"Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 3 хүртэлх жилийн ял ногдуулна"

"Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 3 хүртэлх жилийн ял ногдуулна"

Жилд ойролцоогоор 120 мянга гаруй зам тээврийн ослын дуудлага бүртгэгдэж 600 гаруй хүн ослын улмаас харамсалтайгаар амь насаа алддаг аж. Тээврийн цагдаагийн алба/ТЦА/-наас зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх хүрээнд "Уусан бол бүү жолоод" нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг улсын хэмжээнд тогтмол зохион байгуулж ирсэн ч осол буурахгүй байна. Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуягтай ярилцлаа.


Жил ирэх тусам жолоочийн хариуцлагагүй байдлаас үүдэлтэй зам тээврийн осол нэмэгдэж байгаа мэдээлэл бий. Өнгөрсөн 2025 онд гарсан ослын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу, ямар төрлийн осол түлхүү гарч байна вэ? 

-Цагдаагийн байгууллага нь зам тээврийн ослын шинжтэй 250-300 орчим дуудлага мэдээлэл өдөрт хүлээн авдаг. 2025 оны эхний арваннэгэн сарын байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 31,905 иргэнийг илрүүлсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнд ногдуулах хуулийн харицлагыг өнгөрсөн жилээс эхэлж чангаруулсан.

Зам тээврийн осол гэмтэл олон шалтгааны улмаас гардаг учир тодорхойлох боломжгүй. Нийслэлд бүртгэгдэж буй зам тээврийн осол, орон нутагт бүртгэгдэж буй зам тээврийн ослын нөхцөл, шалтгаан өөр өөр. Ялангуяа орон нутгийн замд бүртгэгддэг ослын дийлэнх нь хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон байршилд гүйцэд түрүүлсний улмаас онхолдох, мөргөлдөх осол зонхилдог.

Харин нийслэлд хөдөлгөөнд оролцож байхдаа гар утас оролдсоны улмаас ар араасаа мөргөлдөх, бусдыг мөргөсөн, шүргэсэн гэх дуудлага их бүртгэгддэг.

Жилд ойролцоогоор 120 мянга гаруй зам тээврийн ослын дуудлага бүртгэгддэг.  Ослын улмаас 600 гаруй хүн амь насаа алддаг.  Нөгөөтэйгүүр, зам тээврийн ослоор нас барах тохиолдол хөдөө, орон нутгийн замд их бүртгэгдэх нь нийт ослын 80 гаруй хувийг эзэлдэг гэж ойлгож болно.

Тиймээс замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийн хангах чиглэлээр ТЦА-наас олон арга хэмжээ, ажлыг зохион байгуулж ажиллаж байна. Гудамж талбайд автоматжуулсан хяналтын системээр хариуцлага тооцож хяналт тавьдаг болсон. Мөн 102 апплейкшнээр дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлснээр цагдаагийн алба хаагч торгууль, шийтгэл оногдуулах биш иргэд ч гэсэн хариуцлага тооцох дэг журам бий болсон.

-Тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоо, даатгал, торгуулиа бүрэн төлж барагдуулаагүй иргэд замын хөдөлгөөнд оролцох нь их байдаг. Хэрэв торгуулиа заасан хугацаанд төлж барагдуулаагүй бол жолоочид хариуцлага хүлээлгэх вэ?

-Тээврийн хэрэгслийн даатгал нь сайн дурын даатгал учраас даатгуулагч даатгалд хамрагдах эсэхээ өөрөө сонгодог. Зам тээврийн ослын үед иргэний маргаан үүсээгүй, хоёр тал буруу зөвөө мэдэх, хүний амь нас хохироогүй, гурав дахь обьектод эвдрэл гэмтэл учраагүй бол даатгалаараа бүрэн шийдвэрлэх тогтолцоог өнгөрсөн онд нэвтрүүлсэн. Уг тогтолцоог нэвтрүүлснээр цагдаа дуудах шаардлагагүйгээр хоёр тал даатгалаа дуудаж шийдвэрлэх боломжтой.

