Хятад болон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч нар уулзав

Хятад болон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч нар уулзав

Хятад болон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч нар уулзав

Хятадын дарга Ши Жиньпин өчигдөр (2025.01.05) Бээжинд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мёнтой уулзав. Дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин хоёр улс Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнг баримтлах ёстой гэж онцолсон байна. Хятадын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Ши Жиньпин Хятад, Өмнөд Солонгос 80 гаруй жилийн өмнө Японы милитаризмыг асар их золиослолоор даван туулсан гэж мэдэгджээ. Тэрбээр мөн Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын тулд хоёр улс гар нийлэх ёстой гэж онцлон тэмдэглэжээ.

Ерөнхийлөгч Ли Жэ Мён хоёр талын харилцааг бэхжүүлэх амлалтаа илэрхийлэв. Тэрбээр хоёр улс Солонгосын хойгт энх тайван тогтоохын тулд хамтран ажиллах ёстой гэж хэлсэн байна.

Тайваньд болж болзошгүй онц байдлын талаарх парламентын хуралдааны үеэр Японы ерөнхий сайд Такаичи Санаегийн хэлсэн үгийг Хятад улс шүүмжлэлтэй хүлээж авсан хэвээр байна. Бээжин мөн Токиог шүүмжилж түүхийн асуудлыг сөхөж буй. Шинжээчдийн үзэж байгаагаар, Ши Жиньпин Япон, Хятадын харилцаа муудаж байгаа энэ үед Тайвань болон түүхийн асуудлаар Бээжинтэй нэгдэхийг Сөүлээс уриалсан байж магадгүй юм.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж