн байгаа. шуурхай цахим дээр ажилладаг аниа нар хүний хувийн асуудалд хэрэгт дуртай, асууж хүний зовлон сонсох сонирхолтой ч сонсож сонсож байгаад загнаад хөөгөөд гаргадаг маш бүдүүлэг хүмүүс
зочин 2026-01-07 66.181.190.160
Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх HPV вакциндаа орж, урьдчилан сэргийлээрэй
yxsenui chin shaaltsax, kitadjij,negrit 2026-01-07 50.147.160.114
zopiydaar
keni shaaltsax, gep open tab eejees ni messaging ni xar 2026-01-07 50.147.160.114
¥ ^,
U@ & @U
doxistaff, shunjilgeenees xol bai, BZX, zoriydaar zoriylj
gyilagchduin tsyglasn,xorgodox.ko?