Мөн авто тээврийн үзлэг оношилгоонд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг гудамж, зам талбайд байршуулсан хяналтын камер, автоматжуулсан хяналтын системээр давхар илрүүлж, хөдөлгөөнд оролцохыг таслан зогсоож зохих хариуцлага тооцож байгаа. Хариуцлагын хувьд хүндрүүлэх, хөнгөрүүлэх гэсэн холбогдох журмын дагуу хэрэгжүүлж ажиллаж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхий прокурорын баталсан журмын дагуу торгуулиа хуулийн хугацаа буюу 15 хоногт төлж барагдуулбал 50 хувиар хөнгөлөх боломжтой.

Харин хуулийн хугацаанд торгуулиа төлж барагдуулаагүй бол сар бүр 10 хувиар нэмэх бөгөөд таван сарын дараагаас 50 хувиар торгуулийн хэм хэмжээг нэмэгдүүлнэ гэж тусгасан байдаг. Ийм учраас иргэд ногдуулсан торгуулийг хуулийн хугацаанд багтааж төлөх хэрэгтэй. Мөн гурав болон түүнээс дээш удаагийн торгууль, удаан хугацааны турш торгуулиа төлөөгүй бол төрийн байгууллагаас авах аливаа үйлчилгээг хязгаарладаг. Тодруулбал, иргэн торгуулиа удаан хугацаанд төлж барагдуулаагүй бол жолоодох эрхийн ангилал даруулах, үнэмлэх солиулах, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийлгэх үйлчилгээг авахад хүндрэл үүснэ.

Мөн торгуулийн хэмжээ 450 мянган төгрөгөөс дээш хэтэрсэн үед шүүхээр шийдвэрлүүлэх, нийтэд тустай ажил хийлгэх гэм мэт олон аргыг тусгаж өгснийг анзаардаггүй.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, тээврийн хэрэгсэл жолоодож байх үедээ осол гаргаж, ослын газрын орхиж явсан тохиолдолд тухайн иргэнд ямар хариуцлага хүлээлгэх зохицуулалттай вэ?

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг бууруулахын тулд цагдаагийн байгууллагаас "Уусан бол бүү жолоод" нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг улсын хэмжээнд тогтмол зохион байгуулдаг. Үүний үр дүнд 34 мянган зөрчлийг илрүүлж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлсэн. Тус аяны хүрээнд жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2400 зөрчил, жолоодох эрхгүй хэрнээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2800 зөрчлийг илрүүлсэн байдаг. Хэрвээ дээрх арга хэмжээг аваагүй бол бусдын амь насанд эрсдэл уяруулах, эс бол өөрөө ч хохирох эрсдэл бий. Тиймээс иргэд замын хөдөлгөөний дүрмийг дагаж, бусдын амь нас, өөрийн эрүүл мэндээ бодож архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, дуудлагын жолооч дуудах хэрэгтэй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол Эрүүгийн хуулиар ял эдлэх нөхцөл байдал үүссэн.

Хэрэв согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг хүртэлх жилээр жолоодох эрхийг хасах, 400 нэгжээр торгох эсвэл 7- 30 хоног баривчлах шийтгэлийг оногдуулж байгаа. Эрхээ хасуулсан үедээ давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2400 зөрчлийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар заалтаар шийдвэрлэнэ.

Эрүүгийн хуулийн 27.10-т зааснаар 2700 нэгжээс 14,000 нэгж, зургаан сараас гурван жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас  гурав хүртэлх жилийн ял ногдуулна.

Харин дээр хэлсэн зорчих эрхийг хязгаарлах гэдэг нь жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон учраас хуулийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хязгаарлах хүрээнд цаг зүүлгэж байгаа юм. Нэг үгээр, тухайн иргэн зааж өгсөн бүсээс гарахгүй байх шаардлагатай бөгөөд шүүхээс тогтоож өгсөн тойрог болон хугацаанд тухайн цагийг зүүх юм.

-Согтуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан тохиолдолд тухайн газраасаа зугтаж яваад дахин осол гаргах үе бий. Энэ тохиолдолд хүлээлгэх шийтгэл хүндэрнэ биз? 

