Энэ онд үргэлжлэх бүтээн байгуулалтууд -1

Энэ онд үргэлжлэх бүтээн байгуулалтууд -1

Энэ онд үргэлжлэх бүтээн байгуулалтууд -1

Нийслэлээс хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтууд жил дамнан үргэлжилдэг онцлогтой. Тухайлбал, Сэлбэ дунд гол дагуу үерээс хамгаалах бетонон хана барих ажил 2023 оноос эхэлсэн. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2023 оны зун бороо их орсноос үүдэж дунд гол далангаа даван үерлэж ойр орчмын байрууд үерт автсан байдаг. Тиймээс S’Outlet дэлгүүрийг буулгаж натурын гүүр хүртэл 1.4 км урттай үерээс хамгаалах түшиц хана барих ажлыг эхлүүлсэн. Хэрэв үерийн хамгаалалтын далангийн ажил дуусвал, тухайн орчимд ногоон байгууламж бүхий тохижилтын ажил хийгдэх ёстой. Гэтэл өнгөрсөн зургадугаар сард дуусах ёстой байсан тус ажил хойшилж, үүний дараа хийгдэх тохижилтын ажил эхлэхгүй байсаар өвөлтэй золгосон юм.

Үерийн түшиц хана барих ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж байгаа бөгөөд 20 орчим тэрбум төгрөгөөр барьж байгаа.

Уг ажлыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Билгүүн Монгол” компани барьж гүйцэтгэж байгаа юм. “Билгүүн Монгол констракшн" ХХК одоогоос бараг жилийн өмнө буюу 2024 оны зургадугаар сарын 20-ноос эхлэн Сэлбэ гол дагуу S’Outlet дэлгүүрийн буурин дээр үерийн далангийн байгууламжийг барих ажлыг эхлүүлж байв.

Тухайн ажлын явцыг хянах, шалгах үүрэг бүхий нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас тодруулснаар, ”Бид Түшиц ханатай холбоотой ажлыг хариуцан гүйцэтгүүлж байна. Харин тохижуулалтын ажлыг хариуцахгүй” гэх тайлбар өгсөн байдаг.

Харин нийслэлийн Хот тохижуулалтын газраас, “Ногоон байгууламжийн ажлыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар давхар хариуцан хяналт шалгалт хийж байгаа. Тухайн хэсэгт тохижуулалтыг ажил хийгдэнэ. Тухайлбал, Сэлбэ-Дунд голын хэсэгт явган болон дугуйн зам, гэрэлтүүлэг, сандал болон бусад зүйлсийг тусгаж өгсөн. Бидний зүгээс нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт түшиц хананы ажлыг хурдан дуусгах талаар удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл дуусаагүй ажил явагдсан хэвээр байна” гэх мэдээллийг өнгөрсөн 2025 оны наймдугаар сард өгч байв.

Тэгвэл өчигдөр /2026.01.06/ НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан, түшиц хана болон тохижилтын ажлын явцтай танилцжээ. Албаныхны өгсөн мэдээллээр ирэх гуравдугаар сараас Сэлбэ голын тохижилтын ажил үргэлжлэх юм байна.

Түшиц хана болоод голын голдирол тохируулах ажлын гүйцэтгэл 88 хувьтай байгаа бөгөөд үлдсэн тохижилтын ажлыг “Силла групп” ХХК гүйцэтгэхээр болжээ.

Төслийн хүрээнд нийт 1.5 км урт, 4.1-6.1 метр өндөр төмөр бетон далан баригдаж байгаа бөгөөд энэ нь Натурын гүүрнээс төмөр замын гарам хүртэл үргэлжилнэ. Түүнчлэн голын голдирол тохируулахад зориулсан баруун талаараа 3 метр, зүүн талаараа 3 метрийн чулуун бэхэлгээ, голдирол дотроо 50 см зузаантай чулуун бэхэлгээгээр малгай хийх аж. Мөн түшиц хананы ажил дууссаны дараа Сэлбийн эргээ дагасан 2 метр 50 см өргөнтэй явган хүний замыг хийх юм байна.

Тухайн орчимд амьдардаг иргэдийн зүгээс ажил удаашралтай байгааг өнгөрсөн зуны турш шүүмжилсэн. Улмаар сургууль, цэцэрлэг эхлэхээс өмнө буюу 2025 оны наймдугаар сарын 20-ны дотор багтааж ажлаа хүлээлгэн өгөхийг гүйцэтгэгч “Билгүүн Монгол констракшн” ХХК-д мэдэгдэж байсан ч ийнхүү өнөөдрийг хүрсэн байдаг.

ЭНЭ ОНД 20218 НЭГЖ ТАЛБАРТ ГАЗАР ЧӨЛӨӨЛНӨ

Нийслэлийн нутаг дэвсгэрт газар чөлөөлөлт үргэлжилж байна. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд нийт 3933 нэгж талбарт газар чөлөөлсөн бол 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийт 20218 нэгж талбарыг чөлөөлөхөөр төлөвлөжээ.

Тодруулбал дэд төвүүдийн газар чөлөөлөх зургаан ажил, үер халиа тошингийн эрсдэлтэй бүсэд өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүлэх гурван ажил, барилга байгууламжийн 46, авто зам, замын байгууламжийн 43, инженерийн шугам сүлжээ, түүний барилга байгууламжийн газрыг чөлөөлөх 23 нийт 124 төсөл хөтөлбөрийг тус тус тусгаж газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх аж.

2025 онд газар чөлөөлснөөр 11575 айлын орон сууц барих нөхцөл бүрдсэн. Мөн 60.3 км авто зам барихад 28 байршилд газар чөлөөлсөн гэдгийг албаныхан мэдээлсэн. Түүнчлэн инженерийн шугам сүлжээ шинэчлэхэд 13 байршил, үерийн хамгаалалтын далан барихад таван байршил, цэцэрлэг, сургууль барихад 14 байршил, сургуулийн орчимд 800 автомашины зогсоол байгуулах, гурван дулааны станц барих, нийгмийн зайлшгүй хэрэгцээтэй бусад барилга байгууламж барихад 21 байршилд газар чөлөөлөөд байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-07 202.9.40.217

Сэлбэ хорооллыг эхний ээлжинд ашиглалтанд өгөх хэрэгтэй. Ач холбогдлоор нь ангилж бүтээн байгуулалтыг дарааллаар нь хийх нь зөв шүү. Бүтээн байгуулалт хийж л байвал улс орон хөгжинө. Туулын хурдны замыг мөн цаг алдалгүй эхүллэх хэрэгтэй. Эс тэгвээс үнэ өснө, зарим компани газар авчихаад бүтээн байгуултанл мөнгө нэхээд саад болно.

Avatar

Буруу 2026-01-07 202.9.46.17

Улс төсөв хөрөнгө байхгүй, нэмж гаднаас өр зээл тавьж xятад компани, xятад ажилчдыг тэжээхээ зогсоо!

Avatar

Нэргүй 2026-01-07 66.181.185.199

Монголчууд худлаа шүү. Бүтэхгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж