"News" агентлаг энэ удаагийн“Хууль төрөхийн өмнө” буландаа УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр хойшлуулаад байгаа Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг онцолж байна. Тус хуулийн төслийг УИХ-ын дарга Н.Учралд шинэ оны өмнө /2025.12.30/ яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Засгийн газраас өргөн барьсан нь парламентын гишүүдийн дунд шүүмжлэл дагуулж, маргаан өрнүүлээд амжсан. Улмаар УИХ-ын намрын чуулганыг хаахын өмнөхөн дээрх төслийг яаралтай горимоор хэлэлцэх эсэхийг дэмжих эсэхээр санал хураахад гишүүдийн 53.5 хувь нь дэмжээгүй юм. Иймээс төслийг УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлээд байгаа болно. Чуулган завсарласан хугацаанд тус байнгын хорооны гишүүд төслийн "шүүс"-ийг нь шахна гэсэн үг.
Засгийн газраас 2025 оны турш УИХ-ын Тамгын газар, худалдааны танхимуудтай хамтран улс орон даяар 13 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгжүүдийг хамруулсан 178 удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Нийт 176 орчим мянган иргэн, аж ахуй нэгжийн төлөөллөөс санал авсны эцэст Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дээрх хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүлээд гэдгийг онцолж буй.
Хуулийн төсөлд:
- Иргэдийн НӨАТ, хувь хүний орлогын албан татварыг 2 их наяд төгрөгөөр,
- Аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 орчим тэрбум төгрөгөөр нийт 2.7 их наяд төгрөгийн татварыг үе шаттайгаар бууруулна.
- Бага, дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулах амлалтын хүрээнд иргэдийн сарын 500 мянган төгрөгийн орлогыг 100 хувь татвараас хөнгөлж, буцаан олгоно.
- Татварын хууль даган мөрдөлтийн онооны систем хоёр сарын дараа төлөх боломж олгох, тайлангаа 2 жилийн хугацаанд залруулах эрхийг олгоно.
- Жижиг, дунд бизнесүүдийг дэмжих, татварын суурийг тэлэх зорилгоор 90 хувийн татварыг хөнгөлнө.
- Нэг хувийн орлогын татвар төлдөг босго 1.5 тэрбум байгааг 2.5 тэрбум болгон нэмэгдүүлнэ.
- Аж ахуйн нэгжүүд томрох, өргөжих боломжийг олгох зорилгоор 25 хувийн татвар төлдөг босгыг 6 тэрбумаас 10 тэрбум болгон нэмэгдүүлнэ.
- Мөн 6-10 тэрбум ашигтай компаниудын татварыг 10 хувиар бууруулан 15 хувийн татвартай байна.
- НӨАТ-ын хасалт хийх боломжийг хязгаарласан заалтуудыг өөрчилнө.
- Түүхий эдийн худалдан авалтын И-баримт, НӨАТ хасалтын асуудлыг бүрэн зөвшөөрнө.
Цаашид бүх нийтээрээ төлбөрийн баримт олгож, далд эдийн засгийг бууруулж, хамрагдалтыг нэмэгдүүлэхэд анхаарах юм байна. Татварын өртэй татвар төлөгчдийн дансыг бүрэн битүүмжлэхгүй байхад анхаарч, ирээдүйн орлогыг татварт бүрэн суутгаж байгааг 80 хувь болгон өөрчилж, бизнесээ үргэлжлүүлэн татвараа төлөх боломжийг аж ахуйн нэгжүүдэд олгохоор хуулийн төсөлд тусгаад байна. Татвар, гаалийн байгууллагын захиргааны арга барилыг өөрчилж, зөвлөн тусалж, зөрчил гарахаас урьдчилан сэргийлж сануулдаг, акт торгууль тавих бус эрсдэлийг анхааруулж, татвар төлөгч өөрөө алдаагаа засах боломж олгох тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарчээ.
Сангийн сайд Б.ЖАВХЛАН:
-Бид жил гаруйн хугацаанд Татварын багц хуулийн өөрчлөлтийг боловсрууллаа. Бүхий л төлөөллөөс саналыг нь авсан. Энэ удаагийн Татварын багц хуульд оруулах өөрчлөлт дөрөв дэх удаагийнх болно. Мөн 2019 онд Татварын багц хуульд өөрчлөлт орсноос хойш хамгийн ойрын хугацаанд өөрчлөлт орохоор болж байна.
Нийт 30 төрлийн татвар байдаг үүнээс 9-10 татварын барометрт өөрчлөлт орж байна, 20-иод зохицуулалтын шинжтэй өөрчлөлт орж байна. Энүүний үр дүнд 2.7 их наяд төгрөгийн орлогын нөлөө орж ирнэ.
Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний татвар аж ахуй нэгж, иргэд дээр үлдэнэ. Тухайлбал, ХХОАТ нэг их наяд орчим төгрөг чөлөөлөгдөж иргэдийн гар дээр үлдэнэ гэсэн үг. Энэ маань орон нутгийн татварын гол орлого байдаг. Энэ хэмжээгээр чөлөөлөгдөхөөр тэр хэмжээгээр улсын төсвөөс орон нутаг руу татаас өгөх нэмэлт ачаалал ирнэ. 2.8 их наяд төгрөг дотор НӨАТ, ХХОАТ, ААНОАТ орчихсон явж байгаа.Нэг талдаа ийм хэмжэээгээр орлого буурна. Нөгөө талдаа орон нутагт ийм хэмжээний татаас очно гэхээр төсөвт үзүүлэх нөлөөлөл нь 2.7 их наядаар тогтохгүй 4 их наяд гаруй төгрөгийн тооцоолол тухайн жилүүдийнхээ төсөвт шингэж орно гэсэн үг. Татварын багц хуульд Татварын ерөнхий хууль, ХХОАТ -ын тухай хууль, НӨАТ -ын тухай хууль, ААНОАТ -ын тухай хуульд өөрчлөлт орно гэдгийг онцлон мэдээлж байсан юм.
Иргэд та бүхэн D-Parliament.mn сайтаар орж хуулийн төсөлтэй бүрэн танилцах боломжтой.
3,548.92






















































Зочин 2026-01-07 202.126.93.21
ХӨДӨӨ ОРН НУТГААС ЖИМС ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ХОЛӨООТОЙ БҮТЭЭГДХҮҮН ХУДАЛДАН АВАЛТАНД НӨАТ ЫН БАРИМТ ӨГДӨГ БОЛБОЛ ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖИХ БОЛОМЖ БҮРДЭНЭ
бөбө 2026-01-07 66.181.179.101
Аж ахуйн нэгжийн орлогын татварыг ингэж хөнгөлж байх ямар хэрэгтэй юм? Гол асуудал нь жижиг компаниудаас корпорацийн хэмжээнийн балай санхүү татварын тайлан шаардаж байдаг чинь л гол асуудал байгаа. Хэрвээ хялбаршуулсан тайлан өгдөг бол орлогынхоо 2-3 хувь ч юм уу шууд татварт тооцож өгөх бол асуудал биш. Одоо та нарын хийж байгаа хуулиар бараг татвар огт төлөхгүй болж байна. Дараагийн зүйл нь НӨАТ-ын татвараа нийтээр нь бууруулчих. Тэртэй тэргүй та нарын ЭЗ-ийн бодлоггүйгээс үйлдвэрлэгч улс биш
Нэргүй 2026-01-07 202.9.40.217
Татвараа төлөөгүй иргэдэд өршөөл үзүүл гэж УИХ дахь АН-ынхан маш их шаардсан. Өмнө нь АН засгийн эрх барьж байхдаа өршөөлийн хууль батлуулж мөн ч их хүмүүс татвараас зугтаж олон мянган хүмүүс хуурамж материал нөхөж бүрдүүлэн тэтэгэвэрээ тогтоолгосон нь түүхэн үнэн. Миний ойр тойрны олон хүмүүс 1-3 сая төгрөг нөхөж төлөө тэтгэвэрээ өндөр тогтоолгож жаргаж сууна даа. Зальтай хүмүүс нь хождог нийгэм дээ. Татвараа төлсөн нь хохироод төлөөгүй нь хожих нь байна.
Нэргүй 2026-01-07 59.153.114.42
энэ жавхлангаас өөр сангийн сайдтай болж байж татварын хуулиа батлаарай. Энэ муу үхэр нүдэлсэн новшийг зайлуул. Дархан СЭлэнгээс С. Баярцогт, Ж. Эрдэнэбат зэрэг чадвартай мэдлэгтэй сангийн сайдууд байсан шүү.
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Төрийн ажилд бичигдээгүй ч мөрдөх ёстой зарчим гэж байдаг юм даа 2026-01-07 103.229.123.231
Татвартай, зээлтэй холбоотой хуулийн төслийг ЗГ өргөн барих нь зарчмын асуудал. Учир нь. эцсийн хариуцлага хэн дээр буух вэ гэвэл, ЗГ-т, тэр дундаа сангийн сайд дээр бууна. Сонгогчид, татвар төлөгчид ЗГ-тай, цаана нь эрх баригч улс төрийн хүчинтэй хариуцлага ярина.Сая УИХ-ын 40 гишүүн зээлийн төсөл санаачлаад батлууллаа.Гишүүн хууль санаачлах эрхтэй ч тэдэнтэй хариуцлага тооцож чадахгүй.ТЭДЭНД БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ ТОЦОО СУДАЛГАА БАЙХГҮЙ,.аана нь ЗГ, сангийн сайд сугараад үлдэж байх жишээтэй.