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж яваад осол гаргаж ослын газрыг орхиж явах тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон. Тиймээс нийслэлийн гудамж талбай, хотхонд байршуулсан автоматжуулсан камерын тусламжтайгаар ослын этгээдийг хугацаа алдахгүйгээр түргэн шуурхай олох боломж бүрдсэн. Хэрэв иргэн цагдаа дуудахгүйгээр дур мэдэн ослын газрыг санаатайгаар орхиж зугтсан тохиолдолд өмнө нь 100 нэгжээр торгож байсан бол одоо Зөрчлийн хуулиар шийдвэрлэж жолоодох эрхийг нэг жилээр хасдаг болсон.

Жолоочийн хариуцлагын албан даатгал хийлгээгүй иргэд замын хөдөлгөөнд оролцож болох уу?

Жолоочийн хариуцлагын албан даатгал хийлгээгүй замын хөдөлгөөнд оролцсон жолоочийг Зөрчлийн тухай хуулиар 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгох заалттай. Даатгал нь бусдад учруулах хохирлыг барагдуулдаг учраас жолоочид даатгалдаа бүрэн хамрагдах ёстой гэж ойлгож болно. Өнгөрөгч 2024 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдаагүй болон торгууль, татвар төлөөгүй, оношилгоонд ороогүй автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх захирамж гарсан байдаг. Жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах нь жолоочийн хариуцлагын даатгалын ач холбогдол юм.

Даатгалын хураамж нь тухайн тээврийн хэрэгслийн ангилал, зориулалт, даац, суудлын тоо, газарзүйн байршил мөн автомашин өмчлөгч, үндсэн даатгуулагч болон хамтран даатгуулагч, жолоочийн жолоо барьсан туршлага, нөхөн төлбөр авсан түүх зэргээс хамааран бодогддог бөгөөд даатгалын компани бүрт ижил байдаг.

-Уулзвар дээр зохицуулагч ирэхээр замын хөдөлгөөн ихсэж, зохиомол түгжрэл үүсдэг гэх ойлголт иргэдийн дүнд түгээмэл байдаг. Зохицуулагч тухайн уулзвар дээр гарснаар тэр хэсгийн түгжрэлийг бууруулдаг гэж ойлгож болох уу?

Автозамын ачаалал өдөр, орой ажил тарах үед эрс нэмэгддэг. Зарим үед бусад чиглэлийн уулзвар дээр жижиг осол гарсны улмаас замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Тиймээс иргэд замын хөдөлгөөн сийрэг замыг сонгох боломжтой. Нөгөөтэйгүүр, иргэдийн аюулгүй байдал, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирхаас урьдчилан сэргийлэх хүрээнд ачаалал ихтэй оргил цагуудад ТЦА-ны алба хаагчид ирсэн чиглэл зааврын дагуу уулзвар дээр ажиллаж зохицуулалт хийдэг. Гэтэл иргэдийн дунд ташаа ойлголт үүссэн байдаг. Зохицуулагч энэ уулзварын ачааллыг нэмэгдүүлсэн, энэ уулзварыг хэдэн минут барилаа гэх мэтээр ярих нь их бий.

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өгсөн үүрэг даалгаврыг алба хаагчид биелүүлж байгаа гэдгийг бодох хэрэгтэй.

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нэгдсэн камераар харж аль өргөн чөлөөний хөдөлгөөнийг татвал автозам хурдан сийрэх боломжтойг судалж анализ давхар хийдэг. Тиймээс хэд хэдэн уулзвараас хамаарч нийслэл хотын автозамын хөдөлгөөнийг гадагш задалж өгч байгаа юм. Тэндээс дан ганц зохицуулагч гарсан уулзварын түгжрэлийг бууруулах хүрээнд зохицуулагч ажиллаж байгаа гэсэн үг биш гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Замын хөдөлгөөнийг зохицуулагч зохицуулж байгаа үед гэрэл, гэрлэн дохио үйлчлэхгүй гэж замын хөдөлгөөний дүрэмд зааж өгсөн байдаг. Нөгөө талаараа зохицуулагч уулзвар дээр зохицуулалт хийж байгаа үед  осол гарах тохиолдол бүртгэгддэг. Энэ нь иргэд замын хөдөлгөөний дүрэм буюу зохицуулагчийн дохионы талаарх мэдлэггүйн улмаас үүссэн осол гэмтэл байдаг. Заримдаа зохицуулагч тээврийн хэрэгсэлд дохио өгч тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байхад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэлийн дагуу явган хүний явах ногоон гэрэл ассан байвал иргэд хөдөлгөөн хийхгүй зохицуулагчийн зааврыг дагаж мөрдөх шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2026-01-07 103.26.195.126

