Их Британи улс энэ сараас эхлэн хүүхдийн таргалалттай тэмцэх зорилгоор өөх тос, давс, сахар ихтэй хүнсний бүтээгдэхүүний сурталчилгаанд томоохон хориг тавьж байна. Ингэснээр телевизээр оройн 21:00 цагаас өмнө ийм төрлийн сурталчилгаа гаргахыг хориглоно. Мөн цахим сүлжээнд мөн адил чихэр, шоколад, сахар ихтэй өглөөний хоол зэрэг бүтээгдэхүүний сурталчилгаа нийтлэхийг хориглоно. Хүүхдийг эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй сурталчилгаанаас хамгаалах зорилготой энэхүү “дэлхийд тэргүүлэгч” арга хэмжээ нь жил бүр хүүхдүүдийн хоол хүнснээс авах хэдэн сая илчлэгийг хасахад чиглэж байна. Эрүүл бус бүтээгдэхүүнийг онооны системээр ангилж, хүнсний салбарынхан 2025 оны сүүлээс эхлэн сайн дурын үндсэн дээр мөрдөж эхэлжээ. Их Британийн Сурталчилгааны стандартын газар (ASA) энэхүү хоригийн хэрэгжилтийг хянана.
Улмаар хүүхдүүдийн ундаа, шоколад, чихэр, пицца, зайрмаг, зарим өглөөний хоол, чихэрлэг талх зэрэг шим тэжээл муутай бүтээгдэхүүний хэрэглээ багасна гэж үзэж байна.
Харин энгийн овьёос, ихэнх будаа, мюсли, гранола зэрэг бүтээгдэхүүн нэмэлт сахаргүй бол сурталчилгааг хүлээн зөвшөөрнө. Англид бага сургуульд орж буй хүүхдүүдийн тавны нэгээс илүү нь илүүдэл жинтэй эсвэл таргалалттай байгаа юм. Тиймээс шинэ хориг нь таргалалт, бага насны хүүхдүүдийн эмнэлэгт хэвтэх гол шалтгаануудын нэг болох шүд цооролт, мөн өсвөр насанд хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин тусах эрсдэлийг бууруулах зорилготой. Энэхүү түүхэн ач холбогдолтой зохицуулалт нь Их Британийн засгийн газрын эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, Үндэсний эрүүл мэндийн алба (NHS)-д учрах ачааллыг бууруулах өргөн хүрээний стратегийн нэг хэсэг юм.
3,576.03






















































Зочин 2026-01-06 103.212.162.129
Телевизүүд ч гэсэн үүнээс санаа авч эрүүл мэндэд муу нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүнийг сурталчилдгаа болих хэрэгтэй.
Японоос 2026-01-06 122.133.44.89
Зөв арга хэмжээ байна. Манайх бас суралцаасай билээ.
Х 2026-01-06 66.181.189.116
ёооё.манайд эсрэгээр б.адаа..томчуудад нь архи пиво э.тамхи сурталчлаадл..уриалааддл бгаа юмдаа
Хөдөө сум 2026-01-06 202.9.46.17
Хөдөөний аймгийн дурын сумын төвийн дэлгүүрт: лангуунуудын тал нь чихэр печень шоколат чихэртэй гаазтай ундаа. Үлдсэн тал нь архи пиво !!!
Нэргүй 2026-01-06 202.9.41.38
чихэргүй газгүй ундаа зарахуу мал юм ярих юмаа
Зөв 2026-01-06 202.9.46.17
Зөв ш дээ, одоо дэлхий нийтээрээ жоохон ухаажиж хариуцлагажмаар юм.
Нэргүй 2026-01-06 192.82.92.41
Чами гэж нэг гахай шиг иддэг охиныг болиулмаар юмаа
Zorig 2026-01-06 66.181.179.126
Гарчигийг нь уншаад Монголд юм байх гэж баярлалаашд