согтуугаар жолоо барина гэдэг санаатай гэмт хэрэг гэж үзэх нь зөв хуулиа хэрэгжүүлэх чанга байвал хуулиа дээдлэх дагах ёс зүйтэй болно Арын хаалга эсвэл нэг удаа гээд өнгөрөөдөг нь хүнийг өөгшүүлж байгаа Хотруу хувийн машинд суугаад явж байтал замын цагдаа хурд хэмжээд жолоочийг зогсоож торгууль өгнө гэхэд жолооч нэг удаа дахиж хурд хэтрүүлэхгүй гэж гуйсан цагдаа үгүй та бичлэгт бичигдэж илэрсэн гээд торгуулийг өгөхөд жолооч уурлаж чамайг хэн гэдэг вэ а**а шүү гээд явсан жолооч нар өөрсдийн нь

Avatar

Нэргүй 2026-01-07 203.169.50.8

Жолооны курсээ шалгаад цөөлгүй бол машин жолоодох биш техникээр з****г хийгээд хүний алтан амийг хөнөөгч бэлтгэж байна гэж би ойлгоод байгаа энэ бичсэн зүйл үнэ бодитоор өнөөдрийг хүртэл амь бөхтэй байгаа.

Avatar

иргэн 2026-01-07 203.169.50.8

Ёстой зөв журам дүрэмтэй хууль үйлчилдэг болсон Жилд 600 мянган хүн ослоор нас барьж байна . Харин ч өшөө чанга хууль бий болгох асуудлыг дахин судлаад бодитоор тээврийн хэрэгслийн жолоодох сургалтыг чанартай зохион байгуулж хийх нь дээрхи тоог тэг болгох үндэс нь юм. Тийм учраас жолооны сургалтыг хяналттай шалгаж байх нь амьдралт арай бодит болно жолооны үнэмлэх ангилалгүй хүн 7 хоногийн дараа ВСДЕМ А,Т ангилалтай болоод уурхайд ажилд орно гээд ирж байна. хяналтгүй үүрэг хүлээхгүй эрх авсан

Avatar

Нэргүй 2026-01-07 103.212.118.236

ЗӨВ.МАНАЙХАН ШИГ ХАРИУЛАГАГҮЙ МАЛААС ДОР ЗАДАРСАН ХҮМҮҮСТ ЧАНГА ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙЖ Л УХААРНА.

Avatar

Нэргүй 2026-01-07 103.229.121.65

Adgalj hyn dairsaniign ehleed horidog bolmoor bna

Avatar

Мэдэхгүй 2026-01-07 202.126.89.186

Монгол хүн хаана ч Дасан зохицлх чадвартай, Юм юм чадна, Өндөр IQ, EQ-тэй, Потенциалтай гэж их ярих мөртөөө Монгол улсдаа яагаад тэр Хамаг Сайн Чанар, Чадваруудаа зориулаад Аж Төрж чаддагүйн бол ???? Эсвэл зүгээр Бусад Гадаад Улсуудын бэлэн сайхан юман дээр л туучдаг юм боловуу

Avatar

албан тушаалтнуудад ч энэ журам чинь үйлчлэх ёстой. 2026-01-07 158.59.146.30

эртхэн ийм шийдвэр гарга гэж мөн ч олон жил энд тэнд бичлээ, харин энэ шийдвэр чинь хэнд ч ижил тэгш үйлчлэх. ёстой шүү.
жишээ нь нөгөө дашваанжилын багалийн хий ачсан машиныг шатахад хүргэсэн Батлан хамгаалах яамны жийптэй этгээд гэх мэт албан тушаалтнуудад ч энэ журам чинь үйлчлэх ёстой.

Avatar

Ш 2026-01-07 103.57.94.68

гарцан др явган зорчигчдыг хүйтэнд удаан зогсоож дааруулаад.зун шороо тоосон дунд зогсоогоодл..машинтай улс нь даарахгүйшдээ

Avatar

Нэргүй 2026-01-07 202.55.188.83

согтуу хүнд хууль үйлчилэхгүйээ санахгүй байна мэдэхгүй гээд л ялгүй өнгөрнө

Avatar

Нэргүй 2026-01-07 59.153.113.206

За энэ л монголыг сүйрүүлээд байгаа юу. үлээгээд гарах чинь бүгд согтуу гэсэн үг биш ээ оркуудаа.

Avatar

зочин 2026-01-07 103.212.118.245

Тэгээд энэ шийдвэр чинь хэр зэрэг үнэний хувьтай вэ?

Avatar

Зочин 2026-01-07 162.229.191.188

Монголын замын цагдаагийн байцаагчид аваар гаргасан жолооч нарт буруутай буруугүйгээс нь хамаарахгүйгээр гэмт хэрэгтэн шиг, үл тоомсорлож,хүнд суртал гаргаж харьцдаг хэвээрээ юу,эсвэл эелдэг харьцаатай болсон уу миний

Avatar

Зүч 2026-01-07 103.57.95.231

50%хөнгөлөх биш 100% торгуулиа нэмсэн бсн жишээ нь бүс ч юмуу эгнээ байр гээд жтжиг зөрчилд 10к торгодог бсн чинь 20к болсон бна Ингэж дансны аргаар ард түмнээ шулхаа боль

Avatar

Иргэн 2026-01-07 66.181.177.141

хатуу шийтгэх хэрэгтэй бусад оронд тийм байдаг

Avatar

Иргэн 2026-01-07 66.181.177.141

хатуу ялтай байх ёстой бусад оронд тийм байдаг

Avatar

Нэргүй 2026-01-07 66.181.178.139

Зөв, шийтгэл оногдуулалт хатуу байх шаардлага үүсээд байна

Avatar

зочин 2026-01-07 66.181.166.196

Хаха, хэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог вэ гэвэл төрийн хурган дарга нар, нам дагасан цүнхчид л голдуу байдаг шиг, баригдвал аргалчихана гэсэн сэтгэхүйтэй, ер нь бол аргалсаар ч ирсэн, одоо л өөр болчихдоггүй юм бол янзаараа л байх биз

Avatar

Нэргүй 2026-01-07 203.98.77.101

ИХ Л ОРОЙ СЭТГЭЖ БАЙНА ДАА. АНХ 2010 ОНООС ХОЙШ ИЙМ САНАЛ ТАВИАД ХҮЛЭЭЖ АВААГҮЙ,. ТЭР ХҮРТЭЛ ХИЧНЭЭН ХҮНИЙ АМЬ НАС ЭРСДСЭНИЙГ ТААШГҮЙ.

Avatar

Би Монгол хүн 2026-01-07 202.9.41.51

Ёстой зөв өө!
Согтуугаар жолоо барина гэдэг эрдэнэт хүний амь нас бүрэлгэх, тахир дутуу болгох санаатай, бүр урьдаас зориуд төлөвлөгөөтэй явж байна гэсэн үг!!!
Хамгийн хатуу шийтгэл оногдуулах ёстой!!!

Avatar

Буруу 2026-01-07 202.9.46.17

Заавал 3 жил өг. Танил тал, нам харгалзахгүй!

Avatar

Нэргүй 2026-01-07 66.181.178.139

Хэлээд юу гэхэв

Avatar

Уншигч 2026-01-07 66.181.161.68

За тэгээд чанга хууль батлачихаад double standard аар хэрэгжүүлээд байв даа!!! Томчууд нь согтуу хүн дайраад алцан байсан ч нууж өнгөрөөгөөд, ядуучуудаа л шийтгээд байдаг!!!

Avatar

зочин 2026-01-07 66.181.160.91

Аливдэ?.. Хуулиа чангалчихаар л согтуу жолооч байхгүй болчихно гээдл байсан чинь ?..Хууль чангархаар биш амьдрал ,ажил сайжирхаар хэрэг багасдаг байхгүй юу ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж